Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 878

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, улсын яллагч Н.Булганчимэг, шүүгдэгч Ж.Н, хохирогч Х.Одонцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Жаргалсайханы Нямцэцэгт холбогдох эрүүгийн “1811030161025” дугаартай, 186/2018/0847/э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,1994 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянхонгор аймгийн Баацагаан сумын 5 дугаар баг, Товгорт оршин суух хаягтай боловч Улаанбаатарт Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Булгийн 1-69 тоотод түр амьдардаг, Сартуул овогтой Жаргалсайханы Нямцэцэг /РД: ВЖ94031403/

Холбогдсон хэргийн талаар;

 нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1 дүгээр гудамжны 96 тоотод байрлах хүнсний мухлагт хохирогч Х.Отгонцэцэгийг зодож түүний биед хамрын нурууны  зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цээжний  цус хуралт, зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг:Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг.

1.1.Шүүгдэгч  шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ:....мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

1.2.Хохирогч Х.Одонцэцэг  шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ:..2018 оны 10 дугаар  сарын 26-ны өдөр над руу шүүгдэгч залгасан. Залгахаар нь яагаад миний нүцгэн зургийг хүнд үзүүлээд яваад байгаа юм гэхэд утсаа тасдаад алга болсон. Дараа нь манай хүнсний дэлгүүр дээр ирсэн. Дэлгүүрт орж ирээд над руу орилсон.Тэгээд энэ асуудлыг эвээр ярилцъя гэхэд уурлаж миний дал руу цохисон. Удалгүй цагдаагийн ажилтан ирсэн. Одоо нэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэв.

 

 Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Х.Одонцэцэг мэдүүлэхдээ :... 2018 оны 10 дугаар сарын 26-ны өглөө Нямцэцэг 89107772 дугаараас миний 89759878 дугаар луу залгаад юу байна гэхээр нь онцын зүйлгүй чи миний нүцгэн зургийг бусдад үзүүлж байгаа асуудлаа боль гэхэд шууд уурлаад утсаа салгасан. Тэгээд би өөрөө цагдаа дуудаад очно гэж мэссэж ирүүлээд удалгүй 12 цаг болж байх үед миний дэлгүүр дээр жаахан 6 сартай хүүхдээ дагуулж орж ирэнгүүтээ шууд тооны машин авч шидээд миний далруу оносон. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гэтэл шууд миний хамарлуу гараараа цохиж авах үед хамраас цус гоожоод лангууныхаа араар ортол лангуун дээрхи эд зүйлийг авч тарааж шидээд Эм си эсийн жижиг ундааны шилээр миний толгой руу цохих гэх үед нь би булттал миний баруун далруу цохиж аваад намайг үстэж мөн хүзүү болон цээжрүү маажаад гэмтэл учруулсан... гэх мэдүүлэг /хх 8-13/,

2.2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12980 тоот актын: 

1. Х.Одонцэцэгийн биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун чамархай хуйхны зөөлөн эдийн няцрал, цээжний цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Хавтас хэргээс хохирогч Х.Одонцэцэгийн мэдүүлэг /хх 8-13 дугаар хуудас/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  12980 дугаартай дүгнэлт /хх-29/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-47/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-52/  зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч  нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1 дүгээр гудамжны 96 тоотод байрлах хүнсний мухлагт хохирогч Х.Отгонцэцэгийг зодож түүний биед хамрын нурууны  зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цээжний  цус хуралт, зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хохирогч Х.Одонцэцэгийн:...миний дэлгүүр дээр жаахан 6 сартай хүүхдээ дагуулж орж ирэнгүүтээ шууд тооны машин авч шидээд миний дал руу оносон. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гэтэл шууд миний хамарлуу гараараа цохиж авах үед хамраас цус гоожоод лангууныхаа араар ортол лангуун дээрхи эд зүйлийг авч тарааж шидээд Эм си эсийн жижиг ундааны шилээр миний толгой руу цохих гэх үед нь би булттал миний баруун далруу цохиж аваад намайг үсдэж мөн хүзүү болон цээжрүү маажаад гэмтэл учруулсан гэх мэдүүлэг /хх 8-13/, шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12980 тоот дүгнэлт болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Х.Одонцэцэг нь шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ шүүгдэгч ээс нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэх мэдүүлэг, шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг тус тус харгалзан үзлээ. 

 

Шүүхээс шүүгдэгч ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сартуул овогтой Жаргалсайханы Нямцэцэгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ийг  450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч тоногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         С.БАТЖАРГАЛ