| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 150/2019/00005/Э |
| Дугаар | 05 |
| Огноо | 2019-01-09 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 05
аймгийн сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр
Улсын яллагч Т.Дэлгэрсайхан
Шүүгдэгчийн өмгөөлөгч: П.Буманзаяа
Хохирогч: *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
аймгийн сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 1833001070079 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, З аймгийн Т суманд 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр төрсөн, 00 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл-0, эхнэрийн хамт С аймгийн С н сумын дугаар баг, гэх газарт түр оршин суух, З аймгийн У сумын Ч багт оршин суух хаягийн бүртгэлтэй байдаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ....овогт ******* *******
Холбогдсон хэргийн талаар
Яллагдагч ******* нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С аймгийн С сумын Н багийн нутаг .... гэх газарт А.Н..... хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж н зүүн гарын сарвуу орчим шилбүүр модоор цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай эсэх талаар:
Шүүх Эрүүгийн хуульд заасан Хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр С аймгийн С сумын дугаар багийн нутаг дэвсгэр буюу Х гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн А.Н зүүн гарын сарвуу орчимд модоор цохиж 5 дугаар хурууны 4 дүгээр шивнүүр ясыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь үйл баримтаар тогтоогдсон, шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт холбогдсон хэргээ хүлээн мэдүүлсэн байх тул уг гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар эрүүгийн ... тоот хавтаст хэргээс шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:....2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 3 дугаар багийн нутаг гэх газарт манай гэрт , малын эмч, ******* нар ирээд хуц, ухнаас цус авна малаа туугаад хүрээд ир гэж намайг утсаар дуудсан. Малаа туугаад гэр рүүгээ буцаж явах замд гол дээр хоёр залуу загас бариад байж байсан ба намайг ах даарч байна уу дулаац гээд архи өгсөн. Түүнийг нь би уугаад гэртээ ирсэн чинь ,, ******* нар хуц, ухнаа бариад ав цус авч бруцеллёзын шинжилгээ авна. Хэрвээ өвчтэй гарах юм бол малыг нь устгах болно гэж хэлэхээр нь би хүний мал малладаг эзэнтэй нь уулзаж яр би малаас цус авахуулахгүй гээд бид маргалдсан. Би тэгжгийн толгой руу цохисон зүйл байхгүй. Уурга авахад л цохигдсон. Тэгээд би н гар руу нэг удаа модоор цохиод гэртээ орсон. ...гэх мэдүүлэг,
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр сумын 3 дугаар багийн нутаг, гэх газарт намаржиж байсан *******, Бямбасүрэн нарынд очиж хуц, ухнаас нь бруцеллёзын шинжилгээ авахаар эхнэр, Дархан сумын ХАА тасгийн дарга ******* нарын хамт очсон юм. Ингээд нь малдаа явсан мал нь байхгүй байхаар нь утсаар дуудаж малыг нь авчруулсан юм. нь ирээд би хүний мал маллаж байгаа та нар малаас цус авахаараа мал устгадаг биз дээ би малаасаа цус авахуулахгүй гээд шилбүүрээр манай эхнэрийн толгой руу цохихоор нь би боль гээд шилбүүр дээр нь гишгэтэл шилбүүр нь хугарсан. Тэгсэн нь шилбүүрний хугархай аваад миний гар руу цохисон. Тэгээд удалгүй миний гар халуу оргиж хавдсан. Тэгээд бид гурав буцаад Дархан орж миний гар өвдөөд байсан учраас эмнэлэгт үзүүлтэл гар хугарсан байна гэж хэлсэн. Надад одоо гомдол санал байхгүй. Би эмчилгээний зардалд эхлээд 100000 төгрөг, дараа нь 200000 төгрөг нийт 300000 төгрөгийг гаас авсан. ... гэх мэдүүлэг.
1.Шүүгдэгч ******* хэрэг бүртгэх ажиллагааны явцад болон яллагдагчаар мэдүүлэгтээ: ... ахтай муудалцаж байтал миний шилбүүрийг ******* хугалчихсан тэгэхээр нь би хугарсан шилбүүрээ барьж аваад *******н гар руу нь нэг удаа шилбүүрээрээ цохисон юм. Би буруугаа ойлгож *******гаас уучлалт гуйж эмчилгээний зардал гэж 300000 төгрөг өгсөн. ... гэх мэдүүлэг/Хх-ийн 37 дугаар хуудас/
2.Гэрч ******* хэрэг бүртгэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Тухайн үед гартаа нилээн урт уурга барьцан зогсоо зайгүй бид нар луу шавхуурдаад байсан. Удалгүй *******ын толгой руу хоёр удаа ороолгохоор нь би, чи болиоч гээд очиход нөгөө уургаараа миний толгойн тус газар хоёр удаа цохисон тухайн үед манай нөхөр ******* г чи болиоч гээд очиж барьж авахад шууд н хүрэмний захаас барьж аваад боож газарт унагаасан. Тэгээд хэсэг хугацааны дараа ******* бид хоёрыг дахин уургаар цохих гэхэд манай нөхөр ******* уурга дээрээс нь хөлөөрөө гишгэсэн чинь нөгөө уурга нь хугарчихсан гэтэл гэх залуу хугархай уургаараа *******н зүүн гар руу цохиж гарын сарвууны ясыг хугалсан байсан. ...гэх мэдүүлэг /Хх-ийн 21 дүгээр хуудас/
3.Гэрч Ө.******* хэрэг бүртгэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Тэгээд шилбүүр дээр гишгээд хугалчихсан чинь хугархай шилбүүрээрээ *******н гар руу нь цохичихсон. Тэгээд барьж байсан шилбүүрээ над руу шидсэн. Гэхдээ намайг оноогүй тэгээд цаашаагаа яваад өгсөн. *******г нэг удаа шилбүүрээр гар руу нь цохьсон. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 28-29 дүгээр хуудас/
4.Гэрч *******, хэрэг бүртгэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Тэгэхээр нь ******* гийн барьж байсан шилбүүрийн үзүүр дээр нь гишгэсэн чинь үзүүр нь хугараад хугарсан шилбүүрээрээ *******г нэг удаа гар руу нь цохисон. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 30-31 дүгээр хуудас/
5.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/Хх-ийн 4 дүгээр хуудас/
6.Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан хохирогч *******н өргөдөл/Хх-ийн 5 дугаар хуудас/
7.Д аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №1 дугаартай дүгнэлт
Дүгнэлт хэсэгт:
а.*******н биед зүүн гарын сарвууны 5 дугаар хурууны 4 дүгээр шивнүүрийн битүү хугарал гэмтэл тогтоогдлоо.
б.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
в.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
г.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
д.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/Хх-ийн 12 дугаар хуудас/
8.Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл/Хх-ийн 46 дугаар хуудас/
9. аймгийн сумын Үнэлгээ тогтоох комиссын акт/Хх-ийн 48 дугаар хуудас/
10.Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 20.. оны 12 дугаар сарын 14-ний өдрийн № дугаартай дүгнэлт:
Дүгнэлт хэсэгт:
а. 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №1018 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
б. *******н биед зүүн сарвууны 5 дугаар хурууны алганы шивнүүрийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
в. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ./Хх-ийн 67 дугаар хуудас/
11. аймгийн . сумын .... дугаар багийн Засаг даргын тодорхойлолт/Хх-ийн 53 дугаар хуудас/
12.Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхний лавлагаа/Хх-ийн 50 дугаар хуудас/
13.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/Хх-ийн 54 дүгээр хуудас/
14.Хохирогч ******* хохирол 300000 төгрөгийг шүүгдэгч *******гаас хүлээн авсан тухай тодорхойлолт/Хх-ийн 41 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас нотлох чадвараа алдсан болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй байгаа, шүүгдэгч ******* шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хохирогч, гэрч нараас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр шүүгдэгчээс холбогдсон хэргээ үнэн зөв мэдүүлсэн болохыг давхар нотолсон ба шүүгдэгч холбогдсон хэргээ хүлээн мэдүүлсэн, хэргийн үйл баримт, зүйчллийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, холбогдсон хэргээ хүлээн мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул аймгийн сум дахь сум дундын прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, хуулийн зүйчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Хавтаст хэрэгт хохирогч *******н эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол, эмчилгээний зардалд нотлох баримт гаргаж нэхэмжлээгүй боловч шүүгдэгч *******гаас эмчилгээний зардалд 300000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурьдаад уг хохирлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршигт тооцох нь зүйтэй байна.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хэргийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******гийн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 4 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан цагдан хоригдсон 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгөөр тооцож нийт 60 нэгж буюу 60000 төгрөгийг 450000 төгрөгөөр торгосон торгох ялд нь оруулан тооцож, нийт төлбөл зохих ялыг 390 нэгж буюу 390000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаад, энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч *******гийн өмчлөлийн улсын дугааргүй “Рудо” маркийн мотоциклийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч А... овогт Ц-н Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч -г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч -г 450000 төгрөгөөр торгосон торгох ялыг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч -н нь 450000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч -д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6.Шүүгдэгч -н нь энэ гэмт хэргийн улмаас 04 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч -н энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 04 хоногийн 01 хоногийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгөөр тооцож нийт 60 нэгж буюу 60000 төгрөгийг 450000 төгрөгөөр торгосон ялд оруулан тооцсугай.
8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч -н, хохирогч А.Н-д эмчилгээний зардалд 300000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурьдсугай.
9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч -н өмчлөлийн улсын дугааргүй “Рудо” маркийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд -д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ