Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 316

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8-р баг, ******* тоотод оршин суух ******* овгийн ******* /РД:*******/,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Манлай сум, 2-р баг, ******* тоотод оршин суух ******* овгийн ******* /РД:*******/,

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ирэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нарийн бичгийн дарга О.Мөнхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие ******* нь 2010 онд тэй танилцаж гэр бүл болсон. Хамтран амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан. 2013 оны 11 дүгээр сард охин төрсөн. Охиноо төрүүлээд ээж ын гэрт та 2 минь хамт түр амьдарч бай гэж хэлээд 2013 оны 12 дугаар сарын 01-нд хот явсан. Очсон цагаасаа эхлэн би чамд хайргүй болсон. Чаддаг бол шүүхдээрэй гэж утсаар ярих болгондоо дарамталдаг болсон. Удаагүй гэр бүлтэй болсон байсан. Одоо дундаасаа охинтой болж хамтдаа амьдарч байгаа. Миний охин 2 нас 6 сартай. Иймд гээс хуулийн дагуу охин д хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Эд хөрөнгийн маргаангүй. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэмж ярих зүйлгүй.” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, хүсэлтдээ: “Миний бие *******ын нэхэмжлэлийг маргах зүйлгүй хүлээн авлаа. Охин нь миний төрсөн охин мөн болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Охин даа хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Миний бие Өмнөговь аймгийн Ханбогд сум, “Энержи ресурс” ХХК-д ачигчийн оператор ажилтай. Шүүх хуралдаанаар намайг эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, охин Ч.гийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Шим билэг” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн хүсэлт, хариуцагчийн хариу тайлбар, хүсэлт зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч д холбогдуулж 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Ч.д хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

*******, нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй, хамтран амьдарч байсан бөгөөд тэдний дундаас 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр охин Ч. төрсөн болох нь зохигчдын тайлбар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо. Мөн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Шим билэг” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор зохигчдын охин Ч. нь одоо эхийн асрамжинд амьдарч, эрүүл бойжиж байгаа болохыг нотолсон баримт байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй. Иймд хариуцагч гээс хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин Ч.г сар бүр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

гийн төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тухайн хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар сар бүр төлнө. Хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг Үндэсний статистикийн хорооноос тогтоодог бөгөөд тус хорооны 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/9 дүгээр тогтоолоор Өмнөговь аймагт хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг 164,300 төгрөг байхаар тогтоожээ. Үүнээс дүгнэвэл хариуцагч нь охин Ч.д сар бүр 164,300 төгрөгийн 50 хувь болох 82,150 төгрөгийг тэтгэлэгт төлөхөөр байна. Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоохдоо нэхэмжлэлийн үнийн дүнгээс тооцох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн үнийг “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд уг тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүн”-гээр тодорхойлно.

Нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлвол жилд 985,800 төгрөг төлөх ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас уг дүнгээс тооцож  28,209 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хариуцагч Өмнөговь аймаг, Манлай сум, 2-р баг, ******* тоотод оршин суух ******* овгийн ******* /РД:*******/-ээс 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Ч.д 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагч нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч гээс 28.209 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ЭНХТӨР