Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 259

 

 

    

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2016 оны 07 сарын 06-ны өдөр            Дугаар 259                                      Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг “Ланз” гэх газар оршин суух, /РД: ЛЗ66080362, утасны дугаар 99288674/ Хатгин овогт Пунцагийн Түвшинтөгсийн хүсэлттэй

 

“Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлтийг 2016 оны 07-р сарын 04-ний өдөр хүлээн авч 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч П.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагч П.Түвшинтөгс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын хүн эмнэлэгт 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарыг дуустал асрагчаар ажиллаж байгаад 1987 онд хүнтэй сууж, Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллах болсон. Миний 1984-1986 онуудад ажиллаж байсан талаарх баримт архивт байхгүй, хөдөлмөрийн дэвтэр гэж байгаагүй. 

 

Иймд Сүхбаатар сумын хүн эмнэлэгт 1984 оны 01 дүгээр сарын 01-нээс 1986 оны 12 дугаар сарыг дуустал асрагчаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь

 

Хүсэлт гаргагч Хатгин овогт Пунцагийн Түвшинтөгс нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын хүн эмнэлэгт 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарыг дуустал асрагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ. 

 

П.Түвшинтөгс нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын хүн эмнэлэгт 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарыг дуустал асрагчаар ажиллаж байсан болох нь фото зураг болон гэрч Г.Идэрсайхан, Н.Ганцэцэг нарын мэдүүлэг,  иргэний үнэмлэхийн лавлагаа, 

 

           - гэрч, Хатгин овгийн Самдангийн Тунгалаг /ЛЗ67062866/-ын  П.Түвшинтөгс нь  1984 оноос эхлэн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын хүн эмнэлэгт ажиллаж эхэлсэн энэ үеэс танидаг болсон. П.Түвшинтөгс нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын хүн эмнэлэгт асрагчаар1984-1986 оныг дуустал асрагчаар ажиллаж байсан.

Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын хүн эмнэлэгт 1984-1995 он хүртэл асрагчаар ажиллаж байна. Фото зурагны арын эгнээний баруун гар талынх нь П.Түвшинтөгс байна. Би доод талын эгнээний баруун гар талд сууж байна гэх мэдүүлэг,

 

         -гэрч “Хатгин овгийн Жамъяанын Бадралсайхан /ЛЗ66032664/-ын П.Түвшинтөгсийг 1984 оноос эхлэн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын хүн эмнэлэгт ажиллаж эхэлсэн энэ үеэс танидаг болсон. П.Түвшинтөгс нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын хүн эмнэлэгт 1984-1986 оныг дуустал үйлчлэгч, асрагчаар ажиллаж байсан. Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын хүн эмнэлэгт асрагчаар одоог хүртэл ажиллаж байна. Энэ фото зургийн арын эгнээний баруун гар талынх П.Түвшинтөгс байна” гэх мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна. 

 

Иймд П.Түвшинтөгсийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хүсэлт гаргагч П.Түвшинтөгсийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан  Хатгин овогт Пунцагийн Түвшинтөгсийн 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарыг дуустал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт П.Түвшинтөгсийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ц.ЭРДЭНЭЗУУ