Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Аюурзанын Энхтөр |
Хэргийн индекс | 143/2016/00319/И |
Дугаар | 339 |
Огноо | 2016-07-04 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 339
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би
Нэхэмжлэгч: ******* /итгэмжлэгдсэн төлөөлөгч *******/-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: “*******” ХХК /төлөөлөгч *******/-д холбогдох
39,898,026 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус банк нь “*******” ХХК-ийн төлөөлөн захирал албан тушаалтай *******тай 2015 оны 02 сарын 11-ний өдөр № ЭГ/2032001769 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 40,000,000.00 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2,2 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Өмнөговь аймаг Даланзадгад сум 6-р баг, Нисэхийн 1-16 тоотод байрлах 750мкв талбайтай газар, 265мкв талбайтай хувийн сууцны зориулалттай 60% гүйцэтгэлтэй барилга, Даланзадгад сум, 1-р баг, Баруунсайхан 8-4 тоотод байрлах 72мкв талбайтай хувийн сууц, 413мкв талбайтай эзэмших газар, Даланзадгад сум, 1-р баг, Баруунсайхан 20-12 тоотод байрлах 750мкв талбайтай газар, Баруун сайхан 24-10 тоотод байрлах 750мкв талбайтай газар, шарах шүүгээ-Зширхэг, гурил зуурагч-2ширхэг, хөлдөөгч-1ширхэг, хөргөгч-2 ширхэг, эргэлтийн хөрөнгө зэргийг барьцаалсан. Гэрээний дагуух хэсэгчилсэн графикт төлөлтийн хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дууссан боловч “*******” ХХК, түүний төлөөлөгч захирал албан тушаалтай ******* нь өнөөдрийг хүртэл төлбөр тооцоогоо барагдуулаагүй байна. Өнөөдрийн байдлаар үндсэн зээлээс 5,734,525.23 төгрөг, үндсэн хүү 8,508,947.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,706.63 төгрөг төлсөн. Одоогоор 34,265,474.77 төгрөгийн үндсэн зээл, 4,506,040.99 төгрөгийн үндсэн зээлийн хүү, 1.126.510.25 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нийтдээ 39,898,026 төгрөгний зээл хүүг төлөх шаардлага тавьсан боловч төлөхгүй байсаар өдийг хүрлээ. Иймд “*******” ХХК, түүнийг төлөөлөгч *******ын орлого, эд хөрөнгөөс нь 34,265,474.77 төгрөгийн үндсэн зээл, 4,506,040.99 төгрөгийн үндсэн зээлийн хүү, 1.126.510.25 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нийтдээ 39,898,026 төгрөгийн хохиролыг барагдуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “*******” ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр бизнесийн зориулалтаар үйлдвэрийн барилга барьж дуусгах, түүнтэй холбоотой эргэлтийн хөрөнгө дутагдалтай байсан тул зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2,2 хувийн хүүтэй 40,000,000 төгрөгийг авсан болно. Эдийн засгийн хямралтай холбоотой бараа бүтээгдэхүүний борлуулалт эрс муудаж зээл төлөх чадвар багассан. Одоо зээлийн үлдэгдэл 34,265,474.17 төгрөг, зээлийн хүү 4,506,040.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,126,510.25 төгрөг нийт 39,898,026 төгрөгийг төлөх нь үнэн болно. Татгалзах зүйлгүй.” гэжээ.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, хариуцагчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-иас 39,898,026 төгрөг гаргуулахыг шаардсан. Хариуцагчийн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч “*******” ХХК /төлөөлөгч *******/ нь нэхэмжлэгч *******ны 39,898,026 /гучин есөн сая найман зуун ерэн найман мянга хорин зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,440 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-ийс 178,720 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогоос 178,720 төгрөгийг тус тус гаргуулж *******инд олгосугай.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХТӨР