| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2019/0012/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/29 |
| Огноо | 2019-02-02 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.ДУЛАМЖАВ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2019/ШЦТ/29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож
Улсын яллагч Д.Дуламжав
Шүүгдэгч Я.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Я.*******од холбогдох эрүүгийн 1936000270017 дугаартай, 178/2019/0012/Э/ индекстэй хэргийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Дуут сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Я.******* нь 2018 оны 11 дүгээр сарын эхээр Ховд аймгийн Дуут сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах Шагдарын булаг гэх газраас С.*******гийн нэг тооны үхэр буюу алдуул мал завшиж, хохирогч С.*******д 700.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Я.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирогчид хохирол төлбөр төлсөн гэв.
Хохирогч овогт ын *******гийн / регистрийн дугаартай, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан багийн нутаг дэвсгэр Хөтөл-Ус гэх газраас 2018 оны 05 дугаар сарын сүүлчээр 46 тооны сарлаг үхрээ алдсан. Уг үхэрнээс 12 тооны үхрийг олж аваад бусдыг нь олоогүй. 2018 оны 08 дугаар сарын эхээр Ховд аймгийн Дуут сумын ******* багийн нутаг дэвсгэрт үхрээ хайгаад явж байтал Дуут сумын ******* багийн Шагдарын булаг гэх газраас 8 настай хар зүсмийн эр үхэр, 5 настай шаргал зүсмийн эм үхэр хоёрыг олж аваад Я.*******ын эхнэр хүүхэд хоёр аргал түүгээд явж байхаар нь “ танай үхрэнд 2 үхэр үлдээлээ, харж байгаарай, буцаж ирээд авна” гэж хэлээд үлдээгээд явсан. Тэгээд үхрээ авч чадалгүй байж байгаад 2018 оны 11 сард Ч.Энхсайхан гэх хүнээс миний шарга зүсмийн эм үхрийг Я.******* малын ченж нарт худалдсан гэж сонсоод Я.*******ын утас руу залгаад асуухад “ манай үхрэнд хүний үхэр байхгүй” гэж хэлсэн , тэгэхээр нь цагдаад хандсан... гэх мэдүүлэг /хх-6-8-р хуудас/
Гэрч Ч.Энхсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны 11 сарын дундуур Улаанбаатар хотоос хүмүүс ирж Дуут сумын ******* багийн Зулзаган хавчуу гэх газар үхэр авч байсан. Тэр үед Я.******* 28 тооны үхэр авчирч зарсан.Тэр дотор бөөрөнхий биетэй сэгсгэр ноостой мухар шарга зүсмийн үхэр зарсан. Харин шар зүсмийн нас бие гүйцсэн үхэр харагдаагүй.../хх-9-10-р хуудас/
Гэрч Ц.Баярмагнайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны 11 сарын сүүлээр Я.******* над руу залгаад “Улаанбаатараас үхэр авах хүмүүс ирсэн байна та үхэр зарах юм уу” гэхээр нь би “зарахгүй” гэж хэлсэн чинь Я.******* надад нөгөө шаргал зүсмийн үхэр манай хотонд байна, тэр үхрийг яах вэ гэхээр нь би тэр үхрийг зарчих гэж хэлсэн ... гэх мэдүүлэг /хх-18-р хуудас/
Гэрч О.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2018 оны 08 дугаар сарын эхээр манайх Дуут сумын ******* багийн нутаг дэвсгэр Шагдарын булаг гэх газар зусаж байхад би хүүгийнхээ хамт аргал түүгээд явж байтал мотоцикльтой хүн ирээд “танай үхэрт манай хоёр үхэр байна, харж байгаарай, удахгүй ирж авна “ гээд явсан.2018 оны 11 сарын сүүлээр үхэр худалдаж авах хүмүүс ирэхэд манайх 28 үхэр зарсан.Тэгтэл манай нөхөр Баярмагнай гэх хүнтэй утсаар яриад “танай үхэрт байгаа үхрийг зарчих гэлээ “ гэж хэлээд шаргал зүсмийн жижиг биетэй, эм сарлаг үхрийг 400.000 төгрөгөөр зарсан.Би нөхөртөө битгий зар төвөг болно гэж хэлсэн чинь хүн итгээд хэлж байхад зарахгүй бол болохгүй гээд зарсан... гэх мэдүүлэг/ хх -19-20-р хуудас/
Гэрч Э.Буянзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны 08 сарын эхээр байх ээжтэйгээ аргал түүгээд явж байтал С.******* гэдэг ах ирээд “ танай үхэрт манай 2 үхэр байна, харж хандаж байгаарай, удалгүй ирж авна”гээд явсан.Би урд өдөр нь үхэр хариулж бөөгнүүлэхэд хар зүсмийн, шаргал зүсмийн 2 үхэр ирсэн байсныг харсан. Им тамгыг нь анзаараагүй ... гэх мэдүүлэг /хх 21-22-р хуудас/
Гэрч Н.Төмөрбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Одхүү /С.*******/ манайд үхэр хайж ирэхдээ Я.*******ын хотонд миний нэг мухар шаргал үхэр байгаа гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх 25-26-р хуудас/
Мал үнэлсэн тухай тайланд... 8 настай эр сарлаг үхэр – толгой 800.000 төгрөг, 5 настай эм сарлаг үхэр -700.000 төгрөг,нийт 1500.000 төгрөг гэх .../хх-28-р хуудас/
Шүүгдэгч Я.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2018 оны 11 сарын эхээр би үхрээ хурааж тоолоход нэг шаргал зүсмийн эм үхэр манай үхэрт ирж нийлсэн байсан, им тамгыг нь хараагүй, бие жижиг 4-5 насны үхэр байсан.11 сарын сүүлээр Улаанбаатараас ченжүүд ирэхээр нь үхрээ зарахаар болоод Ц.Баярмагнай ах руу утасдаад үхэр зарах уу гэхэд зарахгүй, танай үхрэнд байгаа шаргал зүсмийн үхрийг Төмөрөө ах зарчихаарай гэсэн гэхээр нь зарсан. Манай эхнэр О.Оюунчимэг “хүний үхэр зарж болохгүй “гэхээр нь “ Ц.Баярмагнай ах зарчих гэсэн юм чинь гээд зарсан... гэх мэдүүлэг /хх 37-38-р хуудас/ зэрэг баримт болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Я.*******од холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4-д заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Шүүгдэгч Я.******* нь 2018 оны 11 дүгээр сарын эхээр Ховд аймгийн Дуут сумын ******* багийн нутаг дэвсгэрт Шагдарын булаг гэх газраас С.*******гийн нэг тооны эм сарлаг үхэр өөрийнх нь үхэрт ирж нийлснийг бусдын өмч болохыг мэдсээр байж завшсан болох нь хохирогч С.*******гийн мэдүүлэг, гэрч Ч.Энхсайхан, Ц.Баярмагнай, О.Оюунчимэг, Э.Буянзаяа, Н.Төмөрбаатар нарын мэдүүлэг, мал үнэлсэн тайлан зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Я.******* нь тухайн үхрийг бусдын өмч гэдгийг мэдсээр байж завшсан, эзэн нь үхрээ таниад тэдний эхнэр хүүхдэд нь захиад явсныг мэдсээр байж зарж борлуулсан зэрэг үйлдэл нь түүнийг шууд санаатай, шунахайн сэдэлтээр үйлдсэн болохыг нотолж байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Я.*******ыг хохирогч С.*******гийн өмчлөлийн алдуул малыг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Я.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-71/, хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч С.*******гийн “ үхрийнхээ үнийг төлүүлж авсан тул, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Я.*******ын хувийн байдлын талаар гэрч О.Оюунчимэгийн өгсөн...Я.******* бид хоёр 1999 онд гэр бүл болсон.6-19 наснй 3 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг.Зан байдлын хувьд хүнтэй зөв харьцдаг, хааяа архи тамхи хэрэглэдэг... гэх мэдүүлэг / хх-19-20-р хуудас/
Гэрч Э.Буянзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...манай аав Я.******* нь ах дүү 11-үүлээ.Аав зан байдлын хувьд даруухан,хүнтэй харьцах харьцаа сайн, архи дарс хэрэглэдэггүй,урьд нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг /хх-21-22-р хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Я.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох санал, шүүгдэгч Я.******* өөрийгөө өмгөөлж “миний бие нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөргүй болон хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг зөвшөөрч байна.Миний ХААН банкны дансанд байх 22424000 төгрөг битүүмжилсэн битүүмжлэлийг цуцалж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч Я.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо төлж барагдуулсан болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар торгох ялын 450000 төгрөгийг 01 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Я.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй,шүүгдэгчийн эзэмшлийн ХААН банкны дугаартай дансанд байршуулсан 22.424.000 төгрөг битүүмжилсэн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 5/11 дугаартай Прокурорын тогтоолыг цуцлах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.6-9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Я.*******од оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгохыг ялыг 01 /нэг/ сарын хугацаанд төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Я.*******од тайлбарласугай.
5.Шүүгдэгч Я.******* нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн ХААН банкны дугаартай дансанд байршуулсан 22.424.000 төгрөг битүүмжилсэн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 5/11 дугаартай Прокурорын тогтоолыг цуцалсугай.
6.Шүүгдэгч Я.*******од оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Я.*******од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form