Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 356

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1 дүгээр баг, ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* /РД:*******/,

 

Улсад ажилласан байдал сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нарийн бичгийн дарга Н.Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Мандал-Овоо сумын Хөдөлмөр нэгдэлд 1981-2002 онд өвөө, эмээгийн хамт тэмээ маллаж байсан. Гэтэл энэ хугацаанд хөдөлмөрийн дэвтэр бичигдээгүй хохироход хүрээд байна. Иймд миний 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Мандал-Овоо сумын Хөдөлмөр нэгдэлд ажиллаж байсныг тогтоож өгнө үү? гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Мандал-Овоо сумын Хөдөлмөр нэгдэлд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1. Гэрч *******ийн шүүхэд өгсөн: “Он, сар, өдрийг нь хэлж мэдэхгүй байна Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Хөдөлмөр нэгдлийн Мандал бригадад нөхөрийн хамт 10 гаруй жил тэмээчин байсан хүн. Миний ээж, аав хоёр тус бригадын малчин байсан. Ойрхон нутаглаж, саахалт айлууд байдаг байлаа. Тйим учраас мэдэж байна” гэх мэдүүлэг,

2. Гэрч *******ийн шүүхэд өгсөн: “******* сургууль төгсөөд өвөө, эмээгээ дагаж хөдөө мал дээр гарсан. Мандал-Овоо сумын Хөдөлмөр нэгдлийн Мандал бригадад 1981-1984 он хүртэл тэмээчнээр ажиллаж байсан. Ямарч байсан тэнд ажиллаж байсан. Нэгдэл татан буугдтал ажиллаж байсан. Би тэр үед Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Хөдөлмөр нэгдлийн Мандал бригадад Улаан нуурын тэжээлийн үйлдвэрт ажиллаж байгаад дараа нь даргын жолоочоор ажилласан. Хамт нэг нэгдэл, нэг бригадад ажиллаж байсан учраас мэдэж байна” гэх мэдүүлэг,

3.Нэхэмжлэгч *******ын ирэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Мандал-Овоо сумаас Даланзадгад суманд шилжин ирсэн тухай тодорхойлолт, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт,

4. Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Мандал багийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ******* нь 1981-1991 он хүртэл Хөдөлмөр нэгдэлд малчин өвөө, эмээгийн хамт мал маллаж байсан нь үнэн болохыг тодорхойлсон тодорхойлолт,

5.Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 333 тоот ******* нь Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Хөдөлмөр нэгдлийн Мандал бригадад 1984-1989 онд малчнаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа,

6.Гэрч *******, ******* нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

 

Нэхэмжлэгч ******* нь 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Хөдөлмөр нэгдлийн Мандал бригадад малчнаар ажиллаж байсан нь түүнтэй хамт тус нэгдэлд ажиллаж байсан гэрч *******, ******* нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 333 тоот ******* нь Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Хөдөлмөр нэгдлийн Мандал бригадад 1984-1989 онд малчнаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 02 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1990 оны 01 дүгээр 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар 01-ний өдрийг хүртэлх ажилласан байдал нь ямар нэг үйл баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас тухайн хугацаанд холбогдох хэсгийг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Иймд дээрхи нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч *******ын хүсэлтийн зарим хэсгийг хангаж, түүний 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Мандал бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв. Нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овгийн *******ын 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Хөдөлмөр нэгдлийн Мандал бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                          А.ЭНХТӨР