Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 06

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2-т заасныг удирдлага болгон

              ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт Н-г Д-г бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Д-д Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.Д-д тэнсэнгийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

4.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2018 оны 10 дугаар сарын 15-ны 5/12 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Д-с гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 9 настай буурал зүсмийн  морь буюу 600.000 төгрөгийг  гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн иргэний бичиг баримт бусад зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч, иргэний хариуцагч нараас гаргуулах хохирол төлбөргүй  зэргийг дурдсугай.

6. Шүүхийн шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 15 хоногийн дотор бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулж, иргэний хариуцагч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хүргүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолд, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                               

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                           А.НАРАНТУЯА