Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 833

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Т.Эрдэнэбат, шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч Д.Чинзориг, хохирогч Б.Болдбаатар, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрдэнэхайрхан овогт Нанзадын Отгонжаргалд холбогдох эрүүгийн “1811008890936” дугаартай, 186/2018/0782/э индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 1970 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 48 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй 5 дугаар хороо 6 дугаар хороолол 2А-байрны 25 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, Эрдэнэхайрхан овогт Нанзадын Отгонжаргал /РД: ХП70013118/,

Холбогдсон хэргийн талаар;

  Н.О нь 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 16 дугаар гудамжны 336-А тоотод байрлах нийтийн байрны өрөөнд хохирогч Б.Болдбаатарын зүүн гуяанд хутгалж, түүний биед  зүүн гуяны хатгагдаж, зүсэгдсэн гүн шарх, суудлын мэдрэлийн хагас тасрал, хуйхны зүсэгдсэн шархууд бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг:Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас  мэдүүлсэн  мэдүүлэг:

     1.1. Шүүгдэгч Н.О нь хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:... Би хохирогч Суурь хоёртой Алтай хотхоны дэлгүүрээс 2 шил архи аваад халуун усны залуутай уусан. Тэгээд түрээслэгч хүүхний утасны дугаарыг өгчих гэж хэлсэн юм байна лээ. Халуун усны залуу надад хэлээд асуудал гарсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв

     1.2.Хохирогч Б.Болдбаатар нь хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:... Тухайн өдөр Отгонжаргал бид хоёр ажлаа тараад Хангай хотхонд 2 жил архи хувааж уусан. Тэгээд Отгонжаргал манай гэрт очъё гээд унаанд суугаад очсон. Тэгээд Отгонжаргал халуун усны газар ороод дэлгүүр ороод байсан. Тэгээд би дэлгүүр орсон учраас нэг шил архи авсан байх гэж бодоход аваагүй байсан. Би дэлгүүр ороод 0,33 грамын архи аваад халуун усны залуутай хувааж уусан. Тэгээд би Отгонжаргал ахын гэрт ороход шууд хутгалсан. Би яаж байгаа юм бэ гэж хэлээд түргэн дууд гэхэд коридорт чирээд гаргасан. Би түргэн дуудаарай хүн аллаа гэж орилсон. Гадаа гараад босох гэхэд хөл гишгэж болохгүй байсан. Хоёр цагдаа ирсэн байсан. Түргэн ирээгүй байсан. Би ухаан алдаад унасан байсан гэв.

 Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

  2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Болдбаатарын:....Отгонжаргал, Батсуурь бид 3 ажлаас хамт гараад Хангай хотхоны дэлгүүрээс 0,5 гр хараа архи 1 шилийг хувааж уусан тэгээд үүнийгээ дуусгаад дахиад 0,33 гр хараа архи аваад бас хувааж уусан. Тэгээд үүнийгээ дуусгачихаад Отгонжаргалын гэрт нь бид 3 очсон юм. Би гарч дэлгүүр ороод 0,33 гр архи аваад гарах гэтэл халуун усны залуутай дайралдсан тэгээд нөгөө авсан О.ЗЗ гр архиа тэр залуутай хувааж уучихаад эргээд Отгонжаргалын гэрт хаалгыг нь тогшоод орсон. Дөнгөж хаалгаар ороод явтал араас гуян тус газар Отгонжаргал хутгалсан тэгэхээр нь чи яаж байна аа гээд 3 алхамын цаана байсан орон дээр унасан. Тэгтэл Отгонжаргал гуянаас хутгаа сугалаад дахиад миний толгой руу хатгасан тэгэхээр нь түргэн дуудаачаа чи намайг аллаа шүү дээ гэтэл миний хувцасны захаас бариад коридороор чирээд үүдээр гадаа гаргасан гэх мэдүүлэг.  /хх-30/,

 2.2. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч А.Батсуурийн:...нэг сэргэсэн чинь Болдбаатар Отгонжаргалаа чи миний тархийг хагалаад гуянд хутга дүрчихлээ гэж орилохоор нь хартал буйдан дээр цус болчихсон байсан гэх мэдүүлэг. /хх-38/,

 2.3. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч С.Золзаяагийн:....гэнэт хүн аллаа энэ байрны хүн байна уу гээд коридороор хашгирахаар нь гараад хартал Отгонжаргалын хамт архи уугаад хөөгдөөд гарсан хүн коридорт цусаа гоожуулаад зогсож байсан. Тэр хүний толгойн ар дагзнаас цус гарсан байдалтай толгойгоо дараад түргэн дуудаарай гэхээр нь түргэн тусламж болон цагдаа руу дуудлага өгсөн гэх мэдүүлэг. /хх-40/,

2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4139 тоот актын:

1.Б.Болдбаатарын биед зүүн гуяны хатгагдаж зүсэгдсэн гүн шарх, суудлын мэдрэлийн /n.Ischiadicus/ хагас тасрал, хуйхны зүсэгдсэн шархууд бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, клиникийн профессор, АУ-ны магистер Б.Ундармаа гэсэн дүгнэлт. /хх-44/,

2.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №718 тоот актын:

1.Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №4139 дугаартай дүгнэлт нь тухайн үедээ үндэслэлтэй байна. Уг дүгнэлтийг гаргахад мэдрэлийн электронейрографийн шинжилгээ хийгдээгүй, онош бүрэн тодроогүй байжээ.

2.Б.Болдбаатарын биед зүүн гуяны хатгагдаж зүсэгдсэн гүн шарх, зүүн суудлын мэдрэлийн тахилзуурийн мэдрэлийн салааг тасалсан шарх /N.ishiadicus/ хуйхны зүсэгдсэн шархууд бүхий гэмтэл учирчээ.

3.Дээрхи гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварийг хэрхэн гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Тэргүүлэх зэргийн шинжээч эмч Ц.Ганболд, ахлах зэргийн шинжээч эмч Н.Туяа, шинжээч эмч Т.Сэлэнгэ гэсэн дүгнэлт. /хх 69-70/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Хохирогчийн өмгөөлөгч:..хавтаст хэргээс 1-2 гомдол мэдээлэл, 51 дүгээр хуудас хохирогчийн шүдний зураг, 52-68 дугаар хуудас өвчтөний түүх, 69-70 дугаар хуудас шинжээчийн дүгнэлт  зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч:..хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас хохирогч Б.Бодбаатарын мэдүүлэг, 41, 45,  69, 70, 79 дүгээр хуудас шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 70, 80 дугаар хуудас ял шалгах хуудас, 91 дүгээр хуудас хохирлоос төлсөн баримт, 92 дугаар хуудас 8.000 төгрөгийн баримт шинээр гаргаж өгсөн баримт 120, 116, 117, 120, дугаар хуудас нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа учраас хасуулах саналыг оруулж, 121 дүгээр хуудас нотлох баримт хангах боломжтой харагдаж байгаа мөн баримтууд хоорондоо давхцаж байгаа мөн зарим баримт нь хэн худалдаж авсан нь тодорхой бус байгаа. 123 дугаар  хуудас хүүхдийн эм байна. 124 дүгээр  хуудас мөнгөн шилжүүлэг нь нотлох баримтаар хангахгүй 123 дугаар хуудас хангаж байгаа, 126 дугаар хуудас хангахгүй  хуудас зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Н.О нь 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 16 дугаар гудамжны 336А тоотод байрлах нийтийн байрны өрөөнд хохирогч Б.Болдбаатарын зүүн гуяанд хутгалж, түүний биед  зүүн гуяны хатгагдаж, зүсэгдсэн гүн шарх, суудлын мэдрэлийн хагас тасрал, хуйхны зүсэгдсэн шархууд бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь хохирогч Б.Болдбаатарын:.... дөнгөж хаалгаар ороод явтал араас гуян тус газар Отгонжаргал хутгалсан тэгэхээр нь чи яаж байна аа гээд 3 алхамын цаана байсан орон дээр унасан. Тэгтэл Отгонжаргал гуянаас хутгаа сугалаад дахиад миний толгой руу хатгасан тэгэхээр нь түргэн дуудаачаа чи намайг аллаа шүү дээ гэтэл миний хувцасны захаас бариад коридороор чирээд үүдээр гадаа гаргасан гэх мэдүүлэг.  /хх-30/, гэрч А.Батсуурийн:...нэг сэргэсэн чинь Болдбаатар Отгонжаргалаа чи миний тархийг хагалаад гуянд хутга дүрчихлээ гэж орилохоор нь хартал буйдан дээр цус болчихсон байсан гэх мэдүүлэг. /хх-38/,  гэрч С.Золзаяагийн:....гэнэт хүн аллаа энэ байрны хүн байна уу гээд коридороор хашгирахаар нь гараад хартал Отгонжаргалын хамт архи уугаад хөөгдөөд гарсан хүн коридорт цусаа гоожуулаад зогсож байсан. Тэр хүний толгойн ар дагзнаас цус гарсан байдалтай толгойгоо дараад түргэн дуудаарай гэхээр нь түргэн тусламж болон цагдаа руу дуудлага өгсөн гэх мэдүүлэг. /хх-40/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4139, №718 дугаартай  дүгнэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото  зургууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Оыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн  зэргийг тус тус харгалзан үзэж,  Эрүүгийн  хуулийн ерөнхий  ангийн  5.4 дүгээр зүйлд заасан “Нийтэд тустай ажил хийлгэх ял” оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй  байна гэж үзлээ.

Хохирогч эмчилгээний  зардал болон  хохиролд нийт 1,073.000 төгрөг нэхэмжилснээс хэрэгт 900.000 төгрөгний баримт нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүгдэгч Н.Оаас  900.000 төгрөгийг гаргуулж  хохирогч Б.Болдбаатарт олгох нь зүйтэй  байна.

Хохирогч  Б.Болдбаатар нь цаашид гарах эмчилгээний  зардлаа  нотлох баримтаа хуулийн дагуу бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуульд  зааснаар жич нэхэмжлэх эрхтэй  болохыг дурьдав.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд  хөрөнгөгүй, шүүгдэгч нь  цагдан хоригдсон  хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар  шийдвэрлэв.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эрдэнэхайрхан овогт Нанзадын Отгонжаргалыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр үйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Оыг 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Н.Од оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 2 цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн  5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй  бол шүүх биелэгдээгүй  ялын  найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж  болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Н.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн        1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

7. Иргэний  хуулийн 497 дугаар зүйлийн  497.1-д зааснаар шүүгдэгч Н.Оаас 900.000 /есөн зуун мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Болдбаатарт олгосугай.

8. Хохирогч Б.Болдбаатар нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж  нь жич нэхэмжлэх эрхтэй болохыг  дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Од урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.БАТЖАРГАЛ        

2018-12-10    14 цаг  50 минут