Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 297

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Энхтөр би *******ын нэхэмжлэлтэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд 1956 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн. 1972 оноос аймгийн Усны аж ахуйг удирдах газарт ажилтнаар орж ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, улсад нийт 20 гаруй жил ажилласан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл анх ажилд ороход олгосон хөдөлмөрийн дэвтэрт төрсөн он, сар, өдрийг буруу бичсэний улмаас тэтгэвэрт гарч чадахгүй хохироход хүрээд байна. Иймд 1972 онд олгогдсон цэнхэр өнгийн хавтастай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр ******* намайг мөн болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “*******ын нэхэмжлэлтэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэрэгт итгэмжлэглдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба уг нэхэмжлэлд шүүхийн шийдвэр гаргах шаардлагагүй болсон тул уг нэхэмжлэлээсээ татгалзаж байна.” гэжээ.

  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэх хүсэлтээр нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсврийн орлогоос 35,100 төгрөгийг гаргуулан  нэхэмжлэгч *******д олгосугай.

3.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                             А.ЭНХТӨР