Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Аюурзанын Энхтөр |
Хэргийн индекс | 143/2016/00320/И |
Дугаар | 354 |
Огноо | 2016-07-06 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 354
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би
Нэхэмжлэгч: ******* /итгэмжлэгдсэн төлөөлөгч *******/-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, *******д оршин суух ******* овгийн ******* /РД: *******/, ******* овгийн ******* /РД:*******/ нарт холбогдох
15,495,228 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус банк нь , тай 2015 оны 04 сарын 20-ны өдөр № ЗГ/20Э2001902 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 14,900,000.00 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2,2 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Өмнөговь аймаг Даланзадгад сум 3-р баг, 3-р сургуулийн хойд талд ЗООмкв талбайтай үйлчилгээтэй сууцны зориулалтаар ашиглах газар, дээр нь байрлах 372м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилгыг хамтад нь барьцаалсан. Гэрээний дагуух хэсэгчилсэн графикт төлөлтийн хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 25-ний өдөр дууссан боловч , нар нь өнөөдрийг хүртэл төлбөр тооцоогоо барагдуулаагүй байна. Өнөөдрийн байдлаар үндсэн зээлээс 1,311,980.91 төгрөг, үндсэн хүү 2,908,349.07 төгрөг , нэмэгдүүлсэн хүү 21,320.02 төгрөг төлсөн. Одоогоор 13,588,019.09 төгрөгийн үндсэн зээл, 1,525,767.12 төгрөгийн үндсэн зээлийн хүү, 381,441.78 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нийтдээ 15,495,228 төгрөгний зээл хүүг төлөх шаардлага тавьсан боловч төлөхгүй байсаар өдийг хүрлээ. Иймд , нарын орлого, эд хөрөнгөөс нь 13,588,019.09 төгрөгийн үндсэн зээл, 1,525,767.12 төгрөгийн үндсэн зээлийн хүү, 381,441.78 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нийт 15,495,228 төгрөгийн хохиролыг барагдуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие *******наас авсан 14,900,000 төгрөгийн зээлээс үндсэн төлбөрт 1,311,980.91 төгрөг, үндсэн хүү 2,908,349.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,320.02 төгрөгийг төлөөд байгаа. Нөхөр 2015 оны 10 дугаар сард бүлэг танхай этгээдүүдэд зодуулж хөдөлмөрийн чадвараа түр алдсан. Мөн улирлын чанартай бизнес эрхэлдэг. Гэр бүлийн гишүүн сард 370,000 төгрөгийн тариа хийлгэдэг, хүнээс авах өр авлагаа одоог хүртэл авч чадаагүй зэрэг шалтгааны улмаас зээлийг зориулалтын дагуу зарцуулж чадалгүй графикт төлөлтөөс хоцорсон. Нийт 15,495,228 төгрөгийг *******инд төлж банкийг хохиролгүй болгох нь үнэн болно. Ойрын хугацаанд төлөх болно.” гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие *******наас 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 14,900,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Зээлийн үндсэн төлөлт, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 15,495,228 төгрөгийг төлж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Иймд дээрх мөнгийг *******инд төлж банкийг хохиролгүй болгох нь үнэн болно. Албан байгууллага болон хувь хүнээс авах төлбөр мөнгө цаг хугацаандаа орж ирээгүйгээс ажил ихээхэн доголдох болсон шалтгаанаар зээлийг хуваарийн дагуу төлж чадаагүй. Ойрын хугацаанд *******ны өр төлбөрийг төлж барагдуулах болно.” гэжээ.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, хариуцагчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч , нараас 15,495,228 төгрөг гаргуулахыг шаардсан. Хариуцагч , нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбаруудаар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч , нар нь нэхэмжлэгч *******ны 15,495,228 /арван таван сая дөрвөн зуун ерэн таван мянга хоёр зуун хорин найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,426 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч , нараас 117,713 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогоос 117,713 төгрөгийг тус тус гаргуулж *******инд олгосугай.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХТӨР