| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00237/И |
| Дугаар | 295 |
| Огноо | 2016-06-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 295
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, РД:******* дугаарын регистртэй, ******* овогт *******ийн *******ын хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нарийн бичгийн дарга Ж.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Б.******* нь 1983 оны 06 дугаар сараас 1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсчээ.
Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Ховд аймгийн ******* сумын ******* амьдрал нэгдэлд 1983-1990 онуудад хонь, ямаа маллаж байсан ба улсад нийт 20 жил ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний 1983-1990 онуудад ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэр бичигдээгүй учраас хохироод байна. Иймд миний 1983-1990 онуудад ажиллаж байсныг мэдэх Ө.Цэдэнбал, Я.Банзраа нарыг гэрчээр асууж миний ажиллаж байсаныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай эгч Д.******* нь 1983 онд 8 дугаар анги төгсөөд мал маллаж байгаад 1987 онд хүнтэй суусан. Түүнээс хойш 1992 он хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* амьдрал нэгдэлд мал малласан. Иймд 1983 оноос 1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлт гаргасан. Д.******* нь 1983 онд сургууль төгсөөд 6 сард мал дээр гарсан гэв.
Иймд миний төрсөн эгч *******ын шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг үнэлээд 1983 оны 6 сараас 1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* амьдрал нэгдэлд 1983 оны 6 сараас 1990 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 690 тоот лавлагаа,
-1983 оны 06 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн Б.*******ын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Гэрч Я.Банзраагийн ...Б.******* нь 1983 оноос эхлэн аав, ээжийнхээ хамт Ховд аймгийн ******* сумын ******* амьдрал нэгдэлд хоньчноор ажиллаж байсан. Сүүлд сарлаг малладаг байсан. Би Ховд аймгийн ******* сумын ******* амьдрал нэгдэлд 1975 оноос нэгдэл тарах хүртэл мал маллаж байсан. Б.******* нь 1985-1986 онуудад тусдаа гарсан байх, нэгдэлд 1994 онд хоршоо болж тарсан гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Хүсэлт гаргагч Б.*******ын ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь Аймгийн архивын газарт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн лавлагаагаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Б.*******ын хүсэлтийг хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудад үндэслэн, хүсэлтийг хангаж, түүнийг Ховд аймгийн ******* сумын ******* амьдрал нэгдэлд 1983 оны 6 сараас 1990 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар РД: ПП67120608 дугаарын регистртэй, ******* овогт *******ийн Бадамсүрэнг 1983 оны 06 дугаар сараас 1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА