Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 153/2016/00216/И |
Дугаар | 287 |
Огноо | 2016-06-15 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 287
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина биУлаанбаатар хот, ******* дүүрэг, 4-р хороо, ******* талбайн гудамж, ******* ******* байр, ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн ******* сум, баг, .. айлын тоотод оршин суух овогт гийн т холбогдох 2,000,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянавал:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч. нь 2015 оны 07 дугаар сард хүүхдүүд гадаадад сургуульд суралцах болсон, удахгүй 5 жил хөдөө орон нутагт тасралтгүй ажилласны нэг удаагийн урамшуулал авах гэж байгаа тул хүүтэй мөнгө зээлдүүлэхийг надаас гуйсан.
Миний бие надад хүү хэрэггүй, харин 4 сарын хугацаатай, хүүгүй 2,000,000 төгрөг зээлээд 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өгнө гэвэл танд зээлнэ гэхэд Ч. нь зөвшөөрч, 2015 оны 08 дугаар сарын -ны өдөр утсаар ХААН банкинд нээсэн 5845216796 тоот дансаа явуулсан.
Би багш хүн гэж итгээд 2015 оны 08 дугаар сарын -ны өдөр 2,000,000 төгрөгийг ХААН банкаар шилжүүлэн зээлдүүлсэн. Үүнээс хойш тохирсон ёсоор 2015 оны 12 дугаар сараас хойш мөнгөө авахаар залгахад утсаа авахгүй, мессеж бичихээр хариу өгөхгүй 5 сар болж байгаа тул Ч.аас 2,000,000 төгрөгийг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой Бямбацогттой хамтран амьдраад 4 жил болж байна. 2016 оны 08 дугаар сард баг, Хайрханы 12 айлын орон сууцны 3 тоотод 1 өрөө байранд амьдрахаар болсон.
Улмаар шинэ байранд яаж амьдрах вэ гээд Д.Бямбадорж бид хоёр ярьж байгаад Д.Бямбацогтын төрсөн дүү Д.*******өөс 2,000,000 төгрөг зээлсэн. Д.******* ахынхаа дансруу хийсэн байсан. Уг 2,000,000 төгрөгөөр Д.*******ийн эгчтэй нь ярилцаж байгаад Дэлгэрэх мандал орос тавилгын дэлгүүрээс хувцасны шүүгээ 450,000 төгрөгөөр, өлгүүр 200,000 төгрөгөөр, Нэкст электроник дэлгүүрээс 42 инчийн телевиз 699,999 төгрөгөөр, дуков 699,999 төгрөгөөр тус тус авсан. Бид Д.*******өд баярласнаа илэрхийлээд, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэхэд буцааж өгөхөөр болсон. 2015 оны 10 дугаар сараас хойш Д.Бямбацогт машинаа зараад мөнгийг нь өгчихнө гэж бодсон боловч машин нь зарагдахгүй байсаар мөнгийг нь өгч чадаагүй. Би ахтай нь сайхан амьдрах гэж ийм алхам хийсэн. Гэтэл миний нэр дээр нэхэмжлэл гаргасан байна. Гэхдээ бид ярилцаад эдгээр авсан зүйлүүдээ хямдхан зараад мөнгийг нь төлөхөөр шийдлээ. Нэхэмжлэгчийн 2,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.т холбогдох2,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр тайлбар ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.т холбогдох 2,000,000 төгрөггаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч Ч. нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.аас 23,475 төгрөг, улсын төсвөөс 23,475 төгрөг, нэхэмжлэгчийн илүү төлсөн 800 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.*******өд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ч. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэзахирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА