Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 0175

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа би “Өгөөж найрамдал” ХХК-ний нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг, Жимстэй хороолол задгайд оршин суух Б.Наранцэцэгт холбогдох, 62 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05-р сарын 25-ны өдөр хүлээн авч,  2016 оны 05-р сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Өгөөж найрамдал” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...хариуцагч тал болох Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р багийн Жимстэй хороололд оршин суугч Банзрагч овогтой Наранцэцэг нь /утас 99580967, 94124979/ манай барьцаалдан зээлдүүлэх газраас 2015-11-06-ны өдөр 40 000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээл аваад 43 200 төгрөгийг эргүүлэн төлөх гэрээ хийсэн бөгөөд барьцаанд тавигдсан монетон ээмэг хуурамч байсан болно. 2015-12-06-ны өдрөөс хойш одоо хүртэл хүү, болон үндсэн зээлээс нэг ч төлөлт хийгээгүй билээ. Иймд зээлийн дүн 43 200 төгрөгийн зөвхөн 6 сарын хүү болох 19 200 төгрөг нийт төлбөл зохих дүн 62 400 төгрөгийг иргэн Б.Наранцэцэгээс гаргуулан манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ. 

           

Хариуцагч Б.Наранцэцэг 2016 оны 06-р сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Өгөөж найрамдал компаниас нэхэмжилсэн 62 400 төгрөгийг төлнө. Тухайн үед ээмэг хуурамч гэдгийг би мэдээгүй... Боломжгүй болоод энэ мөнгийг төлж чадаагүй...” гэжээ

                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Өгөөж найрамдал” ХХК нь хариуцагч Б.Наранцэцэгт холбогдуулан 62 400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. 

Хариуцагч Б.Наранцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 62 400 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлнө гэх тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Өгөөж найрамдал” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 2 275 төгрөг, хариуцагч Б.Наранцэцэгээс 2 275 төгрөг гаргуулж, бүгд 4 550 төгрөгийг нэхэмжлэгч “Өгөөж найрамдал” ХХК-д олгох нь зүйтэй байна. 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь:

1.”Өгөөж найрмдал” ХХК-ний нэхэмжлэлтэй, Б.Наранцэцэгт холбогдох 62 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Өгөөж найрамдал” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 2 275 төгрөг, хариуцагч Б.Наранцэцэгээс 2 275 төгрөг гаргуулж, бүгд 4 550 төгрөгийг нэхэмжлэгч “Өгөөж найрамдал” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.   

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

ШҮҮГЧ                    А.НАРАНТУЯА