| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 167/2019/0001/э |
| Дугаар | 01 |
| Огноо | 2018-12-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Ганболд даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мд холбогдох эрүүгийн ...........дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б.М.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/ Шүүгдэгч Б.М нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Минерал бааранд 2018 оны 11 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө хохирогч Э.Эын нүүрэн тус газарт цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Б.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... 2018 оны 11 дүгээр сарын 05-06- нд шилжих шөнө Минерал бааранд Этай маргаж нүүрэн тус газар нь цохьсон. Зохион байгуулагч нь салгаад баарнаас гаргахад бид хоёр эвлэрч гар бариад салсан... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин хэрэг хийхгүй гэв, Улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 05- ны орой ... би нүүр лүү нь нэг удаа цохиод авсан. Тэр залуу доошоо тонгойгоод суусан. Би тэр залууг гарч ирэхэд нь уучлалт гуйгаад гар бариад салцгаасан гэсэн мэдүүлэг / хх-15-16 дугаар хуудас/,
Хохирогч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бааранд дөнгөж ороод текний хажууд нь зогсож байхад манай аймгийн зүс таних М /Ц хочтой/ нь тэр бааранд байсан ба мөн текний хажууд ирээд зогсохоор нь би мэнд мэдээд сайн уу ах гэхэд ямар ч үгийн зөрүүгүй шууд миний уруул руу гараараа 1 удаа цохьсон... гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй " гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Гэрч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..би 2018 оны 11 сарын 05-ны өдөр цагийг нь санахгүй байна. 23-24 цагийн орчимд байх манай баар хүн дүүрчихсэн ширээ байхгүй байсан чинь текин дээр М ах пиво уугаад сууж байсан. Бас Э архи граммаар авч ууж байсан. Тэгээд байж байгаад би текин дээр ирсэн чинь Э, М 2 хоорондоо маргалдаж байхаар нь би салгах гээд текний араас гарах гэсэн чинь Б.М нь Эын нүүр лүү гараараа цохьсон чинь Э доошоо хараад унахаар нь татаад босгоход газар цус болчихсон, Э ахын нүүр нь бас цус болчихсон байхаар нь нойл руу оруулаад манай хамгаалагч О, захирал Ч 2 Б.Мыг аваад гаргасан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ...дугаартай дүгнэлтэнд: “...Э.Эын биед уруулын шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Э.Эын биед учирсан дээд уруулын шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-24 / зэргийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн нотлох баримтууд болох Хөлсөөр ажиллуулах гэрээ,
Хохирогч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй " гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Гэрч Ж.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...архи уухгүй болж амьдралаа босгохын төлөө зүтгэдэг болсон. Гэртээ бол сайн нөхөр сайн гэрийн эзэн. гэсэн мэдүүлэг / хх-31 дүгээр хуудас/ зургийг тус тус шинжлэн судлав. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.Б.М нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Минерал бааранд өөрийг нь муу хэлж байна гэх шалтгаанаар 2018 оны 11 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө хохирогч Э.Эын нүүрэн тус газарт цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Хохирогч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бааранд дөнгөж ороод текний хажууд нь зогсож байхад манай аймгийн зүс таних Б.М /Ц хочтой/ нь тэр бааранд байсан ба мөн текний хажууд ирээд зогсохоор нь би мэнд мэдээд сайн уу ах гэхэд ямар ч үгийн зөрүүгүй шууд миний уруул руу гараараа 1 удаа цохьсон..." гэсэн мэдүүлэг, Гэрч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Б.М ах пиво уугаад сууж байсан. Бас Э архи граммаар авч ууж байсан. Тэгээд байж байгаад би текин дээр ирсэн чинь Э, Б.М 2 хоорондоо маргалдаж байхаар нь би салгах гээд текний араас гарах гэсэн чинь Б.М нь Эын нүүр лүү гараараа цохьсон чинь Э доошоо хараад унахаар нь татаад босгоход газар цус болчихсон..." гэсэн мэдүүлэг,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ...дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ. Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.Б.Мад холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон ба улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналаас шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн тал дээр эсрэг байр суурь байхгүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Б овогт Б.Мыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 1дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б.Мад холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээг харгалзан шүүгдэгчид 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1300000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг байдлыг харгалзан торгох ялаар шийтгэж өгнө үү гэсэн санал гаргасан ба шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэм хэмжээ зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хохирогч Э.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “ надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.М - г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мад 600 / зургаан зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 / зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь 600000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ГАНБОЛД