Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 338

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би

 

Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 3-р баг, ******* тоотод оршин суух ******* овгийн ******* /РД:*******/,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 3-р баг, ******* тоотод оршин суух ******* овгийн ******* /РД:*******/ нарт холбогдох

 

167,542,063.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* нь тус Банк бус санхүүгийн байгууллагатай 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 0014110007 тоот Зээлийн гэрээ, 0014110007/01 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 0014110007/02 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулан 120,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар сарын 4.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Одоогийн байдлаар зээлдэгч нь үндсэн төлбөрт 8,281,500 төгрөг, үндсэн хүүнд 37,750,097 төгрөг, нэмэгдүүлсн хүүнд 1,295,903 төгрөгийг тус тус төлсөн байна. Зээлдэгч ******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж буйг удаа дараа сануулж, зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг олгон, хугацаа өгсөн боловч тохиролцсон хугацааны дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулалгүй, гэрээг ноцтой зөрчиж байгаа учир гэрээнд заасны дагуу Банк бус санхүүнийн байгууллагын зүгээс гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй болно. Иймд нийт төлбөр 167,542,063.73 төгрөгийг зээлдэгч ******* болон зээлийн батлан даагчаас гаргуулж үүргийн гүйцэтгэлийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй бол барьцааны зүйлээр хангуулж “Даланзадгад Капитал ББСБ” ХХК-д олгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч *******, нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Даланзадгад капитал банк бус санхүүгийн байгууллагаас 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 120,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн болно. Уг зээлийг цаг хугацаанд нь төлж байсан боловч эдийн засгийн хямралаас болж зээлээ хугацаанд нь төлж чадахгүй зээлийн гэрээний үүргээ зөрчсөн. Тухайн зээлийн гэрээний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч үлдэгдэл мөнгө болох 167,542,063 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагатай харилцан тохиролцон өр төлбөрийг барагдуулах хүсэлтэй байна.” гэжээ.

 

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, хариуцагчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч “Даланзадгад Капитал банк бус санхүүгийн байгууллага” ХХК нь хариуцагч *******, нараас 167,542,063.73 төгрөг гаргуулахыг шаардсан. Хариуцагч *******, нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

         

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч *******, нар нь нэхэмжлэгч “Даланзадгад Капитал банк бус санхүүгийн байгууллага” ХХК-ийн 167,542,063.73 /зуун жаран долоон сая таван зуун дөчин хоёр мянга жаран гурван төгрөг далан гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Даланзадгад Капитал банк бус санхүүгийн байгууллага” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 995,661 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, нараас 497,830 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогоос 497,830 төгрөгийг тус тус гаргуулж “Даланзадгад Капитал банк бус санхүүгийн байгууллага” ХХК-д олгосугай.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   А.ЭНХТӨР