Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 359

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч А.Энхтөр би *******гийн нэхэмжлэлтэй, *******ад холбогдох 1,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* нь 2014 оны 10 дугаар сард 3 гахай, 3 тооройг нийт 1,800,000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо 1,100,000 төгрөг дутуу байгаа бөгөөд ******* нь 2015 оны 10 дугаар сард мөнгөнийхөө оронд банз өгөхөөр санал болгож харилцан тохиролцсон боловч тухайн үед банзыг нь очиж авахаар утас руу нь залгахад утсаа аваагүй, уулзах гэсэн боловч зугтаагаад уулзаагүй. Иймд Ш.Чулуунбаатараас 1,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.“ гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Нэхэмжлэгч *******, хариуцагч *******ад холбогдох 1,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн талууд хоорондоо тохиролцож цаашид дээрх асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй гэж үзсэн болно. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* миний бие нь хариуцагч болох *******ад холбогдох 1,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэлээсээ татгалзаж байна.” гэжээ.

 

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь *******ад холбогдуулж 1,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба уг нэхэмжлэлд 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд талууд хоорондоо тохиролцсон байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 1,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдсон, хуульд харшлахгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.*******гийн нэхэмжлэлтэй, *******ад холбогдох 1,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсврийн орлогоос 15,475 төгрөгийг гаргуулан  нэхэмжлэгч *******д олгосугай.

3.Энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                        

                                              ШҮҮГЧ                                         А.ЭНХТӨР