Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 296

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, РД:******* дугаарын регистртэй, ******* овогт *******ийн *******ы хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.*******, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Д.******* нь 1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* ******* нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилчнаар, 1986 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 он хүртэл Ховд аймгийн Усны аж ахуйн удирдах газарт өрмийн мастераар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсчээ.

Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1977 оны 09 дүгээр сараас 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн ******* суманд галч, мөн сумын Үйлдвэр бригадад нормчноор тус тус ажиллаж байгаад, 1986 оноос 1990 оны хооронд Ховд аймгийн Усны аж ахуйн удирдах газарт өрмийн мастераар ажиллаж байсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ бичүүлээгүй, ажиллаад л яваад байдаг байсан. Одоо тэтгэвэрт гарах нас болоод тэтгэвэрт гарах гэсэн боловч бичиг баримт дутуу гээд ажиллаж байсан байдлаа тогтоолгож ир гэсэн. Би 1974 оноос 1977 оны хооронд цэрэгт яваад 1977 оны 08 дугаар сарын 20-ны өдөр цэргээс халагдаж ирээд 1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж нэгдэлд ажиллаж эхэлсэн. Тэгээд 1986 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 он хүртэл Ховд аймгийн Усны аж ахуйн удирдах газарт өрмийн мастераар ажиллаж байсан.

Иймд миний шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг үнэлээд намайг 1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* ******* нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилчнаар, 1986 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 он хүртэл Ховд аймгийн Усны аж ахуйн удирдах газарт өрмийн мастераар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* нь 1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* ******* нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилчнаар, 1986 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 он хүртэл Ховд аймгийн Усны аж ахуйн удирдах газарт өрмийн мастераар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 513 тоот лавлагаа,

-Ховд аймгийн Усны аж ахуйн удирдах газрын даргын 1986 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 119 дугаартай сургууль төгсөгчдийг ажилд хуваарилах тухай тушаал,

-******* сумын ЗАА-н 1978, 1980, 1981, 1982, 1984 оны 70 дугаар дансан дээрх цалингийн түүвэр,

-Гэрч Д.гийн шүүхэд ирүүлсэн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод ...******* овогтой ******* нь Ховд аймгийн ******* сумын ******* ******* нэгдэлд туслах ажилчнаар уурын зууханд галч манаачаар 1977-1986 онуудад ажиллаж байсан ба тухайн үедээ ажилдаа хариуцлагатай эвсэг харьцаатай хамт олондоо нэр хүндтэй өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг тэргүүний ажилчин болохыг тодорхойлж байна. Д. миний бие тухайн үед ******* ******* нэгдэлд ажиллаж байсан учраас сайн мэдэж байна гэх тодорхойлолт,

-Гэрч Ш.гийн шүүхэд ирүүлсэн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: ******* овогтой ******* нь Ховд аймгийн ******* сумын ******* ******* нэгдэлд туслах ажилчнаар мөн уурын зууханд галч, манаачаар тус тус ажиллаж байсан. Тэр үед миний бие ******* ******* нэгдэлд эдийн засагч, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан учраас би сайн мэдэж байна гэх тодорхойлолт,

-Гэрч Б.Ганболдын шүүхэд өгсөн ...Намайг 1986 онд Ховд аймгийн усны аж ахуйд ороход Д.******* нь Ховд аймгийн усны аж ахуйн удирдах газарт гүн өрмийн мастераар ажиллаж байсан. Би 1989 онд тус газар ажиллахаа болиход Д.******* ажиллаад үлдсэн. Би 1986 онд Усны аж ахуйн ТМС-ийг төгсөөд Ховд аймгийн усны аж ахуйн удирдах газарт гүн өрмийн мастераар орж, 1989 оны 09 сар хүртэл ажилласан. Ховд аймгийн усны аж ахуйн удирдах газарт 5-6 бригад ажилладаг байсан. Д.******* нь Бавуугийн бригадад ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул ******* овогт *******ийн *******ыг 1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* ******* нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилчнаар, 1986 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 он хүртэл Ховд аймгийн Усны аж ахуйн удирдах газарт өрмийн мастераар тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагчийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ийн *******ыг 1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* ******* нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилчнаар, 1986 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 он хүртэл Ховд аймгийн Усны аж ахуйн удирдах газарт өрмийн мастераар тус тус тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА