Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 260

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2016 оны 07 сарын 07-ны өдөр            Дугаар  260                                     Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар баг, “Хайрхан” гэх газар нутаглах, /РД:ЛД56110711, утасны дугаар 98336160/ Боржигон овогт Балдангийн Одсүрэнгийн

 

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Одсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Б.Одсүрэн нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1980-1990 оны хооронд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдэлд худгийн моторчин, малчнаар ажиллаж байсан. Энэ хугацаанд бичилт хийж байсан хөдөлмөрийн дэвтрийг гээгдүүлсэн тул ажилласан жилийн цалингийн тодорхойлолтуудаа архиваас гаргуулан авч байсан болно. 

Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдэлд 1980-1990 оны хооронд малчин худгийн моторчноор тасралтгүй ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.  

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь

 

Боржигон овгийн Балдангийн Одсүрэн нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдэлд 1980-1990 онд худгийн моторчин, малчнаар  ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ. 

 

Б.Одсүрэн нь нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдэлд 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг  дуустал худгийн моторчин, малчнаар ажиллаж байсан болох нь Сүхбаатар аймгийн төрийн архивын 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 493/15 тоот цалингийн тодорхойлолт, Сүхбаатар аймгийн төрийн архивын 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 494/15 тоот цалингийн тодорхойлолт, Сүхбаатар аймгийн төрийн архивын 2013 оны 06-р сарын 18-ны өдрийн 495/15 тоот цалингийн тодорхойлолт,  иргэний үнэмлэхийн хуулбар,

           - гэрч, Хөхийт овгийн Жавын Хүрэл /ЛМ58071911/-ийн Б.Одсүрэнг хүүхэд байх үеэс нь танина. Найз нөхөд байсан. Одсүрэн нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд худгийн моторчин, малчнаар 1980-1990 оныг дуустал ажиллаж байсан. Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдэлд 1980-1990 онд малчин хийж байсан. Одоо мал маллан амьдарч байна гэх мэдүүлэг,

-гэрч Боржигон овгийн Содовын Жаргал /ЛД66091600/-ын Б.Одсүрэн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдлийн Баянцагаан бригадад хамт ажиллаж байсан. Б.Одсүрэн нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдлийн Баянцагаан бригадад худгийн моторчин, малчнаар 1980-1990 оныг дуустал ажиллаж байсан. Улирлаас шалтгаалж янз бүрийн мал маллаж байсан. Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдлийн агент, гуанзанд нь ажилладаг байсан. Одоо мал маллан амьдарч байна гэх мэдүүлэг” зэргээр тус тус нотлогдож байна. 

 

Иймд Б.Одсүрэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хүсэлт гаргагч Б.Одсүрэн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн      70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан  Боржигон овгийн Балдангийн Одсүрэн нь 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг  дуустал Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдэлд худгийн моторчин, малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт Б.Одсүрэн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ц.ЭРДЭНЭЗУУ