Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/ма2023/01442

 

 

 

 

 

 

 

 

2023 07 21 210/МА2023/01442

 

 

* банк ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2023/01170 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч * банк ХХК -ийн нэхэмжлэгч хариуцагч Н.Н, Ш.С т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,421,068,062 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Н.Н, Ш.С нар нь * банк ХХК -тай 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр №ЗГ/СС180626014-1-н тоот зээлийн гэрээ болон * -н тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, * тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, №* -н тоот баталгааны гэрээ, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №ЗБ/СС180626014-1-3-н тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулан 800,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар бизнест хөрөнгө оруулах зориулалтаар зээлж авсан. Мөн зээлдэгч Н.Н, Ш.С нар нь Худалдаа, хөгжлийн банк ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр * тоот зээлийн гэрээ, * , * , ЗБ/СС190926006-2-3-н тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, №ЗБ/СС190926006-2-4-н тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, №БГ/СС190926006-1-н тоот баталгааны гэрээг байгуулан 350,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар бизнест хөрөнгө оруулах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нар нь дээрх хоёр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Н.Н-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202014453 дугаарт бүртгэгдсэн * дүүргийн * хороо , Баруун сэлбийн гудамж, 7 дугаар байрны 7 тоотод хаягт байрлах * м.кв талбайтай 4 өрөө орон сууц, автомашины зогсоол №7-н хамт, Ш.С-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202025794 дугаарт бүртгэгдсэн * дүүргийн * хороо , 40 50 мянгат, Баруун сэлбийн гудамж, * дугаар байр, мансартын давхар тоот хаягт байршилтай 253 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ш.С-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэгдсэн * дүүргийн * хороо , 40 50 мянгат, Баруун сэлбийн гудамж, * дугаар байр, 1 ба 2 дугаар давхрын хойд талын хэсэг тоот хаягт байршилтай * м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан. Хариуцагч Н.Н, Ш.С нарыг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр №ЗГ/СС180626014-1, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр * тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ банкны өмнө бүрэн биелүүлнэ хэмээн баталгаа болгож Нарамара ХХК (5045134) нь банктай №БГ/СС 180626014-1, №БГ/СС190926006-1-н тоот баталгааны гэрээг байгуулан үүргийн биелэлтийг баталгаажуулсан. Зээлдэгч нарын хүсэлтээр 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зээлийн нэмэлт гэрээ байгуулан 16 сарын хугацаагаар зээлийн төлөлтийг хойшлуулсан мөн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зээлийн нэмэлт гэрээ байгуулан 12 сарын хугацаагаар зээлийн төлөлтийг хойшлуулсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, энэ талаар зээлдэгчид 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №6/3818, №6/3819 тоот үүргийн гүйцэтгэлийг шаардах тухай мэдэгдлийг хүргүүлж үүссэн зөрчлийг арилгах боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний 10.2, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний 10.2 болон Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах бүрэн үндэслэлтэй болно. Хариуцагч нар нь №ЗГ/СС 18066014-18 ЗГ/СС190926006-2-Н тоот гэрээний 6.2.3-т зааснаар зээлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй. Зээлдэгч нь 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээл 688,899,435.30 төгрөг, зээлийн хүү 255,852,583.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,921,070.82 төгрөг, нийт 949,673,089.54 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээл 2-ын хувьд үндсэн зээл 348,500,000 төгрөг, зээлийн хүү 118,524,743.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,323,730.22 төгрөг, нийт 471,348,473.26 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нэхэмжлэл гаргахтай холбогдон нийт гарсан зардал 46,500 төгрөг гарсан. Иймд зээлийн нэмэлт гэрээг цуцалж, хариуцагч Н.Н, Ш.С нараас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 1,421,068,062.80 төгрөгийг гаргуулж Худалдаа, хөгжлийн банк ХХК-д олгож өгнө үү. Хариуцагч Н.Н, Ш.С нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгож 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн * , ЗБ/СС180626014-1-3, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн * , * , №ЗБ/СС190926006-2-3-н тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр барьцаалсан Н.Н-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202014453 дугаарт бүртгэгдсэн * дүүргийн * хороо , Баруун сэлбийн гудамж, 7 дугаар байрны 7 тоотод хаягт байрлах * м.кв талбайтай 4 өрөө орон сууц, авто машины зогсоол №7-н хамт, Ш.С-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- 2202025794 дугаарт бүртгэгдсэн * дүүргийн * хороо , 40 50 мянгат, Баруун сэлбийн гудамж, * дугаар байр, мансартын давхар тоот хаягт байршилтай 253 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ш.С-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэгдсэн * дүүргийн * хороо , 40 50 мянгат, Баруун сэлбийн гудамж, 17-р байр, 1 ба 2 дугаар давхрын хойд талын хэсэг тоот хаягт байршилтай * м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Худалдаа хөгжлийн банкны зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулахаар шаардсаныг хүлээн зөвшөөрч байна. Харин 1,421,068,063 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс 738,857,302 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Бид 1,150,000,000 төгрөгийг зээл авснаас 467,789,239 төгрөгийг буцаан төлсөн. Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороонд эрчимжсэн гахайн аж ахуйг байгуулахаар төлөвлөж, 2013 оны 4 дүгээр улирлаас эхлэн 5 айлын газар худалдан авч бизнес эхлүүлсэн. 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/451 дугаартай Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг зарласан. Мөн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 85 дугаартай Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор холбогдох журам батлагдаж, журмын 3-т Мал аж ахуй эрхлэх үйл ажиллагааны хэлбэр, хамрах хүрээ, 3.1.3-т Эрчимжсэн мал аж ахуй, 3.3в-д Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо гээд заавар зөвшөөрөл журмууд гарсан. Бид 3,780 м.кв талбайд битүү блокон хашаа барих, гүний худаг гаргуулах, 380 вт цахилгаан татуулах, бохирын 10 тонн мөн 25 тонны контейнаруудыг суурилуулах, 1,026 м.кв сэндвич барилга барих, 400 м.кв блокон барилга барих, 50 м.кв ажилчдын байр барих, 35 м.кв нядалгааны байр барих, 15 м.кв халаалтын байр барих, байруудыг халаах халаалтын 8-тай болон 16-тай зуухнуудыг авч байрлуулсан. Малын байр тус бүрд төрөх орууд, нялх тоорой нь мэгжнээсээ салаад байрлах манежнууд, вирус устгах неон гэрлүүд, соскон усжуулах систем, цэвэрлэгээний ус гүйх шугам, агааржуулалтын хоолойнууд, сэнснүүд, байран доторх +25-+28 градусын дулааныг тогтмол барих, нядалгааны байрны бүрэн тохижуулалт, нядалгааны тоног төхөөрөмжүүд, тогонд цохиулагч, зумалгааны машин, цэвэрлэх угаах шатлал төхөөрөмжүүд, хөргүүр хөлдөөгч, тэжээлийн байран дахь бутлах тээрэм, тэжээлийг холигч, савлагч зэрэг махны цехийг тоног төхөөрөмжтэй бүтнээр нь байгуулж бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байсан. ...Өндөр хүүтэй зээл авч босгосон их бүтээн байгуулалтыг шилжүүлж, үйл ажиллагааг зогсоогоод шинээр эхэлнэ гэдэг том бэрхшээл бидэнд тулгарсан. Ажилчид ажиллах баталгаагүй, сонирхолгүй болсон тул цалин хөлсөө авч ажлаас гарсан. Бид байгаа малаа хурдан хугацаанд хямд үнээр хөдөө орон нутагт нийлүүлсэн. Үүний дараа үргэлжлээд ковид цар тахлын улмаас үйл ажиллагаа зогссон. Эдгээр нөхцөл байдлыг нэхэмжлэгч мэдэж байсан бөгөөд үүнтэй холбоотой мэдээ, материалыг тухайн үед банкны шаардсанаар гаргаж өгч байсан. Нэхэмжлэгч нь хууль, журмаа зөрчиж бидэнд гэрээнд заасан зориулалтаар бус өөр банкинд байсан зээлийг хаах зориулалтаар зээл олгосон нь буруу байх ба зээлийг зориулалтын бусаар ашигласныг мэдсэн даруйд зээлийг буцаан шаардах талаар тохиролцсон гэрээний 7.1.7, 10.2.1-т заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй. Мөн зээл, зээлийн хүүг хэрхэн ойлгох талаар гэрээнд тодорхой тайлбарласан байдаг ба хүүг зээлдэгчээс зээлийг ашигласны төлбөрт банкинд төлөх мөнгөн хөрөнгө гэж тодорхойлсноос харахад тухайн зээлийг бид ашиглаагүй болно. Харин нэхэмжлэгчээс авсан зээлээс төлөгдөөгүй үлдсэн хэсгээ буцаан төлөх нь зүй ёсны юм. Иймд зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулах шаардлага болон 682,210,761 төгрөгийг хүлээн зөвшөөрч харин 738,857,302 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Н, Ш.С нараас 1,421,068,062.80 төгрөгийг гаргуулж, * банк ХХК -д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Н, Ш.С нар зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202014453 дугаарт бүртгэгдсэн Н.Н-ын * дүүргийн * хороо , Баруун сэлбийн гудамж, 7 дугаар байрны 7 тоотод хаягт байрлах * м.кв талбайтай 4 өрөө орон сууц, №7 авто машины зогсоол, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202025794 дугаарт бүртгэгдсэн Ш.С-ын өмчлөлийн * дүүргийн * хороо , 40 50 мянгат, Баруун сэлбийн гудамж, 17-р байр, мансартын давхар тоот хаягт байршилтай 253 м.кв талбайтай орон сууцны зориулалттай, Эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэгдсэн Ш.С-ын өмчлөлийн * дүүргийн * хороо , 40 50 мянгат, Баруун сэлбийн гудамж, * дугаар байр, 1 ба 2 дугаар давхрын хойд талын хэсэг тоот хаягт байршилтай * м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч * банк ХХК -аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,333,490.4 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Н, Ш.С нараас 7,333,490.4 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч * банк ХХК -д олгож шийдвэрлэжээ.

4. ХариуцагчН.Н , түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны үед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан нөхцөл үүссэн, тухайн нотлох баримтыг гаргуулах боломжтой байхад арга хэмжээ аваагүй нь хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй. Мөн хүү шаардсан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололтой огт тохирдоггүй. Хэрэв анхан шатны шүүхийн энэ дүгнэлтээр тохиролцсон байна гэж үзвэл нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр тохиролцсон хүү хойшлуулсан тооцоолол нь үлдэгдэл гэрээний хугацаанд тэнцүү хэмжээтэй байхаар эргэн төлөлтийн хуваарийг тохиролцсон гэж үзэхээр байна. Шүүхийн энэ дүгнэлтээс харахад зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан байхад цуцалсан хугацаанаас хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож ханган шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулагдсан нэмэлт өөрчлөлт оруулсан гол зорилго нь цар тахлын нөхцөл байдалд үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй үед хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохгүй гэсэн агуулгатай тохиролцоо байдаг ба гэрээг цуцлахдаа нөхөн тооцох авахаар нэхэмжлэл гаргасанд гомдолтой байдаг. Энэ нь нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар тооцоход 10 сарын хугацааны хүүг илүү тооцсоныг шүүх анхааран үзээгүй. Шүүхийн дүгнэлтээр тооцоолон үзэхэд 81,009,620 төгрөгийн зөрүү гарч байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг буюу 81,009,620 төгрөгийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч Ш.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болоогүй байна. Анхан шатны шүүхээс Хаан банк болон ариг банкнаас авсан зээлийг хаасан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба хэргийн материалд энэ талаар нотлох баримт авагдсаныг шүүх анхааран үзээгүйд гомдолтой байна. Мөн талуудын хооронд байгуулагдсан нэмэлт өөрчлөлт оруулсан гол зорилго нь цар тахлын нөхцөл байдалд үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй үед хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохгүй гэсэн агуулгатай тохиролцоо байдаг ба гэрээг цуцлахдаа нөхөн тооцон авахаар нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна. Эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа зээл төлөөгүй, хуваарь зөрчсөн нөхцөл байдал үүссэн нь зээл төлөх төлбөрийн чадвар муудсан, зээлийг буцаан төлөх чадваргүй болсныг харуулж байгаа ба хугацаа хэтрүүлсэн гэрээний үүрэг зөрчсөн хугацаа цар тахал тархсан цаг үетэй давхацсан, цар тахалтай холбогдуулан Засгийн газраас тогтоол гаргаж бүх нийтийн хөл хорио тогтоож аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаа явуулах боломж бололцоо олгоогүй нь зээл төлөлтийн хугацаа хэтрэхэд хүргэсэн. Түүнчлэн, Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Шинэ коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 30 дугаар тогтоол гарган хөл хорионы дэглэм тогтоож, Улсын Их хурлын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 32 дугаар тогтоолын 2.2-т Банкны хүүг бууруулах чиглэлийг Засгийн газар, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороонд өгсөн, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7, 14 дүгээр зүйлийн 141.4-т зааснаар үүргээс чөлөөлөгдөх эрхтэй. Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай тогтоолын 8-д Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламжийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх-ээр арга хэмжээ авсан нь нийтэд илэрхий үйл баримт юм. Гэтэл нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкнаас зээлийн гэрээнд зааснаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө дангаар цуцалж, үүргийн гүйцэтгэлийг хугацаанаас нь өмнө шаардах эрхээ хэрэгжүүлээгүй хугацаа хэтрүүлэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг ихэсгэж, зээлдэгч нарт хохиролтой, өөрт ашигтай байдал бий болгож нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй болсон байхад шүүх анхааран үзээгүйд гомдолтой байна. Ковид-19 цар тахал тархсан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газраас бүх нийтийн хөл хорио тогтоож, аж ахуйн нэгж салбарууд үйл явуулахгүй болсны улмаас хариуцагч нарын бизнесийн үйл ажиллагаа доголдсон, ажил эрхэлж орлого олох боломжгүй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг дуустал бодогдсон үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг 64,031,707 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг буюу 64,031,707 төгрөгийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч Ш.Сүхбаатар * банк ХХК -аас 2018, 2019 онуудад 1,150,000,000 төгрөгийн 2 зээл авч байсан. Зээлийн гэрээг байгуулахад хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх талаар харилцан тохиролцсон. Хариуцагч тал зээл авч, зээл хаасан гэж маргаж байна. Гэтэл хэрэгт зээл авч, зээл хаасан гэх баримт байхгүй. Зээлийн зориулалт бол хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилготой зээл байсан. Мөн хариуцагч тал эргэлтийн хөрөнгө оруулалтын зээл авахад талууд урьдаас мэдэж байсан гэдэг тайлбар гаргаж байна. Ийм үйл баримт байхгүй. Энэ тайлбар нь үндэслэлгүй. Хариуцагч тал нэмэгдүүлсэн хүүний талаар маргадаг. Хариуцагч тал зээлийн тооцоололд хүү тооцож, нэхэмжилсэн гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан зээл, зээлийн хүүгийн тооцоолол, нэмэлт гэрээнээс харахад зээлийн хүү төлөлтийг хойшлуулж, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан байдаг. Энэ нь тухайн сард төлөх ёстой байсан хүүг хугацааны эцэст хүртэл хойшлуулж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, хүүг төлөх талаар харилцан тохиролцож зээлийн нэмэлт гэрээ байгуулсан. Иймд гэрээний дагуу зээлдэгч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй. Зээлийн эргэн төлөгдсөн дүнтэй маргаагүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч * банк ХХК нь хариуцагч Н.Н, Ш.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1,421,068,062 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

3. * банк ХХК нь Н.Н, Ш.С нартай 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр №ЗГ/СС180626014-1 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 800,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нар нь тогтоосон хуваарийн дагуу мөнгөн хөрөнгийг буцаан төлөхөөр харилцан тохиролцжээ./хх-12-15/

3.1. Үүний дараа талууд 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр №ЗГ/СС190926006-2 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 350,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нар нь зээл, түүний хүүг хавсралтаар баталсан хуваарийн дагуу төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна./хх34-37/

3.2. Дээрх №ЗГ/СС180626014-1 дугаартай зээлийн гэрээнд 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр, мөн №ЗГ/СС190926006-2 дугаартай зээлийн гэрээнд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрүүдэд тус тус нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн ерөнхий хугацааг сунгасан үйл баримт тогтоогджээ./хх16-17, 18-20, 21-22, 38-40/

3.3. Уг зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/СС180626014-1 дугаартай зээлийн гэрээ, 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ/СС180626014-1-1 дугаартай зээлийн нэмэлт гэрээ, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/СС180626014-1-2 дугаартай зээлийн нэмэлт гэрээ, 2021 оны 03 дугаар сарын 05-ны ЗГ/СС180626014-1-3 дугаартай зээлийн нэмэлт гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ/СС190926006-2 дугаартай зээлийн гэрээ, 2020 оны 10 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ/СС190926006-2-1 дугаартай зээлийн гэрээ, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ/СС190926006-2-2 дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ЗБ/СС180626014-1-1, ЗБ/СС180626014-1-2, ЗБ/СС180626014-1-4 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнүүд, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ЗБ/СС180626014-1-3 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ЗБ/СС180626014-1-5 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ЗБ/СС190926006-2-1, ЗБ/СС190926006-2-2, ЗБ/СС190926006-2-3, ЗБ/СС190926006-2-4 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнүүд, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ЗБ/СС190926006-2-5 дугаартай хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж, Ш.С-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202014453 дугаарт бүртгэлтэй, * дүүргийн * хороо , Баруун сэлбийн гудамж 7 дугаар байрны 7 тоот 4 өрөө * м.кв орон сууц, автомашины 7 дугаартай зогсоол, улсын бүртгэлийн Ү-2202025794 дугаартай бүртгэлтэй, * дүүргийн * хороо , 40 50 мянгат /15170/ Баруун сэлбэ гудамж * дугаар байр, мансардын давхар тоот хаягт байршилтай 253 м.кв орон сууц, улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй, * дүүргийн * хороо , 40 50 мянгат /15170/ Баруун сэлбэ гудамж * дугаар байр, 1 ба 2 дугаар давхрын хойд талын хэсэг тоот хаягт байршилтай, * м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна./хх23-33, 41-51, 52-57/

3.4. Улмаар уг гэрээний төлбөр төлөлттэй холбоотойгоор * банк ХХК , Нарамара ХХК-иуд хоорондоо 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдэгч зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлж чадаагүй тохиолдолд баталгаа гаргагч нь уг төлбөр болон түүнийг төлүүлэхтэй холбогдон гарсан зардлыг өөрийн хөрөнгөөр үл маргах журмаар төлүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хх33, 51/

3.5. Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлж, зээл болон барьцааны гэрээ, түүнд өөрчлөлт оруулсан гэрээнүүдийг бичгээр үйлдэж хэн аль нь гарын үсэг зурсан байх бөгөөд зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээний харилцаа болон мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

4. Зээлдүүлэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлдэгчид 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 500,000,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 300,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 350,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, хариуцагч нараас №ЗГ/СС180626014-1 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 402,128,400 төгрөг, мөн №ЗГ/СС190926006-2 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 65,660,837 төгрөг, 2 гэрээний үүрэгт нийт 467,789,238 төгрөг төлсөн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

5. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч биелүүлэх үүрэгтэй. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээнэ.

5.1. * банк ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд албан бичгээр тус тус зээлдэгч Н.Н, Ш.С нарт гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх, дээрх хугацаанд зээл, хүүний төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд гэрээг цуцлах талаар мэдэгдэл хүргүүлсэн байна. /хх58, 59/

5.2. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үндсэн хугацаа дуусаагүй боловч зээлдэгч нар нь зээл төлөх хуваарийг зөрчсөн нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд гүйцэтгээгүй зөрчилд тооцогдох тул зээлдүүлэгч банкны хувьд зээлийн гэрээнүүдийн 10.2 болон Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу гэрээг цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэхээр хариуцагч нараас шаардах эрхтэй.

6. Зээлдэгч нар №ЗГ/СС180626014-1 дугаартай зээлийн гэрээний үүргийг 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр, мөн №ЗГ/СС190926006-2 дугаартай зээлийн гэрээний үүргийг 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс хойш тус тус төлбөр хийгээгүй үндэслэлээр нэхэмжлэгч үлдэгдэл төлбөрөө гэрээгээр тохирсон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нэхэмжилжээ.

6.1. Нэхэмжлэгч нь хариуцагч нараас 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар зээл 1-ийн хувьд үндсэн зээл 688,899,435 төгрөг, зээлийн хүү 255,852,583 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,921,070 төгрөг, нийт 949,673,089 төгрөг, зээл 2-ын хувьд үндсэн зээл 348,500,000 төгрөг, зээлийн хүү 118,524,743 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,323,730 төгрөг, нийт 471,348,473 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 46,500 төгрөг, нийт 1,421,068,062 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нар баримтаар үгүйсгээгүй, тооцоог эс зөвшөөрсөн үндэслэл, тайлбараа нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээгээр хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

6.2 Иймд хариуцагч Н.Н, Ш.С нараас №ЗГ/СС180626014-1 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээл 688,899,435 төгрөг, хүү 255,852,583 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,921,070төгрөг, нийт 949,673,089 төгрөг, №ЗГ/СС190926006-2 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээл 348,500,000 төгрөг, зээлийн хүү 118,524,743 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,323,730 төгрөг, нийт 471,348,473 төгрөг, нийт 1,421,021,562 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч * банк ХХК -д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

6.3. Нотариатын зардал 46,500 төгрөг гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч * банк ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотойгоор нотариатын үйлчилгээний хөлсөнд 46,500 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь дээрх төлбөрийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцон хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна./хх60-63/

7. Нэхэмжлэгч * банк ХХК -ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хангаж, хариуцагч нарыг зээлийн төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн байна. Барьцааны эрх нь үндсэн зээлийн гэрээтэй салшгүй холбоотой үүрэг тул шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг буруутгахгүй. Шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт зохигчид давж заалдах гомдол гаргаагүй болно.

8. Хариуцагч талын ...тус банкнаас авсан хөрөнгө оруулалтын зээлээр Хаан банк болон Ариг банкнаас авсан зээлийг хаасан байдлыг тодруулахаар шүүхээс нэг удаа шүүх хуралдааныг хойшлуулах боломжтой байхад арга хэмжээ аваагүй гэсэн агуулгатай гаргасан гомдол үндэслэлгүй. Учир нь хэргийн оролцогч өөрөө татгалзлаа нотолсон баримтыг гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байтлаа шүүхийг буруутгах боломжгүй бөгөөд уг асуудлаар зохигчдын хэн аль нь хүсэлт гаргаагүй байна. Зээлдэгч нар авсан зээлээ ямар байдлаар хэрхэн зарцуулах нь хариуцагчийн өөрийнх нь үүрэгт хамаарах асуудал юм. Иймд түүний тайлбар, татгалзал нь хариуцагч нарыг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээнд гарын үсэг зурж, зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн этгээд нараас зээлийн гэрээний үүргийг шаардсан нь зөв.

Мөн ...зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан байхад цуцалсан хугацаанаас хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож ханган шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан зорилго нь цар тахлын нөхцөл байдалд үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй үед хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохгүй гэж тохиролцсон байхад нөхөн тооцсон нь үндэслэлгүй гэж давж заалдах гомдол гаргажээ. Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн холбогдох зохицуулалт нь барьцаалан зээлдүүлэх газарт хамааралтай буюу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдэд хамааралгүй тул ...Засгийн газрын тогтоолоор бүх нийтийн бэлэн байдал, бүх нийтийн хэсэгчилсэн бэлэн байдал, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан, энэ хугацаанд үүрэг гүйцэтгэгчээс үл хамаарах шалтгаанаар үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон... гэх хариуцагчийн тайлбар, давж заалдах гомдол мөн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, дээрх хуулиар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдэд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ бууруулах, авахгүй байхыг үүрэг болгоогүй учир энэ талаарх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2023/01170 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Н.Н-ын төлсөн 566,00 төгрөг, хариуцагч Ш.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 478,800 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Д.ЦОГТСАЙХАН