Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 282

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Б овгийн Ю-ын Л,

 

Улсад ажилласан байдал сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Мөнхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ю.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1971 оны 07 дугаар сараас 1974 оны 06 дугаар сарыг хүртэл Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр бригадад малчнаар ажиллаж байгаад цэрэгт явсан. Ингээд 1977 оны 07 дугаар сараас 1977 оны 08 дугаар сар хүртэл дахин Өгөөмөр багт малчин, хэсгийн ахлагчаар, 1977 оны 08 сараас 1979 оны 01 дүгээр сар хүртэл Өгөөмөр бригадад аж ахуйн эрхлэгчээр, 1980 оны 07 дугаар сараас 1983 оны 10 дугаар сар хүртэл Ханхонгор сумын орлогч даргаар ажиллаж байгаад групт орсон. Мөн 1986 оны 01 дүгээр сараас 1991 оныг хүртэл Өмнөговь аймгийн банкинд хянагч ня-бо, Материал техник хангамжийн удирдах газарт тус тус ажиллаж улсад нийт 20 жил ажилласан боловч хөдөлмөрийн дэвтрийн хэд, хэдэн хуудас урагдсаны улмаас ажилласан жил минь тогтоогдох боломжгүй болоод байна. Иймд миний 1971 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл дээрх байгууллагуудад ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Ю.Л 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие Ю.Л улсад байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаанаар яаралтай шийдвэрлэж өгнө үү. миний бие хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй нөхцөл байдал бий болсон тул намайг эзгүйд шийдэврлэж өгөхийг хүсч байна” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгчийн тайлбар, хүсэлтийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ю.Л нь 1971 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр бригад, Өмнөговь аймгийн банк, Материал техник хангамжийн удирдах газарт тус тус ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1.Нэхэмжлэгч Ю.Л-ын ирэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Өмнөговь аймгийн багийн Засаг даргын тодорхойлолт,

2.Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 126 тоот, 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 338 тоот Ю.Л нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн өгөөмөр бригадад 1971-1991 онд, Материал техник хангамжийн удирдах газар, Банкны конторт 1989-1991 онуудад ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа,

3.Өмнөговь аймгийн нэгдлийн даргын 1971 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 06 тоот тушаалын хуулбар,

4. Өмнөговь аймгийн нэгдлийн даргын 1977 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 34 тоот тушаалын хуулбар,

5.Өмнөговь аймгийн нэгдлийн даргын 1977 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 46 тоот тушаалын хуулбар,

6. Өмнөговь аймгийн нэгдлийн Зөвлөлийн даргын 1979 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 тоот тушаалын хуулбар,

7.Өмнөговь аймгийн  нэгдлийн Зөвлөлийн даргын 1980 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 34 тоот тушаалын хуулбар,

8.Өмнөговь аймгийн Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1980 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 64 тоот захирамжийн хуулбар,

9.Өмнөговь аймгийн Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1983 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 85 тоот захирамжийн хуулбар,

10.Улсын банкны Өмнөговь аймаг дахь конторын даргын 1986 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 тоот тушаалын хуулбар,

11.Улсын банкны Өмнөговь аймаг дахь конторын даргын 1989 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 48 тоот тушаалын хуулбар,

 

 

Нэхэмжлэгч Ю.Л нь 1971 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл улсад ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан ба түүний 1971 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1974 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өлзийт нэгдлийн Өгөөмөр бригадад малчнаар, 1977 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдэлд малчин, аж ахуйн эрхлэгч, тоо бүртгэгчээр, 1980 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Ханхонгор сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны орлогч даргаар, 1986 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Банкны конторт хянагт ня-богоор, 1989 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Материал техник хангамжийн газарт мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан нь Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 126 тоот, 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 338 тоот Ю.Лувсанноров нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн өгөөмөр бригадад 1971-1991 онд, Материал техник хангамжийн удирдах газар, Банкны конторт 1989-1991 онуудад ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өлзийт нэгдлийн даргын 1971 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 06 тоот тушаалын хуулбар, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн даргын 1977 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 34 тоот тушаалын хуулбар, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн даргын 1977 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 46 тоот тушаалын хуулбар, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн Зөвлөлийн даргын 1979 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 тоот тушаалын хуулбар, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн Зөвлөлийн даргын 1980 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 34 тоот тушаалын хуулбар, Өмнөговь аймгийн Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1980 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 64 тоот захирамжийн хуулбар, Өмнөговь аймгийн Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1983 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 85 тоот захирамжийн хуулбар, Улсын банкны Өмнөговь аймаг дахь конторын даргын 1986 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 тоот тушаалын хуулбар, Улсын банкны Өмнөговь аймаг дахь конторын даргын 1989 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 48 тоот тушаалын хуулбар зэргээр нотлогдож байна.

 

Иймд дээрхи нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч Ю.Л-ын хүсэлтийн зарим хэсгийг хангаж, түүний 1971 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1974 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өлзийт нэгдлийн өгөөмөр бригадад малчнаар, 1977 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Гэрэлт зам нэгдэлд малчин, аж ахуйн эрхлэгч, тоо бүртгэгчээр, 1980 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Ханхонгор сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны орлогч даргаар, 1986 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Банкны конторт хянагт ня-богоор, 1989 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Материал техник хангамжийн газарт мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв. Нэхэмжлэгч Ю.Л-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн 1974 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1977 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цэрэгт явсан болон 1983 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл групп-т орсон хугацааг тус тус хасч тооцсон болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б овгийн Ю-ын Л-ийн 1971 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1974 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өлзийт нэгдлийн Өгөөмөр бригадад малчнаар, 1977 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдэлд малчин, аж ахуйн эрхлэгч, тоо бүртгэгчээр, 1980 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл өмнөговь аймгийн Ханхонгор сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны орлогч даргаар, 1986 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Банкны конторт хянагт нягтлан бодогчоор, 1989 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Материал техник хангамжийн газарт мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ю.Л-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь, Дундговь, Төв аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                          А.ЭНХТӨР