Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 309

 

Гэрлэгчдийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 5 дугаар баг, Зүүнсайханы 6-11 тоотод оршин суух, Олонгууд овгийн Оюунчимэгийн Уранбилэг /РД:КЮ83101203/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 5 дугаар баг, Зүүнсайханы 6-11 тоотод оршин суух, Цэмбэл овгийн Дамдинсүрэнгийн Оч-Амарбат /РД:КЮ77093018/-нд холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, 5 хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн иргэний хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхбаяр оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 143/ШЗ2016/00650 дугаар захирамжаар: “Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт зааснаар О.Уранбилэгийн нэхэмжлэлтэй Д.Оч-Амарбатад холбогдох гэрлэлт цуцлуулж, 5 хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэрэгт гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэргээ шийдвэрлүүлэхээр 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 10.00 цагт ирэхийг зохигчдод мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т зааснаар гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авахыг Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид даалгасугай.” гэж шийдвэрлэжээ.

Гэрлэгчдийн хооронд 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 68 тоот эвлэрлийн гэрээнд: “О.Уранбилэг нь гэрлэлт цуцлуулж, 5 хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзаж Д.Оч-Амарбат нь эхнэр О.Уранбилэгийг хардахгүй, муу үгээр доромжлохгүй байхаар тохиролцож, талууд гэр бүлийн харилцаанаас гадуур харилцаа үүсгэхгүй бие биедээ хүндэтгэлтэй хандаж, Д.Оч-Амарбат гэр бүлийн маргаанаас үүдсэн уурандаа хүүхдүүддээ хатуу, ширүүн хандахгүй, талууд цаашид хүүхдүүдийнхээ дэргэд муудалцаж, маргалдахгүй байхаар харилцан тохиролцов.” гэжээ.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад нэхэмжлэгч О.Уранбилэг нь гэрлэлт цуцлуулж, 5 хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч Д.Оч-Амарбат нь эхнэр О.Уранбилэгийг хардахгүй, муу үгээр доромжлохгүй байж, талууд гэр бүлийн харилцаанаас гадуур харилцаа үүсгэхгүй бие биедээ хүндэтгэлтэй хандаж, Д.Оч-Амарбат гэр бүлийн маргаанаас үүдсэн уурандаа хүүхдүүддээ хатуу, ширүүн хандахгүй, талууд цаашид хүүхдүүдийнхээ дэргэд муудалцаж, маргалдахгүй байхаар харилцан тохиролцож 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 68 дугаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх тул шүүх талуудын эвлэрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж үзэв.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч О.Уранбилэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Оч-Амарбатад холбогдох 5 хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэрэгт гэрлэгчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Нэхэмжлэгч О.Уранбилэг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                                   

                                                                                                                    

      ШҮҮГЧ                              А.ЭНХТӨР