| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2019/0027/э |
| Дугаар | 31 |
| Огноо | 2019-02-01 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Б.Дагийнамжил,
Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Эт холбогдох эрүүгийн ...дугаартай хэргийг Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.Э.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Э нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын Хаяа багийн нутаг дэвсгэрт 2018 оны 06 дугаар сарын 04-ний шөнө өөрийн малд нийлсэн хохирогч С.Пийн 3 тооны хонь, 1 тооны ямааг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж түүнд бага бус хэмжээний буюу 560000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Эын шүүхийн хэлэлцүүлэгт: “06 дугаар сарын 03-ны өдөр маргааш нь очиж хэлсэн. Хохирлоо барагдуулсан гэв.
Хохирогч С.Пийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр манай талийгаач хүү Д.Б нь манай сумын хэсгийн төлөөлөгч утсаар ярьж байна Т.А, Д.Э нар нь 3 хонь, 1 ямаа махалж сумын төвөөр зараад байна, сураг тавьсан танай мал юм шиг байна гэж ярьсан гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 37-38 дугаар хуудас/
Гэрч О.Шны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр билүү 5-ны өдөр шиг санаж байна. Т.А надад 2 хонины гулдмайг 1 кг-ыг 4500 төгрөгөөр зарсан. Нийт 126.000 төгрөг болсон, мөнгийг нь би бэлнээр Т.Ат өгсөн. Д.Э нь тэр өдрийн өдөр нь 1 ямааны гулдмайтай ирээд нэг кг нь 4000 төгрөгөөр бодож авсан. Тэгсэн 48.000 төгрөг болж байсан, би бас мөнгийг нь бэлнээр өгсөн...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 4 дүгээр хуудас/
Гэрч Т.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..2018 оны 06 дугаар сарын 04-ний шөнө 20 цагийн үед Сод-Эрдэнэ гэх айл руу би хамаатны хүүхэд болох Этай хамт түүний 28- 87 ДГО улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн машинтай харин С эхнэртэйгээ өөрийнхөө мотоцикльтой хамт очсон юм. Тэгээд би Стэй хамт нэг шил 0.5 граммын архи уучихсан юм. Тэрийг ууж дуусаад би Энхбаатараас түр хэрэглэчих 2 хонь байна уу гэж асуусан чинь тэг тэг гэж надад хэлсэн. Би гэрт байсан, Э өөрөө хотонд ороод 3 хонь, 1 ямаа барьж авсан. Тэгээд хөдлөхөд 22 цаг болж байсан байх бид хоёр шууд хонь ямаагаа ачаад Алтанширээ сумын төвийн зүүн урд талд байх өлгүүр дээр очоод тэнд янзалсан. Тэгээд тэндээс хөдлөхөд шөнийн 00 цаг болж байсан байхаа тэгээд шууд гэртээ ирсэн...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 5-6 дугаар хуудас/
Гэрч О.Сий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А, Э хоёр хашаатай байсан хонь руу ороод хонь барьж авсан, би хэдэн тооны хонь, ямаа авсныг нь мэдээгүй, өөрийнхөө малнаас авч байгаа болохоор тоогоогүй гэрээс гарч хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас
“Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 854 дугаартай: “...хязаалан эр ямаа 110000 төгрөг, соёолон насны 2 эр хонь 320 000, хязаалан насны сувай эм хонь 130 000 нийт 560 000 төгрөг” гэсэн хохирлын үнэлгээ,
Шинжээч томилох тогтоол /хх-ийн 30/
Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Э нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын Хаяа багийн нутаг дэвсгэрт 2018 оны 06 дугаар сарын 04-ний шөнө өөрийн малд нийлсэн хохирогч С.Пийн 3 тооны хонь, 1 тооны ямааг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш буюу 560000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд буюу хохирогч С.Пийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн”, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр манай талийгаач хүү Д.Б нь манай сумын хэсгийн төлөөлөгч утсаар ярьж байна Т.А, Д.Э нар нь 3 хонь, 1 ямаа махалж сумын төвөөр зараад байна, сураг тавьсан танай мал юм шиг байна гэж ярьсан гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч О.Шны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн” Д.Э нь тэр өдрийн өдөр нь 1 ямааны гулдмайтай ирээд нэг кг нь 4000 төгрөгөөр бодож авсан. Тэгсэн 48.000 төгрөг болж байсан, би бас мөнгийг нь бэлнээр өгсөн...” гэсэн мэдүүлэг, гэрч О.Сний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...А, Э хоёр хашаатай байсан хонь руу ороод хонь барьж авсан, би хэдэн тооны хонь, ямаа авсныг нь мэдээгүй, өөрийнхөө малнаас авч байгаа болохоор тоогоогүй гэрээс гарч хараагүй...” гэсэн мэдүүлэг, гэрч Т.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Э өөрөө хотонд ороод 3 хонь, 1 ямаа барьж авсан. Тэгээд хөдлөхөд 22 цаг болж байсан байх бид хоёр шууд хонь ямаагаа ачаад Алтанширээ сумын төвийн зүүн урд талд байх өлгүүр дээр очоод тэнд янзалсан...”гэсэн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.Эыг бусдын өмчлөлийн алдуул малыг завшсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Эыг бусдын өмчлөлийн алдуул малыг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Прокурор шүүгдэгч Д.Эт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг шүүгдэгчид танилцуулж, гарын үсэг зуруулсан нь хуульд нийцэж байна.
Иймд шүүгдэгчийн хувийн байдал /хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй/, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800000 төгрөгөөр торгох ялаар шийтгэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Д.Э нь гэмт хэргийн улмаас учирсан 560000 төгрөгийг төлсөн нь хохирогч С.Пийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “Д.Эаас хохиролд 560 000 төгрөгийг авсан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй”гэж мэдүүлсэн байх тул хохирол нөхөн төлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Энхбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш овогт Дын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан бусдын өмчлөлийн алдуул малыг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эт 800000 төгрөгийн торгох ялыг хуулийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 5.Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН