Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 0171

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа би Скайтел ХХК-ний нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг, 19-р байрны 20 тоотод оршин суух А.Баяржаргалд  холбогдох, гар утасны үлдэгдэл төлбөр 667 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04-р сарын 22-ны өдөр хүлээн авч,  2016 оны 04-р сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Скайтел ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...А.Баяржаргал нь “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч 2012 оны 04-р сарын 04-ний өдөр... 396 000 төгрөгний үнэтэй Х5 гар утас 2 ширхэгийг зээлээр худалдан авч төлбөр 792 000 төгрөгийг 12 сар хуваан төлөхөөр харилцан тохирсон. А.Баяржаргал нь хүлээсэн үүргээ үл биелүүлэн гар утасны төлбөрийн үлдэгдэл 660 000 төгрөгийг төлөөгүй байна... Иймд А.Баяржаргалаас гар утасны төлбөрийн үлдэгдэл 660 000 төгрөг, нотариатын зардал 7 000 төгрөг, нийт  667 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. 

            Зохигчид 2016 оны 06-р сарын 03-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “...Нэг талаас Скайтел ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даарийжав, нөгөө талаас ТГ87110730 регистрийн дугаартай Андуу овогтой Баяржаргал нар харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна. А.Баяржаргал нь гар утасны төлбөрийн үлдэгдэл болох 660 000 төгрөг, нотариатын зардал 7000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжын 20 558 төгрөг нийт 687 558 төгрөгийг 6-11 сарын хугацаанд сард 114 593  төгрөгөөр Худалдаа хөгжлийн банкны 499008171 тоот дансанд тушаахаар гэрээ байгуулж байна...” гэжээ

                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Скайтел ХХК нь хариуцагч А.Баяржаргалд холбогдуулан 667 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Зохигчид 2016 оны 06-р сарын 03-ны өдөр эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Энэ гэрээ нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

Нэхэмжлэгч Скайтел ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 558 төгрөгийг хариуцагч нь төлөхөөр тохиролцсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Скайтел ХХК-ний нэхэмжлэлтэй, А.Баяржаргалд холбогдох 667 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч Скайтел ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 558 төгрөгийг хариуцагч нь төлөхөөр тохиролцсон болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

ШҮҮГЧ                    А.НАРАНТУЯА