Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 290

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би

Нэхэмжлэгч: Төрийн банкны нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Булган сумын 4 дүгээр баг, *******,******* /*******/-д холбогдох      

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 4,893,365 төгрөг 63 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* нь 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Төрийн банкны Өмнөговь салбарын захирал Ш.Мишигжаргалтай 475 дугаар барьцаат зээлийн гэрээг байгуулж 5,810,882 төгрөгийг жилийн 16.8 хувийн, сарын 1.4 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан зээлсэн. ******* нь зээлээ хуваарийн дагуу хугацаанд нь төлөхгүй нийт 120 хоног хугацаа хэтрүүлж банкыг хохироож байна. Иймд *******ас төлөгдөөгүй байгаа зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 4,893,365 төгрөг 63 мөнгийг нэхэмжилж байна” гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагч ******* миний бие Өмнөговь аймгийн Булган сум дахь Төрийн банкинд эдийн засагчаар ажиллаж байх хугацаандаа 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 5,810,882 төгрөгийн цалингийн зээл авсан бөгөөд 2015 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөгдөж орлогын эх үүсвэргүй болж уг зээлийг төлж чадахгүй байгаа билээ. Одоогоор ажил идэвхитэй хайж байгаа бөгөөд зээлийн үлдэгдэл болох 4,893,365.63 төгрөгийг төлөх болно” гэжээ.

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, хариуцагчийн хариу тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч *******ас зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,893,365 төгрөг 63 мөнгийг гаргуулахыг шаарджээ. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

         

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч Төрийн банкны 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 4,893,365 төгрөг 63 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,244 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ас 46,622 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогоос 46,622 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгосугай.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   А.ЭНХТӨР