Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 340

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би

 

Нэхэмжлэгч: ******* /итгэмжлэгдсэн төлөөлөгч *******/-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум, 2-р баг, *******т оршин суух ******* /РД:*******/-д холбогдох

 

8,427,772.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн ******* нь 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 3019-2013/189 тоот “Цалингийн зээлийн гэрээ” байгуулан 9,600,000 төгрөгийг жилийн 18,0 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээлсэн. Гэтэл ******* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, төлөлтийг хугацаандаа төлөлгүй өнөөдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл 6,682,353.99 төгрөг, үндсэн хүү 1,632,012.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 113,405.89 төгрөгийн төлөлтийг хийгээгүй байна. Зээлдэгч *******ийг зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөхгүй байна. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 8,427,772.08 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “******* миний бие *******наас 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 9,600,000 төгрөгийн цалингийн зээл авсан нь үнэн. Уурхайд ажиллаж байгаад ажил зогссоны улмаас цалингийн зээлээ төлж чадаагүй. Одоо нийт 8,427,772.08 төгрөгийг төлөх нь үнэн., хүлээн зөвшөөрч байна. Ойрын хугацаанд ажил эхлэхээр төлж банкыг хохиролгүй болгох болно.” гэжээ.

 

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, хариуцагчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******өөс 8,427,772.08 төгрөг гаргуулахыг шаардсан. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

         

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ны 8,427,772.08 /найман сая дөрвөн зуун хорин долоон мянга долоон зуун далан хоёр мянган төгрөг найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149,794 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******өөс 74897 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогоос 74897 төгрөгийг тус тус гаргуулж *******инд олгосугай.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   А.ЭНХТӨР