Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Аюурзанын Энхтөр |
Хэргийн индекс | 143/2016/00192/И |
Дугаар | 349 |
Огноо | 2016-07-06 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 349
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8 дугаар баг, ******* тоотод оршин суух ******* овгийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 5 дугаар баг, Зүүнсайханы 1-5 тоотод оршин суух ******* овгийн ******* /РД:*******/-т холбогдох
3,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч болох нь нэхэмжлэгч гийн нэр дээр Голомт банкнаас 8,000,000 төгрөгийг зээлж, нэхэмжлэгч 1,000,000 төгрөгийг нь үлдсэн 7,000,000 төгрөгийг хариуцагч авсан. Хариуцагч 2014 оны 07 сараас 2015 оны 08 сарын төлөлтийг төлсөн бөгөөд нийт 13 сарын 3,900,000 төгрөг төлсөн. Тиймээс хариуцагч ийн зээлийн эргэн төлөлтөд төлсөн 3,900,000 төгрөгийг хасаад үлдсэн 3,100,000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна.” гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Би гийн нэхэмжлэлд өмнө өгсөн тайлбараа дэмжиж байна. Бидний хооронд хүү тохироогүй. Бид өөрсдийн нотлох баримтыг бэлтгэж байгаа ба дараагийн шатанд гэрч асуулгах зэрэг ажлыг хийнэ. худал яриад байна.” гэжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн өмнөх шатанд зохигч нар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Нэг талаас нэхэмжлэгч Ц.г төлөөлж ******* нөгөө талаас хариуцагч Б.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* би нэхэмжлэлийн үнийн дүн болох 3,100,000 төгрөгнийхөө 1,500,000 төгрөгөөс татгалзаж 1,600,000 төгрөгийг хариуцагч талаас авахыг хүлээн зөвшөөрч байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нэхэмжлэгч талд 1,600,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Энэхүү эвлэрлийн гэрээг байгуулахад хоёр тал сайн дурын үндсэн дээр гадны дарамт шахалтгүйгээр байгуулсан нь үнэн болно.” гэжээ.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар харилцан тохиролцож 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээнд нэхэмжлэгч болон хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсгээс татгалзаж, нэхэмжлэгч Ц. нь тохиролцсон 1,600,000 төгрөгийг хариуцагч Б.ээс гаргуулан авахыг хүлээн зөвшөөрч, хариуцагч Б. нэхэмжлэгч Ц.д 1,600,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь тэдний шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Ц. нь 1,600,000 төгрөгийг хариуцагч Б.ээс гаргуулан авах, хариуцагч Б. нь 1,600,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.д төлөхөөр тохиролцон зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Ц. нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Энэхүү захирамжийг зохигчид сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХТӨР