| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/00781/э |
| Дугаар | 821 |
| Огноо | 2018-11-21 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Батжаргал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 821
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Б.Батжаргал, шүүгдэгч Э.Хатанзориг, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хуацай овогт Энхцэцэгийн Хатанзоригт холбогдох эрүүгийн “1802004140238” дугаартай, 186/2018/00781/э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сары 01-ний өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр 21-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар согоотын 1 дүгээр гудамжны 42 тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Хуацай овгийн Энхцэцэгийн Хатанзориг /РД:СЖ90091231/,
Холбогдсон хэргийн талаар:
Э.Хнь Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс 2018 оны 08 дугаар сард НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтсан тетрагидрокканнабинолын агууламж бүхий шавар гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, 2018 оны 08 дугаар сараас 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар согоотын 1-42 тоотод хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Э.Хнь хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Энхцэцэгийн:...Миний хүү 1990 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд бага насандаа аав, ээжийн гар дээр хүмүүжиж, 7 настайдаа Хэнтий аймгийн Бэндэр сумын Бэрх тосгоны ерөнхий боловсролын сургуульд элсэн орж суралцсан. 1998 онд манайх гэр бүлээрээ хотод шилжиж ирсэн. Тэгээд хүүгээ Нийслэлийн ерөнхий боловсролын 39 дүгээр сургуульд шилжүүлсэн. 2005 онд 9 дүгээр ангиа төгсөөд сургуулиасаа гарчихсан. Сургуулиасаа гараад түр зуур гэртээ байж байгаад 2006 онд үсчний курст суралцаж төгсөөд нэг хэсэг үсчин хийсэн. Цалин мөнгө муутай байсан болохоор үсчингээ хийхээ болиод надтай хамт барилгын дотоод заслын ажил хувиараа одоог хүртэл хийж байна. 2016 онд Анужин охинтой танилцаж, үерхэж байгаад дундаасаа нэг хүүтэй болсон. Хүү нь нэг ой гарантай. Анужинтай албан ёсоор гэр бүл болоогүй ч гэсэн, одоогоор хамтран амьдарч байгаа. Эхнэр Анужин нь Монгол Улсын их сургуулийн 4 дүгээр курсын оюутан. Миний хүү ажил хийж гэр бүлээ авч яваа. Миний хүү зан байдлын хувьд илэн далангүй, хүний үг их даадаг, их өрөвч нинжин сэтгэлтэй хүүхэд. Сургуульд сурч байхдаа нийгмийн ажилд их идэвхтэй оролцож, сагс, гар бөмбөгөөр хичээлэж, дуулж бүжиглэдэг урлаг спортын авъяастай хүүхэд байсан гэх мэдүүлэг. /хх 43-45/,
2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9844 дүгээр тоот актын:
1. Шинжилгээнд Э.Х2018.09.20 гэж хаягалсан хуванцар савтай 80 мл орчим шээс ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн Э.Хгэж хаягалсан хуванцар савтай шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн.
3. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно. Химийн лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Ламчин гэсэн дүгнэлт. /хх-48/,
2.4.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9841 дүгээр тоот актын:
1. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн шуудайтай хар ногоон өнгийн ургамал мэт зүйл, тогоо хэлбэрт оруулсан дотроо хар ногоон өнгийн ургамлын үр мэт зүйлтэй тугалган цаас, оригнал асаагуур гэсэн бичиглэлтэй бор өнгийн шавар мэт зүйл наалдсан ногоон өнгийн асаагуур, Соса соlа гэсэн бичиглэлтэй таггүй 0.5 литрийн багтаамжтай дунд хэсэгт нь цоолсон хуванцар сав, хуйлж соруул мэт болгосон Монгол улсын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн 8x14см хэмжээтэй хуйлж базсан байдалтай тугалган цаас, бор өнгийн цаасан голд нь хуйлсан тугалган цаасанд ямар нэгэн бодисын үйлдэгдэл байхгүй, 30 мл-ийн багтаамжтай дотроо ургамлын үртэс мэт зүйлтэй цэнхэр өнгийн хуванцар сав, хоёр талдаа бариултай дотор тал нь ногоон шар өнгийн зүйлээр бохирлогдсон хоолны сав нь шинжилгээний дээжийн шаардлага хангахгүй тул шинжилгээнд тэнцэхгүй.
3. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн шуудайтай хар ногоон өнгийн ургамал мэт зүйл, тогоо хэлбэрт оруулсан дотроо хар ногоон өнгийн ургамлын үр мэт зүйлтэй тугалган цаас, Оригнал асаагуур гэсэн бичиглэлтэй бор өнгийн шавар мэт зүйл наалдсан ногоон өнгийн асаагуур, Соса соlа гэсэн бичиглэлтэй таггүй 0.5 литрийн багтаамжтай дунд хэсэгт нь цоолсон хуванцар сав, хуйлж соруул мэт болгосон Монгол улсын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт деьта-9 тетрагидроканнабинол илэрсэн.
4. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ийн 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын багтдаг болно. Химийн лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Ламчин гэсэн дүгнэлт. /хх 55-56/,
2.5. Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 887 дугаар тоот актын:
1. Э.Хнь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
2. Э.Хнь одоо сэтгэцийн эмгэгтэй гэх шинж тэмдэг үгүй байна.
3. Э.Хнь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
4. Э.Хнь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
5. Э.Хнь мансуурах донтой эсхүл мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.
6. Э.Хнь мансуурах донтой эсхүл мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна. Монгол улсад эмчлэгдэх боломжтой. СЭМҮТ-д энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой.
7. Э.Хнь сэтгэцийн эрүүл мэндийн эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлага үгүй байна. Комиссын дарга О.Баатаржав /ахлах зэрэгтэй эмч/ гишүүн Б.Энхчимэг /тэргүүлэх зэрэгтэй эмч/, илтгэгч Л.Насанжаргал /ахлах зэрэгтэй эмч/ гэсэн дүгнэлт. /хх 65-66/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд
3.1. Хавтас хэргээс улсын яллагч: шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 3-11 28-36, 12-14, дугаар хуудсанд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс тусгайлан судлах зүйлгүй. Шинээр 4 хуудас баримт гаргаж өгч байна гэв.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Э.Хнь Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс 2018 оны 08 дугаар сард НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтсан тетрагидрокканнабинолын агууламж бүхий шавар гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, 2018 оны 08 дугаар сараас 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар согоотын 1-42 тоотод хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Хатанзоригийн гэрчээр мэдүүлсэн...би 2018 оны 08 дугаар сард Дархан-Уул аймгийн / яг ямар нэртэй газраас түүснээ санахгүй байна/ наанаас Каннабис нэртэй өвс түүж ирсэн юм. Тэгээд түүж ирсэн өвсөө хатаах гээд гэрийнхээ ус авдаг байсан хуучин муу 30 литрийн хуванцар саванд хийчихсэн байсанюм, түүж ирсэн өвснөөсөө бага багаар нь хатааж өөрөө татаж хэрэглэж байсан юм...гэх мэдүүлэг /хх-40/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /хх 3-11/, хэргийн газраас хурааж авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-17/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9844, 9841 дугаартай дүгнэлтүүд, шинжээч Б.Ламчингийн мэдүүлэг /хх-61/, зэрэг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Э.Хатанзоригийг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Э.Хнь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдэн ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий ногоон өнгийн чийгтэй 992 грамм ургамал мэт зүйл, тогоо хэлбэрт оруулсан хар ногоон өнгийн ургамлын үр мэт зүйлтэй тугалган цаас, 8x14см хэмжээтэй базсан хэлбэртэй тугалган цаас, "Оригнал асаагуур" гэсэн бичигтэй нэг талдаа бор өнгийн шавар мэт зүйл наалдсан ногоон өнгийн асаагуур, Соса Соlа гэсэн бичиглэлтэй таггүй 0.5 литрийн багтаамжтай, ёроол хэсэгтээ баг зэргийн шингэн зүйлтэй, дунд хэсэгт нь хоёр газар түлж цоолсон, нэг цоолсон нүхэнд хуйлсан Монгол улсын 50 төгрөгийг дэвсгэрт хийсэн бонго гэх зүйл, 30 литрийн багтаамжтай, дотроо ургамлын үр мэт зүйлийн үртэстэй цэнхэр өнгийн хуванцар сав, хоёр талдаа бариултай, дотор тал нь ногоон шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон хоолны сав, бор өнгийн цаасан голд нь хуйлсан тугалган цаас зэрэг эд зүйл тус тус хураагдсан ба Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа болохыг дурьдаж шийдвэрлэв.
Монгол УлсынЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хуацай овогт Энхцэцэгийн Хатанзоригийг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Хатанзоригийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Э.Хатанзоригт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Э.Хнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий ногоон өнгийн чийгтэй 992 грамм ургамал мэт зүйл, тогоо хэлбэрт оруулсан хар ногоон өнгийн ургамлын үр мэт зүйлтэй тугалган цаас, 8x14см хэмжээтэй базсан хэлбэртэй тугалган цаас, "Оригнал асаагуур" гэсэн бичигтэй нэг талдаа бор өнгийн шавар мэт зүйл наалдсан ногоон өнгийн асаагуур, Соса Соlа гэсэн бичиглэлтэй таггүй 0.5 литрийн багтаамжтай, 30 литрийн багтаамжтай, дотроо ургамлын үр мэт зүйлийн үртэстэй цэнхэр өнгийн хуванцар сав, хоёр талдаа бариултай, дотор тал нь ногоон шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон хоолны сав, бор өнгийн цаасан голд нь хуйлсан тугалган цаас зэрэг эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Монгол улсын 50 төгрөгний мөнгөн дэвсгэртийг хадгалуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.
7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Хатанзоригт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ