Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 355

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 7 дугаар баг, ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8 дугаар баг, ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* /РД:*******/-д холбогдох

19,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.                   

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Оргил нар оролцов.         

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр аас 4664 УБД улсын дугаартай “Ford expedition” маркын авто машиныг 19,000,000 төгрөгөөр тохиролцон худалдаж авсан юм. Ингээд би машины үнийг өгч амжаагүй байтал надаас тус машиныг худалдаж авсан юм. надаас 19,000,000 төгрөгийг нэхэмжилж шүүхэд хандсан тул би гээс машины үнэ 19,000,000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2013 оны 02 дугаар сард миний нөхөр нь ах аар яриулж өмнө нь Өмнөговь аймагт амьдарч байсан Чинбат гэх хүнээс Ford expedition маркийн автомашиныг худалдан авч оронд нь хашаа, байшингаа өгөхөөр тохиролцоод байтал ах наад машиныг чинь Лхагвасүрэн худалдаж авахаар болсон тул түүнд шилжүүлээд өгчих гэж байна гэсээр гэртээ орж ирсэн. Би тухайн наймааг хийж байх үед дэргэд нь байгаагүй, нөхрийнхөө амнаас сонссон зүйлээ ярьж байна. Ингээд Лхагвасүрэнд машинаа өгөхөөр болж оронд нь гурван ширхэг газар авахаар тохирсон. Гэхдээ энэ тохиролцоог нөхөр бид хоёр хийгээгүй, ах Лхагвасүрэн хоёр ярьж тохирсон байсан, 2 сар орчим хүлээсэн боловч Лхагвасүрэн газраа өгөх талаар бид нартай ирж уулзаагүй. Удалгүй бид нараас машины эзэн Чинбат машин зарсан мөнгөө өг гэж нэхэж эхэлсэн. Шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид Чинбат өргөдөл гаргаснаар миний нөхөр , Чинбат нар эвлэрлийн гэрээ байгуулж гэрээний дагуу 19,000,000 төгрөгийг Чинбатад өгөхөөр болж одоо сар бүр мөнгө төлж байна. Чинбат эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргахдаа манай хашаа, байшинг 19,000,000 төгрөгөөр үнэлж өөрийн зарсан автомашиныхаа оронд авна гэсний дагуу ийм эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд одоо бид Лхагвасүрэнгээс энэ мөнгийг нэхэмжилж байгаа тул 19,000,000 төгрөгийг Лхагвасүрэнгээс гаргуулж өгнө үү.” гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2013 оны 02 дугаар сард намайг гэртээ байж байхад Мөнхбатын ах, миний найз болох над руу ярьж Чинбат Ford expedition машинаа газар, хашаа, байшингаар тулж зарах гэж байна, хоёулаа нийлж зарья гэж хэлсний дагуу зарах гэж явж байснаа би өөрт байсан гурван ширхэг газраар тулж солихоор болон энэ тухай тай тохирсон. Ингээд 2013 оны 06 сард нэхэмжлэгч Мөнхбатыг дагуулан өөрийн газар дээр очиж үзүүлсэн боловч Мөнхбат зайдуу газар байна, аймгийн төв рүү ойрхон газар олж өгвөл тохиролцож болно гэсэн, аймгийн төвд ойрхон газар хайж байтал удалгүй Мөнхбат надаас 19,000,000 төгрөг нэхсэн. Би тай уулзаж Ford expedition машиныг гурван газраар солино гэж чи бид хоёр тохирсон байтал дүү Мөнхбат чинь надаас мөнгө нэхээд машинаа  авья гээд байна яах вэ гэж ярьсан. Тэгэхэд буцаагаад өгчих гэж хэлсний дагуу би уг машиныг буцааж Мөнхбатад өгсөн. Мөнхбат машинаа зарна гэж сар гаруй унаж яваад эцэс сүүлд нь эд ангийг нь эвдэж хаясан. Би энэ машиныг янзлаад цааш нь 5,000,000 төгрөгөөр зарсан нь үнэн. Анхнаасаа би Мөнхбат, түүний гэр бүл Чимэдханд нартай  наймаа хийгээгүй, Мөнхбатын ах тай наймаа ярьж  Ford expedition автомашиныг өөрийн нэр, эхнэрийн нэр, охины нэр дээр байгаа гурван ширхэг газраар солино гэж тохирсон байсан. Би энэ гурван газрыг одоо ч гэсэн өгөхөд бэлэн байна, учраа олж ярилцья гэж Мөнхбаттай нэлээд хэдэн удаа ярьж газраа өгөхөөр тохирдог боловч эхнэр нь газар авахгүй 19,000,000 төгрөг авна гэдэг. Тухайн үед ойлголцоод тохирсон байсан бол ийм асуудал болохгүй байсан. Тэгээд ч энэ хүмүүс Чинбатад машиных нь оронд өгнө гэж байсан хашаа, байншингаа зарсан гэсэн. Мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, гурван газраа хэзээ ч өгсөн болно.” гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч гээс 19,000,000 төгрөг гаргуулахыг шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Хавтаст хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судлахад нэхэмжлэлтэй холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг нотлох, татгалзах нотлох баримт цуглараагүй байх тул зохигч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбарыг нотлох баримт гэж үзэн үнэлсэн болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбараас үзэхэд Ford expedition маркийн автомашин худалдах, худалдан авах тухай хэлцэл хийгдэж байх үед тухайн газар байгаагүй улмаар тус автомашиныг хашаа, байшингаар худалдах хэлцлийг нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар хийгээгүй, нэхэмжлэгч ын ах гэх гэгч хийсэн гэж дүгнэхээр байгаагаас гадна хариуцагч гээс 19,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байна.

Хариуцагч гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбараас үзэхэд Ford expedition маркийн автомашиныг өөрийн мэдлийн /эзэмшил, өмчлөл тодорхой бус/ гурван ширхэг газраар худалдах хэлцлийг нэхэмжлэгч гэх , итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нартай хийгээгүй, ын ах гэгчтэй хийсэн болохоо тайлбарладаг бөгөөд энэ нь нэхэмжлэгч талын тайлбараар нотлогдож байна.

Иймд зохигч нарын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч хариуцагч гээс 19,000,000 төгрөг үндэслэлгүй нэхэмжилсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.ын нэхэмжлэлтэй д холбогдох 19,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56  дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,950 /хоёр зуун тавин хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                А.ЭНХТӨР