| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2019/0015/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/15 |
| Огноо | 2019-01-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2019/ШЦТ/15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ,
улсын яллагч С.Цэрэндалай,
шүүгдэгч Э.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн ,Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Э.Цд холбогдох эрүүгийн 1807005510001 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймагт төрсөн, *******тай, эмэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, *******, *******, *******, , нарын хамт , , , од оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ********** дугаартай, ******* овогт Э.Ц. Холбогдсон гэмт хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Яллагдагч Э.Ц нь 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр архи ууж согтуурсан үедээ Налайх дүүргийн , хашаанд К.Цийг үснээс нь зулгааж газраар чирэх, өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Цгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би К.Цтэй хамт хотоос ээжийнд нь гэр цэвэрлэлцэхээр очсон. Цэвэрлэж дуусаад К.Ц бид хоёр миний талийга дүүгийн гэрээр очиход болон хэдэн хүмүүс архи уугаад сууж байхаар нь архинаас нь бид хоёр уусан. Би нилээн согтсон байсан бөгөөд унтаад өгсөн байдаг. Тухайн үед К.Ц намайг сэрээгээд авч явах гээд байхаар нь би К.Цийг зодчихсон. Би буруу зүйл хийсэн” гэх мэдүүлэг,
Хохирогч К.Цийн мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр манай найз Э.Ц бид 2 Налайх дүүрэгт манай ээжийн гэрт ирж жаахан ажил хийж өгөөд буцах үедээ орой 17 цагийн орчимд Налайх дүүргийн тоотод гийн талийга дүүгийн бэр болох айлд орсон юм. Тэгээд уг айлд орох үед уг айлын эзэн бүсгүй гэх хүүхэнтэй архи уугаад сууж байсан учир бид 2 нийлээд хамт архи ууж байгаад шөнө нь унтсан юм. Тэгээд маргааш буюу 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр өглөө сэрээд байж байх үед гэгч хүүхэн нэг шил архи авч ирээд өгөөд өөрөө яваад өгсөн болно. Ингээд Э.Ц бид 2 уг айлд үлдсэн байсан учир ийн авч өгсөн нэг шил архийг хувааж уугаад нэлээн их согтоод унтаад байхаар нь “одоо явъя” гэж хэлээд босгох гэхэд явахгүй гэж уурлаж байгаад намайг баруун гарнаас чирээд гадаа гаргаад газар унагасан учир цагдаагийн газарт ирж гомдол гаргасан.
...Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй болно.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 9-10 дугаар тал/
Гэрч Х.ын мөрдөн байцаалтад өгсөн “Би 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 19 цагийн орчим гэртээ байж байх үед манай хадам эгч Э.Ц өөрийн найз гэх эмэгтэйн хамт манай гэрт орж ирсэн юм. Энэ үед манай төрөл садангийн хүн болох , гэх хүүхний хамт ирсэн архи ууж байсан учир Э.Ц, нар хамт архи ууж суугаад нь согтоод агсам тавиад байхаар нь би цагдаад дуудлага өгөөд удалгүй цагдаа нар ирээд гэх эмэгтэйг аваад явсан юм. Гэтэл 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн өглөө уучлалт гуйгаад нэг шил архи авч ирээд Э.Ц эгчид өгөөд явсан. Би эмнэлэг явах ажилтай байсан учир гэрээс гараад явсан юм. Манай гэрт эгч 2 үлдсэн тэгээд буцаад гэртээ ирэх үед нь явсан эгч унтаж байсан юм” гэх мэдүүлэг,
/хх-ийн 19-20 дугаар тал/
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №08шэ/490 дүгээр:
/хх-ийн 26 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 37 дугаар тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 41 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий яллагдагч болон шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн шүүгдэгч Э.Цгийн үйлдсэн хэргээ хүлээж өгсөн “...Тухайн үед К.Ц намайг сэрээгээд авч явах гээд байхаар нь би К.Цийг зодчихсон. Би буруу зүйл хийсэн...” гэх,
хохирогч К.Цийн “... нэлээн их согтоод унтаад байхаар нь “одоо явъя” гэж хэлээд босгох гэхэд явахгүй гэж уурлаж байгаад намайг баруун гарнаас чирээд гадаа гаргаад газар унагасан...” гэх мэдүүлгүүд, Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №08шэ/490 дүгээр дүгнэлт /хх-26/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нь тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн мөнгөн торгууль оногдуулах саналтай байна.” гэх,
Өөрий өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгч тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа үнэн зөвөөр хүлээж байна. Надад мөнгөн торгууль оногдуулж өгнө үү” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргажээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Э.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Э.Цг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөг торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.
III. Бусад асуудлаар
Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаар хохирогч мөрдөн байцаалтад “...Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй болно...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Э.Цг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Э.Ц нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт Э.Цг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Цг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Цд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Э.Цд мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Э.Ц нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ