Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 0194

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа би Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг, 23-р байрны 09 тоотод оршин суух Ч.Очгэрэлийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг, Гавшгай, туслах аж ахуйд оршин суух Ш.Болдбатад холбогдох, 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05-р сарын 19-ний өдөр хүлээн авч,  2016 оны 05-р сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Ч.Очгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Болдбат нь 2015 оны 10-р сарын 10-нд 2 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй нэг сарын хугацаагаар гарын үсэг зурж авч яваад одоог хүртэл өгөхгүй /8 сарын турш/ хохироож байгаа тул Болдбатаас үндсэн зээл болох 2 сая төгрөг, зээлийн хүү 1 сая төгрөг, бүгд 3 000 000 төгрөг /гурван сая төгрөг/-ийг гаргуулж өгнө үү...” гэжээ. 

           Хариуцагч Ш.Болдбат нь 2016 оны 06-р сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...миний бие Ч.Очгэрэлийн нэхэмжилсэн 3 сая төгрөгийг төлнө. Зээлийг өөрийн нэрээр авсан нь үнэн...” гэжээ

                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Очгэрэл нь хариуцагч Ш.Болдбатад холбогдуулан 3 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. 

Хариуцагч Ш.Болдбат нь нэхэмжлэлийн шаардлага болох 3 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлнө гэх тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Очгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 31 475 төгрөг, хариуцагч Ш.Болдбатаас 31 475 төгрөг гаргуулж, бүгд 62 950 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Очгэрэлд олгох нь зүйтэй байна. 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Ч.Очгэрэлийн нэхэмжлэлтэй, Ш.Болдбатад холбогдох 3 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Очгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 31 475 төгрөг, хариуцагч Ш.Болдбатаас 31 475 төгрөг гаргуулж, бүгд 62 950 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Очгэрэлд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.   

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                    А.НАРАНТУЯА