| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0778/э |
| Дугаар | 843 |
| Огноо | 2019-11-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 843
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч М.Очбадрах, шүүгдэгч Ж.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дулам овогт Жанцанхүүгийн Амгаланд холбогдох эрүүгийн “1811019510940” дугаартай, 186/2018/0778/э индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Чингэлтэй дүүргийн 9-р цэцэрлэгт манаач ажилтай, ам бүл 8, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуут 06-149 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэл байхгүй, Дулам овогт Жанцанхүүгийн Амгалан /РД:ВЮ80040171/,
Холбогдсон хэргийн талаар:
Ж.А нь 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр цэцэрлэгийн арга зүйч Ц.Мөнхзулын өрөөний ширээний шургуулагнаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар түүний эзэмшлийн Самсунг галакси А-8 загварын гар утсыг хулгайлж 1.000.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Ж.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Мөнхзулын:..2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр цэцэрлэг дээр архивын ажил хийж байсан бөгөөд 15 цагийн үед гадуур ажилтай болчихоод яараад гарч явсан. Явахдаа ширээнийхээ шургуулгыг юм бодолгүй түгжээгүй явчихсан юм. Тэгээд явахад манай өрөөнд хүмүүс архивын ажил хийж байсан болохоор би түлхүүрээ нярав Мөнхцэцэгт үлдээгээд явсан. Тэгээд би 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр нь чөлөөтэй байсан болохоор ажил дээрээ ирээгүй 2018 оны 07 дугаар сарын 02-нд буюу нэг дэх өдөр ажил дээрээ ирсэн юм. Тэгээд өдөр нь 15 цагийн үед нэг хүнд утсаа зарчих санаатай шүүгээгээ нээгээд утсаа үзүүлэх гэтэл алга болчихсон байсан. Би утсаа 2018 оны 09 сарын 10-нд цагдаа дээрээс хүлээж авсан байгаа. Надад цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг./хх 34-35/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Мөнхцэцэгийн:...тэр өдөр цэцэрлэгтээ архивын ажил хийж байгаад ажлаа тараад 18 цаг өнгөрөөгөөд гэртээ харьсан. Тэр өдөр Мөнхзул яаралтай ажилтай болчихлоо гээд гараад явсан бөгөөд надад түлхүүрээ өгөөд үүдэнд жижүүрт үлдээчихээрэй гээд явсан. Би тэр өдөр Мөнхзулын өрөөнд архивын ажлаа хийж байгаад явахдаа Гансүхэд үлдээгээд гарсан гэх мэдүүлэг. /хх-36/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Гансүхийн:..2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр манай манаач Ж.А гарсан байгаа. 2018 оны 06 дугаар сарын 28-нд би гарсан байгаа. 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Мөнхзулын өрөөнд Мөнхзул болон хэсэг хүмүүс архивын ажил хийсэн юм. Тэгээд тэд нар явсаны дараа Мөнхзулын өрөөний түлхүүр гээд надад нэг нь түлхүүрийг өгсөн юм. Угаасаа үүдэнд түлхүүрийн өлгүүрт өлгөж үлдээгээд жижүүрээс буусан бөгөөд гэртээ харилгүйгээр цэцэрлэгтээ засварын ажил хийж өнжсөн. Харин миний дараа Ж.А жижүүрт гарсан болохоор Амгалан л тэр түлхүүрийг авсан байх гэж бодож байна гэх мэдүүлэг. /хх-37/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд
3.1. Хавтас хэргээс улсын яллагч: шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас хохирогч Ц.Мөнхзулын мэдүүлэг, 36 дугаар хуудас гэрч М.Мөнхцэцэгийн мэдүүлэг, 37 дугаар хуудас гэрч М.Гансүхийн мэдүүлэг, 19 дүгээр хуудас эд зүйлийн үнэлгээ, 44 дүгээр хуудас яллагдагч Ж.Агийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Ж.А нь 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр цэцэрлэгийн арга зүйч Ц.Мөнхзулын өрөөнд байдаг ширээний шургуулагнаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар түүний эзэмшлийн Самсунг галакси А-8 загварын гар утсыг хулгайлж 1.000.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ц.Мөнхзулын:..2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр цэцэрлэг дээр архивын ажил хийж байсан бөгөөд 15 цагийн үед гадуур ажилтай болчихоод яараад гарч явсан. Явахдаа ширээнийхээ шургуулгыг юм бодолгүй түгжээгүй явчихсан юм. Тэгээд явахад манай өрөөнд хүмүүс архивын ажил хийж байсан болохоор би түлхүүрээ нярав Мөнхцэцэгт үлдээгээд явсан. Тэгээд би 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр нь чөлөөтэй байсан болохоор ажил дээрээ ирээгүй 2018 оны 07 дугаар сарын 02-нд буюу нэг дэх өдөр ажил дээрээ ирсэн юм. Тэгээд өдөр нь 15 цагийн үед нэг хүнд утсаа зарчих санаатай шүүгээгээ нээгээд утсаа үзүүлэх гэтэл алга болчихсон байсан. Би утсаа 2018 оны 09 сарын 10-нд цагдаа дээрээс хүлээж авсан байгаа. Надад цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг./хх 34-35/, гэрч Ч.Мөнхцэцэгийн:...тэр өдөр цэцэрлэгтээ архивын ажил хийж байгаад ажлаа тараад 18 цаг өнгөрөөгөөд гэртээ харьсан. Тэр өдөр Мөнхзул яаралтай ажилтай болчихлоо гээд гараад явсан бөгөөд надад түлхүүрээ өгөөд үүдэнд жижүүрт үлдээчихээрэй гээд явсан. Би тэр өдөр Мөнхзулын өрөөнд архивын ажлаа хийж байгаад явахдаа Гансүхэд үлдээгээд гарсан гэх мэдүүлэг. /хх-36/, гэрч М.Гансүхийн:..2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр манай манаач Ж.А гарсан байгаа. 2018 оны 06 дугаар сарын 28-нд би гарсан байгаа. 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Мөнхзулын өрөөнд Мөнхзул болон хэсэг хүмүүс архивын ажил хийсэн юм. Тэгээд тэд нар явсаны дараа Мөнхзулын өрөөний түлхүүр гээд надад нэг нь түлхүүрийг өгсөн юм. Угаасаа үүдэнд түлхүүрийн өлгүүрт өлгөж үлдээгээд жижүүрээс буусан бөгөөд гэртээ харилгүйгээр цэцэрлэгтээ засварын ажил хийж өнжсөн. Харин миний дараа Ж.А жижүүрт гарсан болохоор Амгалан л тэр түлхүүрийг авсан байх гэж бодож байна гэх мэдүүлэг. /хх-37/, эд зүйлийн үнэлгээ, Ж.Агийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлгүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ж.Аг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Ц.Мөнхзул нь шүүгдэгч Ж.Агаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг тус тус харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд заасан “Нийтэд тустай ажил хийлгэх ял” оногдуулж шийдвэрлэх зүйтэй байна гэж үзэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дулам овогт Жанцанхүүгийн Амгаланг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Аг 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Ж.Ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3 цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ж.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Ж.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ