Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 286

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймагийн  Даланзадгад сумын 4 дүгээр баг, ******* 2-23 тоотод суух ******* овгийн *******ийн ******* 

Улсад ажилласан байдал сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нарийн бичгийн дарга О.Мөнхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.******* миний бие 1972-1974 онд Техник мэргэжлийн сургуульд сурсан, 1974-1976 онд Бөөний бараа баазад ажилтнаар, 1976-1979 онд цэргийн алба хаасан ба цэргээс ирээд 1979 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 1980 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Тавантолгой нүүрсний уурхайд Краз маркийн автомашины жолоочоор ажилласан. Гэтэл миний хөдөлмөрийн дэвтэр дээр тухайн нүүрсний уурхайд орсон тушаал байгаа боловч ажлаас гарсан тушаал байхгүйгээс хохироход хүрээд байна. Архиваас шүүлгэхэд ажлаас гарсан тушаал байхгүй, тухайн үед авч байсан цалингийн лавлагааг гаргуулж авсан болно. Иймд миний Тавантолгой нүүрсний уурхайд 1979 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 1980 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Кразын жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү.” гэжээ. 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь 1979 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 1980 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл “Тавантолгой” нүүрсний уурхайд Кразын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1.Гэрч Л.*******ийн шүүхэд өгсөн: “Д.******* 1979 оноос 1980 он хүртэл “Тавантолгой” нүүрсний уурхайд кразын жолоочоор ажиллаж байсан. Ажилд орсон сарыг нь тодорхой сайн санахгүй байна. 8 юм уу, 9 дүгээр сард ажилд орсон гэж санаж байна. 1980 оны 05 дугаар сард ажлаас халагдсан. Би тус команид нягтлан бодогчоор 1979 оноос 1984 оныг хүртэл ажилласан. Хамт нэг дор, нэг байгууллагад ажиллаж байсан. Манай нөхөр бас кразын жолоочоор тухайн үед ажилладаг байсан учраас *******гийн ажиллаж байсныг сайн мэднэ” гэх мэдүүлэг,

2.Гэрч Р.*******гийн шүүхэд өгсөн: “Тавантолгой” нүүрсний уурхайд намайг анх 1979 оны 9 дүгээр сард  жолоочоор ажилд ороход Д.******* кразын жолоочоор ажиллаж байсан. Хөрс ачилтан дээр ажиллаж байсан. 1980 онд ажлаас гарсан. 1980 оны 5, 6 дугаар сарын үед гэж санаж байна. Ажлаас гараад Чойрт ажиллахаар явсан.  Хамт ажиллаж байсан учраас би мэдэж байна. Тухайн үед 7, 8 жолооч л ажилладаг байсан. Би үйлчилгээний жолооч, Д.******* кразын жолооч байлаа. Тийм учраас сайн мэдэж байгаа юм” гэх мэдүүлэг,

3.Нэхэмжлэгч Д.*******гийн ирэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт,

4.Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 01 дугаар сарын 27-ны өдрийн 64 тоот *******ийн *******гийн 1979 оны 08, 09, 10, 11, 12 дугаар сарууд, 1980 оны 01, 02, 03 дугаар саруудад тус тус авч байсан цалингийн лавлагаа,

5.Гэрч Л.*******, Р.******* нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

 

Нэхэмжлэгч Д.******* нь 1979 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 1980 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл “Тавантолгой” нүүрсний уурхайд Кразын жолоочоор ажиллаж байсан нь түүнтэй хамт тус уурхайд ажиллаж байсан гэрч Л.*******, Р.******* нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 01 дугаар сарын 27-ны өдрийн 64 тоот *******ийн *******гийн 1979 оны 08, 09, 10, 11, 12 дугаар сарууд, 1980 оны 01, 02, 03 дугаар саруудад тус тус авч байсан цалингийн лавлагаа зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн Д.*******гийн 1980 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх ажилласан хугацаа нотлогдохгүй байх тул тухайн хугацаанд ажиллаж байсныг тогтоох боломжгүй байна.

Иймд дээрхи нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч Д.*******гийн хүсэлтийн зарим хэсгийг  хангаж, түүний 1979 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 1980 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл “Тавантолгой” нүүрсний уурхайд Кразын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв. Нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овгийн *******ийн ******* /РД:ЕЙ56050411/-ын 1979 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 1980 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл “Тавантолгой” нүүрсний уурхайд Кразын жолоочоор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                          А.ЭНХТӨР