| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0645/э |
| Дугаар | 870 |
| Огноо | 2018-12-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | П.Нямцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 870
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч П.Нямцэцэг, шүүгдэгч Д.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Дашзэвэгийн Өлзийжаргалд холбогдох эрүүгийн “1811031391067” дугаартай, 186/2018/0645/э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Таван толгойд том тэрэгний жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 57 дугаар гудамжны 0890 тоотод оршин суух бүртгэлтэй,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 287 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Боржигон овогт Дашзэвэгийн Өлзийжаргал /РД:УХ90092796/,
Холбогдсон хэргийн талаар;
Д.Ө нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Хайлаастын 57 дугаар гудамжны 0890 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болон хамтран амьдрагч Б.Ууганцэцэгийн зодож түүний биед зүүн зовхи, эрүүнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Шүүгдэгч Д.Ө нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул өөр мэдүүлэх зүйлгүй гэв.
2.1. Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Ууганцэнцэгийн:...би Өлзийжаргалтай 2014 онд танилцаж байсан. Тухайн үед манай нөхөр Зургаан буудалд цахим тоглоомын газар ажиллуулдаг байсан бөгөөд би уг газарт компьютер дээр хичээлээ хийдэг байсан болохоор тэр үед танилцаад 2017 оны 06 дугаар сараас эхлэн хамтран амьдарч эхэлсэн. Би нөхрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Хайлаастын 57-0890 тоотод амьдрах болсон. Манай нөхөр Өмнөговь аймагт Таван толгойд ажилладаг. 10 дугаар сарын 24-ний өдөр манай нөхөрлүү найз Золжаргал нь залгаад танай эхнэр чинь гэртээ хүмүүс цуглуулаад архи уугаад байна өчнөөн олон хүмүүстэй яваад янхандаж биеэ үнэлээд байна өвчин авчихсан байгаа гэж хэлсэн. Нөхөр маань 10 дугаар сарын 25-ны орой ээжийнд ирээд баахан хэрүүл шуугиан болсон. 10 дугаар сарын 30-ны өдөр нөхөр бид хоёр гэрлүүгээ харих замд нөхөр маань надаас бөгжөө асуухад нь би ломбарданд тавьчихсан гэж хэлсэн чинь Өлзийжаргал чи яасан миний бөгжийг ломбарданд тавиад өвчнөө эдгээсэн үү тариа авч тариулсан уу гэх зэргээр хэл амаар доромжлоод эхэлсэн. Гэрт хариад байж байтал үнэнээ хэл гэж хэл амаар доромжилсон. Би тухайн үед нь газар хэвтээд хүүгээ хөхүүлээд байж байтал шууд ирээд нүүрлүү баруун зүүн хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Өлзийжаргал гал тогооноос хутга авчираад надруу шидээд чи наад хутгаараа өөрийгөө алаадах гэж хэлсэн. Би өөдөөс нь ямар нэг хариу үйлдэл үзүүлэхгүй байтал надруу ирээд баруун гараа атгаж байгаад зүүн чих хацар, эрүү хэсэг рүү 3 удаа цохьсон. Өлзийжаргал гэрт орилоод чи үнэнээ хэл Золзаяагийн хэлснээр чи ямар залуутай явалддаг юм бэ гээд байсан. Миний хувьд өөр залуучуудтай явалдсан дотно харилцаанд орсон хүмүүс байхгүй. Тухайн үед надад тийм асуудал байхгүй гэснээр унтаж амарцгаасан гэх мэдүүлэг. /хх 8-10/,
2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13160 дугаар актын:
1. Б.Ууганцэцэгийн биед зүүн зовхи, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэсэн дүгнэлт. /хх-17/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Хавтас хэргээс: Б.Ууганцэцэгийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-6/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-26/, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-27/, 287 дугаартай Чингэлтэй дүүргийн шүүхийн шийтгэх тогтоол /хх-40/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Д.Ө нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Хайлаастын 57 дугаар гудамжны 0890 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болон хамтран амьдрагч Б.Ууганцэцэгийн зодож түүний биед зүүн зовхи, эрүүнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Ууганцэцэгийн:....би Өлзийжаргалтай 2014 онд танилцаж байсан. Тухайн үед манай нөхөр зургаан буудалд цахим тоглоомын газар ажиллуулдаг байсан бөгөөд би уг газарт компьютер дээр хичээлээ хийдэг байсан болохоор тэр үед танилцаад 2017 оны 06 дугаар сараас эхлэн хамтран амьдарч эхэлсэн....нөхөр маань надаас бөгжөө асуухад нь би ломбарданд тавьчихсан гэж хэлсэн чинь Өлзийжаргал чи яасан миний бөгжийг ломбарданд тавиад өвчнөө эдгээсэн үү тариа авч тариулсан уу гэх зэргээр хэл амаар доромжлоод эхэлсэн...гэрт хариад байж байтал үнэнээ хэл гэж хэл амаар доромжилсон. Би тухайн үед нь газар хэвтээд хүүгээ хөхүүлээд байж байтал шууд ирээд нүүрлүү баруун зүүн хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Өлзийжаргал гал тогооноос хутга авчираад надруу шидээд чи наад хутгаараа өөрийгөө алаадах гэж хэлсэн. Би өөдөөс нь ямар нэг хариу үйлдэл үзүүлэхгүй байтал надруу ирээд баруун гараа атгаж байгаад зүүн чих хацар, эрүү хэсэг рүү 3 удаа цохьсон. Өлзийжаргал гэрт орилоод чи үнэнээ хэл Золзаяагийн хэлснээр чи ямар залуутай явалддаг юм бэ гээд байсан. Миний хувьд өөр залуучуудтай явалдсан дотно харилцаанд орсон хүмүүс байхгүй. Тухайн үед надад тийм асуудал байхгүй гэснээр унтаж амарцгаасан гэх мэдүүлэг. /хх 8-10/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13160 дугаар дүгнэлт, шүүгдэгч Д.Өын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Өыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Дашзэвэгийн Өлзийжаргалыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Д.Өыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Өд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Ө нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Д.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ