Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Аюурзанын Энхтөр |
Хэргийн индекс | 143/2016/00234/И |
Дугаар | 313 |
Огноо | 2016-06-21 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 313
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, сум, , ******* тоотод оршин суух ******* овгийн ******* /РД:*******/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******* /РД:/
Хариуцагч: Өмнөговь аймаг, сум, 7 дугаар баг, ******* тоотод оршин суух ******* овгийн ******* /РД:*******/
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга О.Мөнхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “тай 2004 оноос 2013 оныг хүртэл хамтран амьдарч байсан. Энэ хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүү овогтой төрсөн. Одоо хүү нь 9 настай бид хувийн харилцаа таарч тохирохгүйн улмаас 2013 онд салсан. Бид эд хөрөнгийн маргаангүй ба хүү т тэтгэлэг гаргуулан авахыг хүсч байна.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний охин 4 жил хүүхдээ ганцаараа өсгөсөн. Иймд аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан, хурдан шуурхай, үнэн зөв шийдүүлмээр байна.” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүү Т.ийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, “Өнө-Орших” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, нэхэмжлэгч ээс *******д олгосон итгэмжлэл зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулж 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Т.т хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хийх хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад баримт нотолгоог үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Мөн хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлахад хариуцагч нэхэмжлэлийн хувийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өөрийн биеэр ирж гардан авсан ба шүүхээс заасан хариу тайлбар өгөх хугацаа 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр дууссан бөгөөд энэ хугацаанд хариуцагч хариу тайлбар өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч , хариуцагч нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй, хамтран амьдарч байсан бөгөөд тэдний дундаас 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүү Т. төрсөн бөгөөд хүү Т. нь эцэг аар овоглодог болох нь зохигчдын тайлбар, нотлох баримтын шаардлага хангасан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна. Мөн Өмнөговь аймгийн сумын “Өнө-Орших” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор зохигчдын хүү Т. нь одоо эхийн асрамжинд амьдарч, эрүүл бойжиж байгаа болохыг нотолсон баримт байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй. Иймд хариуцагч аас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү Т.т сар бүр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлөх бөгөөд хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид 28,209 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах үндэслэлтэй байна.
Учир нь улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоохдоо нэхэмжлэлийн үнийн дүнгээс тооцох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-т зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн үнийг “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд уг тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүн”-гээр тодорхойлдог. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ын төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тухайн хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар сар бүр төлнө. Хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг Үндэсний статистикийн хорооноос тогтоодог бөгөөд тус хорооны 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/9 дүгээр тогтоолоор Өмнөговь аймагт хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг 164,300 төгрөг байхаар тогтоожээ. Үүнээс дүгнэвэл хариуцагч нь хүү Т.т сар бүр 164,300 төгрөгийн 50 хувь болох 82,150 төгрөгийг тэтгэлэгт төлөхөөр байна. Нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлвол жилд 985,800 төгрөг төлөх ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч уг дүнгээс тооцож 28,209 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хариуцагч Өмнөговь аймаг, сум, 7 дугаар баг, ******* тоотод оршин суух ******* овгийн ******* /РД:*******/-аас 2007 оны 12 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү Т.т 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагч нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч аас 28,209 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР