Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 845

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, улсын яллагч Б.Уранчимэг, шүүгдэгч Я.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Янжиндуламын Осорт холбогдох эрүүгийн “1811017880628” дугаартай, 186/2018/0777/э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүн хэлэлцэв.                   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 38 дугаар гудамжны 523 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Янжиндуламын Осор /РД:УХ94032337/,

 

            Холбогдсон хэргийн талаар:

Я.О нь 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн хорооны нутаг, 32-ын тойрог орчим иргэн Т.Бат-Эрдэнийг зам дээр машинаараа шахлаа гэж зодож, түүний биед хүзүү болон баруун тохойд хаван, цус хуралт бүхий  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Я.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Бат-Эрдэнийн:..2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 32-н тойрог руу Нарантуул-2 зах руу өгсөж явсан бөгөөд миний өөдөөс ирж байсан 31-97 УБТ улсын дугаартай автомашины жолооч урсгал сөрөөд ороод ирсэн юм тэгээд би тэр машиныг намайг албаар шахлаа гэж бодоод буцаж ирээд тэр машины араас явсан юм. тэр машиныг гүйцэхийн тулд би хажуунаас нь шахаад урд нь гарч зогсоход тэр машиныг жолоодож явсан залуу бууж ирээд намайг яаж яваад байгаа юм гээд байсан бөгөөд би бас чи яаж яваад байгаа юм бэ гээд маргалдсан тэгээд би машинаасаа буугаад тэр залуутай заамдалцаад авсан. Тэр залуу намайг нэг удаа хавсарч унагаагахад би тохойгоороо тулсан. Тэгээд тэр залуу машиндаа суугаад яваад өгсөн гэх мэдүүлэг. /хх 10-11/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.Бат-Эрдэнийн:...Би 2018 оны 06 дугаар сарын 07-ны орой 21 цагийн орчим Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нарантуул-2 худалдааны төвийн харалдаа өөрийн эзэмшлийн 87-40 УБК улсын дугаартай автомашинтайгаа явж байсан. Тэгсэн чинь замын эсрэг урсгалаас 31-97 УБТ улсын дугаартай автомашин мөргөх шахаад ороод ирсэн.  Би тэгэхээр нь автомашинаа зогсоогоод яаж яваад байгаа юм бэ гэхэд тэр авто машины жолооч машинаасаа бууж ирээд, чамд ямар хамаатай юм бэ гээд миний цамцны ингэрээс зуураад, автомашинаас минь гаргасан. Тэгээд тэр залуу миний нүүрлүү гараараа түлхсэн. Хүмүүсийн хэлдэгээр мангасдах гэж хэлдэг юм. Дараа нь намайг өргөөд унагаасан. Тэр залуутай хамт явж хоёр хүн, тэр жолоочийг аваад явсан. Тухайн үед ийм асуудал болсон гэх мэдүүлэг. /хх 12-13/,

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Баярцэцэгийн:..2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр би дүү Осор, хүү Цэрэнпунцаг нарын хамт дүүгийнхээ    31-97 УБТ улсын дугаартай автомашинаар Нарантуул 2 захаас 32-ын тойрогруу явдаг замаар уруудаж явж байгаад зам дээр том нүх таарахаар нь манай дүүгийн машин намхан болохоор замын донсолгоо гаргаад эсрэг урсгалруу бага зэрэг ороод нүхийг тойрч гарсан юм тэгсэн өөдөөс ирж байсан цагаан өнгийн машины жолооч өнгөрч явсанаа буцаж эргээд араас сигналдаад хажуу талаас 2 удаа шахаад байхаар нь би дүүгээ энэ юун машин бэ гээд асуухад сая өөдөөс ирж байсан машин байна гэхээр нь би шүргээд хаячихсан юмуу гээд асуухад үгүй гээд тэгэхээр нь тэгвэл таньдаг хүн чинь юм бишүү яагаад ингэж шахаад байгаа юм бэ гээд хэлсэн тэгсэн тэр машин урд гараад зам хаагаад зогсохоор нь би таньдаг хүн чинь юм биш үү, буугаад уулз гээд дүүгээ буулгасан манай дүү машинаасаа буугаад тэр залуугийн машин дээр очоод уулзахад тэр залуу машин дотроо сууж байсан бөгөөд манай дүүтэй юм ярьж байгаад манай дүү машин руугаа ирэхэд тэр залуу араас нь ирээд манай дүүтэй заамдалцаад авсан юм. Би машинаасаа буугаад болсон явдлын учрыг тайлбарлаад салгах гэхэд тэр залуу манай дүүгээс салахгүй байсан бөгөөд манай дүүгээс л зууралдаад салж өгөхгүй байсан тэгэхэд манай дүү тэр залууг нэг удаа хөлрүү нь хавсарч унагах гээд тэгсэнээ манай дүү нуруунаас нь түшиж татаж авчихаад яваад өгсөн юм. Өөрөөр тэр залуугийн биед гэмтэл учруулаагүй. Тэр залуу өөрөө манай дүүгээс салж өгөхгүй араас нь чаргууцалдаад байсан гэх мэдүүлэг. /хх-19/,

2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7311 тоот актын:

1. Х.Бат-Эрдэнийн биед хүзүү болон баруун тохойд хаван цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.

2. ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид  нөлөөлөхгүй болно. Шинжээч эмч С.Одончимэг гэсэн дүгнэлт. /хх-23/,  

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.Хавтас хэргээс 6-7 дугаар хуудас Х.Бат-Эрдэнээс гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл, 9-11 дүгээр хуудас хохирогч Х.Бат-Эрдэнийн мэдүүлэг, 23 дугаар хуудас шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Шүүгдэгч Я.О нь 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн хорооны нутаг, 32-ын тойрог орчим иргэн Т.Бат-Эрдэнийг зам дээр машинаараа шахлаа гэж зодож, түүний биед хүзүү болон баруун тохойд хаван, цус хуралт бүхий  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Х.Бат-Эрдэнийн:..2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 32-н тойрог руу Нарантуул-2 зах руу өгсөж явсан бөгөөд миний өөдөөс ирж байсан 31-97 УБТ улсын дугаартай автомашины жолооч урсгал сөрөөд ороод ирсэн юм тэгээд би тэр машиныг намайг албаар шахлаа гэж бодоод буцаж ирээд тэр машины араас явсан юм. тэр машиныг гүйцэхийн тулд би хажуунаас нь шахаад урд нь гарч зогсоход тэр машиныг жолоодож явсан залуу бууж ирээд намайг яаж яваад байгаа юм гээд байсан бөгөөд би бас чи яаж яваад байгаа юм бэ гээд маргалдсан тэгээд би машинаасаа буугаад тэр залуутай заамдалцаад авсан. Тэр залуу намайг нэг удаа хавсарч унагаагахад би тохойгоороо тулсан. Тэгээд тэр залуу машиндаа суугаад яваад өгсөн гэх мэдүүлэг. /хх 10-11/, гэрч Т.Баярцэцэгийн:..манай дүү тэр залууг нэг удаа хөлрүү нь хавсарч унагах гээд тэгсэнээ манай дүү нуруунаас нь түшиж татаж авчихаад яваад өгсөн юм. Өөрөөр тэр залуугийн биед гэмтэл учруулаагүй. Тэр залуу өөрөө манай дүүгээс салж өгөхгүй араас нь чаргууцалдаад байсан гэх мэдүүлэг. /хх-19/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7311 тоот дүгнэлт болон бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Я.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д  заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхээс шүүгдэгч Я.Оыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус  дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Янжиндуламын Осорыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Я.Оыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Я.От оногдуулсан торгох ялыг  3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Я.О нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Я.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.От  урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                          С.БАТЖАРГАЛ