Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 357

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Номгон сум, 4 дүгээр баг, *******т оршин суух, ******* овгийн ******* /РД:*******/,

 

Улсад ажилласан байдал сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нарийн бичгийн дарга Н.Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний Номгон сумын Сангийн далай нэгдлийн Эмгэн булаг багийн Эмчилгээ тэжээлийн цэгт 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл санитарч, 1987 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус багт малчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл миний дээрх хугацаанд ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэрт бичээгүйн улмаас ажилласан жилд тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд миний 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл санитарч, 1987 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Номгон сумын Сангийн далай нэгдлийн ******* бригадад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1. Гэрч *******гийн шүүхэд өгсөн: “1982 оноос 1987 он хүртэл Өмнөговь аймгийн Номгон сумын ******* бригадын малын санитарчаар ажиллаж байгаад 1987 оноос эхлэн хөдөө гарч одоог хүртэл мал маллаж байгаа. Сар өдрийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Бид нэг бригадад хамт ажиллаж байсан. Би тус бригадад малчин байсан учраас түүний ажиллаж байсныг нь мэдэж байна. Би одоог хүртэл мал маллаж байна” гэх мэдүүлэг,

2. Гэрч Х.Мөнхцэцэгийн шүүхэд өгсөн: “******* 1982 онд 8 дугаар анги төгсөөд Номгон сумын ******* багт мал аж ахуйн эмчилгээ, тэжээлийн цэгт санитарч ажил хийж байсан. 1987 оныг хүртэл ажиллаж байгаад түүнээс хойш малчин болсон. 1987 оноос хойш одоог хүртэл мал маллаж байна. 1987 онд Номгон сумын Сангийн далай нэгдлийн ******* бригадын малыг маллаж эхэлсэн. Хувьчлал хүртэл нэгдлийн мал тасралтгүй малласан хүн. Бид нэг сургуульд, нэг ангид сурч төгсөөд нэгдэлд хамт ажиллаж байсан. Би Номгон сумын Сангийн далай нэгдлийн Ногоо бригадад ногоочин байхад ******* ******* бригадад санитарч, малчин байсан. Тийм учраас сайн мэднэ” гэх мэдүүлэг,

3.Нэхэмжлэгч *******н ирэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Номгон сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт,

4. Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 373 тоот ******* нь Өмнөговь аймгийн Номгон сумын Сангийн далай нэгдлийн ******* бригадад 1982-1986 онд ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа,

5.Өмнөговь аймгийн Номгон сумын Сангийн далай нэгдлийн даргын 1982 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 33 тоот тушаалын хуулбар,

6.Өмнөговь аймгийн Номгон сумын Сангийн далай нэгдлийн даргын 1982 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 41 тоот тушаалын хуулбар,

7.Өмнөговь аймгийн Номгон сумын Сангийн далай нэгдлийн даргын 1986 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 11 тоот тушаалын хуулбар,

8.Өмнөговь аймгийн Номгон сумын Сангийн далай нэгдлийн даргын 1986 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 25 тоот тушаалын хуулбар,

9.Гэрч *******, Х.Мөнхцэцэг нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

 

Нэхэмжлэгч ******* нь 1982 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Номгон сумын Сангийн далай нэгдлийн ******* бригадад санитарч, малчнаар ажиллаж байсан нь түүнтэй хамт тус нэгдэлд ажиллаж байсан гэрч *******, Х.Мөнхцэцэг нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 373 тоот ******* нь Өмнөговь аймгийн Номгон сумын Сангийн далай нэгдлийн ******* бригадад 1982-1986 онд ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа, Өмнөговь аймгийн Номгон сумын Сангийн далай нэгдлийн даргын 1982 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 33 тоот, 1982 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 41 тоот, 1986 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 11 тоот, 1986 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 25 тоот тушаалуудын хуулбар зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэлх ажилласан байдал нь ямар нэг үйл баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас тухайн хугацаанд холбогдох хэсгийг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Иймд дээрхи нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч *******н хүсэлтийн зарим хэсгийг хангаж, түүний 1982 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Номгон сумын Сангийн далай нэгдлийн ******* бригадад санитарч, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв. Нэхэмжлэгч *******н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овгийн *******н 1982 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Номгон сумын Сангийн далай нэгдлийн ******* бригадад санитарч, малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                          А.ЭНХТӨР