Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 877

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, улсын яллагч М.Очбадрах, шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хулд овогт Даринчулууны Цэрэнбаатарт холбогдох эрүүгийн “1811030191073”  дугаартай, 186/2018/0851/э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сары 30-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар 12-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой,  цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав ээж дүүгийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 4 дүгээр баг Үйзэн мандалын 2-14 тоотод оршин суух бүртгэлийн хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагуй, хэрэг хариуцах чадвартай, Хулд овгийн Даринчулууны Цэрэнбаатар /РД:ЗИ93082016/,

Холбогдсон хэргийн талаар:

Д.Ц нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 1-09 тоотод байрлах нийтийн байранд хохирогч Б.Батдэлгэрийн түрээслэн амьдарч байсан 18 тоот өрөөнд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 42 инчийн ТСL брэндийн зурагтыг хулгайлан авч 500.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.       

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Д.Ц нь хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

  2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Батдэлгэрийн:...2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тус байрыг түрээслэн амьдарч байгаа. 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 11 цагийн орчим эхнэр 2 хүүхдийн хамт гэрээ цоожлоод гэрээсээ гарсан Ингээд гадуур явж байгаад орой 17 цаг 40 минутанд гэртээ ирээд хаалганы цоожоо хоёр эргүүлээд гэртээ орсон ороход манай гэрийн урд талын хананд байсан "ТСЛ” брэндийн 42 инчийн хар өнгийн хавтгай дэлгэцтэй зурагт, газар гудсан дээр саарал өнгийн IPhone-5 маркийн гар утас алга болсон байдалтай байхаар нь гэрээсээ гараад байрны манаач Мянганбуу ахыг дуудаад цагдаагийн байгууллага дуудлага өгсөн. Би мэдүүлэг өгснийхөө маргааш нь билүү нөгөөдөр нь нөгөө утас манай гудсан доороос гарч ирсэн. Тэгэхээр тэр утсыг хулгайч аваагүй гудсан доор орчихсон байсан байна лээ. Би утсаа буцааж олсон. Надад цаашид гомдол санал нэхэмжлээд байх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх 26-28/,

  2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Цэрэнтогтохын:..би 18 тоотод ганцаараа амьдарч байсан. Тус 18 тоот байрны түлхүүр надад болон манай ахад байдаг байсан. Учир нь манай ах манайд хааяа ирж хонодог байсан юм. Хуучин амьдарч байсан тоотын түлхүүрээ байрны жижүүр Мянгаа ахад өгсөн. Харин төрсөн ах Цэрэнбаатарт өгсөн түлхүүрээ аваагүй мартсан байна. гэх мэдүүлэг /хх-30/,

 

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Хавтас хэргээс гэмт хэргийн талаар гаргасан гомдол мэдээлэл /хх-5/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд  /хх 18-22/, эд зүйлийн үнэлгээ /хх-39/, иргэний  үнэмлэхний лавлагаа /хх-40/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-41/, эрүүгийн  хариуцлага хүлээж  байсан эсэхийг  шалгах хуудас /хх-42/, болон хавтаст хэрэгт  авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

 

Шүүгдэгч Д.Ц нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 1-09 тоотод байрлах нийтийн байранд хохирогч Б.Батдэлгэрийн түрээслэн амьдарч байсан 18 тоот өрөөнд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 42 инчийн ТСL брэндийн зурагтыг хулгайлан авч 500.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Батдэлгэрийн:...2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тус байрыг түрээслэн амьдарч байгаа. 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 11 цагийн орчим эхнэр 2 хүүхдийн хамт гэрээ цоожлоод гэрээсээ гарсан Ингээд гадуур явж байгаад орой 17 цаг 40 минутанд гэртээ ирээд хаалганы цоожоо хоёр эргүүлээд гэртээ орсон ороход манай гэрийн урд талын хананд байсан "ТСЛ” брэндийн 42 инчийн хар өнгийн хавтгай дэлгэцтэй зурагт, газар гудсан дээр саарал өнгийн IPhone-5 маркийн гар утас алга болсон байдалтай байхаар нь гэрээсээ гараад байрны манаач Мянганбуу ахыг дуудаад цагдаагийн байгууллага дуудлага өгсөн. Би мэдүүлэг өгснийхөө маргааш нь билүү нөгөөдөр нь нөгөө утас манай гудсан доороос гарч ирсэн. Тэгэхээр тэр утсыг хулгайч аваагүй гудсан доор орчихсон байсан байна лээ. Би утсаа буцааж олсон. Надад цаашид гомдол санал нэхэмжлээд байх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх 26-28/, Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Цэрэнтогтохын:...би 18 тоотод ганцаараа амьдарч байсан. Тус 18 тоот байрны түлхүүр надад болон манай ахад байдаг байсан. Учир нь манай ах манайд хааяа ирж хонодог байсан юм. Хуучин амьдарч байсан тоотын түлхүүрээ байрны жижүүр Мянгаа ахад өгсөн. Харин төрсөн ах Цэрэнбаатарт өгсөн түлхүүрээ аваагүй мартсан байна.....гэх мэдүүлэг /хх-30/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото  зургууд эд зүйлд  үнэлгээ  зэрэг  хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Д.Цыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

              Шүүгдэгч Д.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдэн ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн  баримт хураагдаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.           

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хулд овогт Даринчулууны Цэрэнбаатарыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч  Д.Цыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Д.Цт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.           

 

4. Шүүгдэгч Д.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус   дурдсугай.

 

5. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж эдлэх ялыг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.           

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.БАТЖАРГАЛ