Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 153/2016/00268/И |
Дугаар | 293 |
Огноо | 2016-06-17 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 293
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, РД:******* тоот дугаарын регистртэй, ******* овогт *******ын *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ш.*******, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Ш.******* нь 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсчээ.
Хүсэлт гаргагч Ш.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1978 онд 4 дүгээр анги төгсөөд аав, ээж дээрээ очоод мал маллаж байсан ба түүнээс өөр ажил хийж байгаагүй. 1990 оноос эхэлж нөхөн тооцуулалт хийлгэсэн. Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд одоог хүртэл хувийн мал маллаж байсан.
Иймд миний шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг үнэлээд намайг 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ш.******* нь 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 725 тоот лавлагаа,
-1981 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нээгдсэн Ш.*******гийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар,
-******* сумын Сээр бригадын 1983-1985, 1988 онуудын цалингийн түүвэр,
-Гэрч Б.*******ын шүүхэд ирүүлсэн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод ...******* овогтой ******* нь 1966 онд төрсөн, 1978 онд 4 дүгээр ангиа төгсөөд, аав ээжийнхээ хамт 1990 оныг хүртэл тасралтгүй мал маллаж байсныг мэднэ гэх тодорхойлолт,
-Гэрч Ц.*******гийн шүүхэд ирүүлсэн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: ******* овогтой ******* нь 1966 онд төрсөн ба 1978 онд 4 дүгээр ангиа төгсөөд, эвлэлийн илгээлтээр гарч, аав ээжийнхээ хамтаар мал маллаж байсныг мэднэ гэх тодорхойлолт зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Хүсэлт гаргагч Ш.*******гийн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь Аймгийн архивын газарт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн лавлагаагаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Ш.*******гийн хүсэлтийг хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудад үндэслэн, ******* овогт *******ын *******гийн хүсэлтийг хангаж, түүнийг 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ын *******г 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА