Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 337

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би

Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Булган сумын 4-р баг, ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* /РД: *******/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өмнөговь аймгийн Булган сумын 4-р баг, ******* тоотод оршин суух,, ******* овгийн ******* /РД:*******/-д холбогдох

2,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ нь 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Булган сумын Төрийн банкинд ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан 2,600,000 төгрөг бэлнээр нь авахдаа маргааш өглөө өгнө гээд авсан. Түүнээс хойш маргааш, ирэх 7 хоногт, энэ сарын сүүлээр гэх мэтээр маш олон удаа худал хэлж 3 жил боллоо. Энэ хүнээс болж банкнаас зээл авч хүү тооцуулж маш их хохирч байгаа. Иймд 2,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ миний бие Булган сумын Төрийн банкинд теллерээр ажиллаж байх үедээ иргэн *******гаас 2,600,000 төгрөг зээлж авсан бөгөөд удалгүй хувийн шалтгааны улмаас ажлаас гарч ажилгүй болсон тул өгч чадахгүй байгаа билээ. 2016 оны эхээр ажилд орохоороо сар бүр тодорхой дүнгээр өгч төлбөрийг барагдуулна гэсэн баталгаа гаргаж өгсөн боловч 3-4 сар хүртэл хийсэн ажлынхаа хөлсийг авч чадаагүй тул *******д өгч чадаагүй. Тогтмол орлоготой болж ажил эрхэлж эхлэхээр энэ хүний өрийг өгч эхлэх болно. миний бие *******д 2,600,000 төгрөг өгөх ёстойгоо хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд нэхэмжлэлд маргах зүйлгүй.” гэжээ.

 

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, хариуцагчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч ******* нь хариуцагч гээс 2,600,000 төгрөг гаргуулахыг шаардсан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

         

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч нь нэхэмжлэгч *******гийн 2,600,000 /хоёр сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч гээс 28275 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогоос 28275 төгрөгийг тус тус гаргуулж *******д олгосугай.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   А.ЭНХТӨР