Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 887

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал, улсын яллагч Э.Бадрал, хохирогч Э.Тогтохням, шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр,  Ц.Баасанжав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чингүүнжав овогт Түвшинбатын Төрболдод холбогдох эрүүгийн “1811026530999”  дугаартай, 186/2018/0831/э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сары 13-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар 12-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, “Мөнх гүүр жем” ХХК-д салбар хариуцсан менежер ажил эрхэлдэг, ам бүл 4, ээж, дүү нарын хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум 17 дугаар баг Эрдэнэ, Эрдэнэ 46-А гудамж 5 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийгэгдэж байгаагүй, Чингүүнжав овогт Түвшинбатын Төрболд /РД:ФА93090815/,

Холбогдсон хэргийн талаар:

Т.Т нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 20-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Усан сангийн 1-07 тоотод байрлах хохирогч Э.Тогтохнямын түрээсийн өрөөнд хууль бусаар, нууцаар, нэвтрэн орж Асус фирмийн зөөврийн компьютер хулгайлж 300.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч  нараас  мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Т.Т нь хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:...2018 оны 09 дүгээр сарын 19-ний өглөө сургалттай гэж гарч явсан. Сургалт орохгүй гэхээр нь нэгдүгээр хороололд найзындаа очиж, найзтайгаа уулзаж сууж байгаад орой нь найзуудаараа уусан. Тэгээд 11 цагийн үед би Ганданд байрлах нийтийн байранд хоносон. 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өглөө босож ирээд сургалтанд явахдаа миний нүдний хажууд байсан цагаан нөүтбүүкийг аваад гарсан. Тухайн үед буюу 20-ноос 27-нийг хүртэл би тэр байранд амьдарч байсан. Тэр үедээ нөүтбүүкийг хэрэглэж байсан. Нөүтбүүк алга боллоо гэхэд би буцаагаад өгсөн байгаа.  Тухайн үед би  согтуу байсан тэр нотебук яагаад миний хажууд  байсан эсэхийг  мэдэхгүй  байна гэв.

1.2. Хохирогч  Э.Тогтохням шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... би өмнөх өдөр нь орой 6-7 болж байхад гараад явсан. Тэр өдөр гадуур хоноод өглөө сургуульдаа явах гэж байгаад дундуур нь эхний цагаа таслаад  гэртээ орж ирээд цайгаа уугаад суусан. Шүүгээгээ ухсан чинь байх ёстой газраа байгаагүй. Тэгээд цагдаа дуудсан гэв.

1.3. Гэрч Ш.Төмөртогоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. 2018 оны 09 дүгээр сарын 19-нд хотод сургалтанд сууна гээд манайд ирсэн. Надтай утсаар ярьсан бид хоёр бараг хоорондоо уулзалдаагүй. Түлхүүрээ шалны доор хийчихдэг байсан. Бид хоёр 2008 оноос эхлэн найзлаж эхэлсэн. Хувийн байдлын хувьд багаасаа л найзлаж эхэлсэн. Архи дарс нээх уудаггүй. Хэрэг гарсан өдөр би гэртээ хоноогүй. Би маргааш нь гэртээ ирэхэд цагдаа нар ирсэн. Хажуу талын айлд хулгай орсон байна гэж байсан. Тэгээд би тэр өдөр хувцсаа солиод гараад явсан гэв.

Хоёр: Шүүхийн  хэлэлцүүлэг хохирогч, шүүгдэгч, гэрч  нар мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Тогтохнямын:..2018 оны 11 дүгээр сарын 19-ний орой 18 цагийн үед ирчихээд гарсан ба юмнуудаа үзэхэд бүрэн бүтэн байсан. Тэгээд гадуур айлд хончихоод өглөө хичээлдээ суучихаад хичээлд хэрэг болоод байхаар нь дээврийн өрөөнд байсан Асус брэндийн зөөврийн компьютер авах гэж ирсэн чинь бор өнгийн шүүгээнд байсан миний  цагаан өнгийн Асус брэндийн нөтбүүк  байхгүй  болсон байсан. Би өөрийнхөө хаалгыг цоожилсон боловч  ханын хавтас нь аягүй хэврэг юм байна лээ. Намайг ирэхэд цоож шуурганд нь бол эвдрэл гэмтэл байгаагүй гэх мэдүүлэг. /хх-24/,  

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Тамараагийн:..би Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Усан сангийн 1-07 тоотод нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Манай байшин нь 2 давхар бөгөөд 2 давхартаа 2 өрөөтэй, 1 өрөөг нь 2016 оноос хойш Төмөрөө гэдэг лам түрээслэн амьдарч байна. Харин нөгөө өрөөг нь 1 сарын өмнөөс 1 охин түрээслэж эхэлсэн. 2018 оны 09 дүгээр сарын 19-ний орой 20 цагийн үед би доод давхартаа өрөөндөө толгойгоо угаачихаад подволкоо уугаагаад 2 давхарлуу гарч коридорт подволкоо хатаах үед 2 давхарт амьдардаг 2 айл ирээгүй байсан. Тэгээд би гэртээ унтсан. Тэгээд шөнө 00 цагийн үед манай үүдний хаалга дуугараад хүн орж байх шиг чимээ гарсан. Тухайн үед дээд айлын хүмүүс ирж байна гэж бодсон. Дээшээ гарч хараагүй. Тэгээд шууд унтаад өгсөн. Тэгээд өглөө босоод 07 цаг 40 минутын үед 2 давхар руу куртикээ гаргаж өмсөөд гэрээсээ гараад ажилдаа явсан. Тэр үед түрээслэгч ламын өрөө цоожгүй байсан ба нөгөө өрөө нь цоожтой байсан. Намайг ажил дээрээ очоод байж байтал 09 цагийн үед өрөө түрээслэгч охин надруу залгаад өрөөнд хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өг гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх 26-27/,

 2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №06/613 дүгээр тоот  актын:

1. Шинжилгээнд иүүлсэн 1,2,4,5,7,8 гэж дугаарласан 8 ширхэг гарын мөр нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин 3,6,9 гэж дугаарласан 3 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй.

2.Шинжилгээнд ирүүлсэн адилтгалын шинжилгээнд тэнцэх тэнцэх 2 гэж дугаарласан 1 ширхэг гар мөр нь папилон санд МN000710019571 гэсэн дугаараар бүртгэгдсэн Түвшинбат овогтой Төрболдын зүүн гарын дунд хурууны хээний дардастай тохирч байна. Криминаластикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Д.Нямдагва  гэсэн  дүгнэлт. /хх-36/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. Улсын яллагч:хавтаст хэргээс 17-20 хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн мэдүүлэг, 36-40 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, 43 дугаар хуудас эд зүйлийн үнэлгээ, 46-47 дугаар хуудсанд яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр:..хавтаст хэргээс 17 дугаар хуудас хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, 19 фото зургийн үзүүлэлт, 20 гэрэл зураг, 25 дугаар хуудсанд хохирогчийн гэрчээр өгсөн мэдүүлэг, 27 дугаар хуудас гэрч Тамараагийн мэдүүлэг, 33 дугаар хуудас гэрч Т.Т дахин өгсөн мэдүүлэг, 36 дугаар хуудас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, 47 дугаар хуудас яллагдагч Т.Тын мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

      Ц.Баасанжав:..Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож. Хавтас хэргээс шинжлэн судлах баримт байхгүй. Хохирогч, гэрч нар оролцож байгаа учир тэд нараас асуулт асууж тодруулна гэв.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Т.Т нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 20-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Усан сангийн 1-07 тоотод байрлах хохирогч Э.Тогтохнямын түрээсийн өрөөнд хууль бусаар, нууцаар, нэвтрэн орж Асус фирмийн зөөврийн компьютер хулгайлж 300.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Э.Тогтохнямын:..2018 оны 11 дүгээр сарын 19-ний орой 18 цагийн үед ирчихээд гарсан ба юмнуудаа үзэхэд бүрэн бүтэн байсан. Тэгээд гадуур айлд хончихоод өглөө хичээлдээ суучихаад хичээлд хэрэг болоод байхаар нь дээврийн өрөөнд байсан Асус брэндийн зөөврийн компьютер авах гэж ирсэн чинь бор өнгийн шүүгээнд байсан миний  цагаан өнгийн Асус брэндийн нөтбүүк  байхгүй  болсон байсан....гэх мэдүүлэг. /хх-24/,  гэрч Д.Тамараагийн:..тэгээд шууд унтаад өгсөн. Тэгээд өглөө босоод 07 цаг 40 минутын үед 2 давхараас куртикээ гаргаж өмсөөд гэрээсээ гараад ажилдаа явсан. Тэр үед түрээслэгч ламын өрөө цоожгүй байсан ба нөгөө өрөө нь цоожтой байсан. Намайг ажил дээрээ очоод байж байтал 09 цагийн үед өрөө түрээслэгч охин надруу залгаад өрөөнд хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өг гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх 26-27/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №06/613 дүгээр тоот  актын:  1. Шинжилгээнд ирүүлсэн 1,2,4,5,7,8 гэж дугаарласан 8 ширхэг гарын мөр нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин 3,6,9 гэж дугаарласан 3 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй. 2. Шинжилгээнд ирүүлсэн адилтгалын шинжилгээнд тэнцэх тэнцэх 2 гэж дугаарласан 1 ширхэг гар мөр нь папилон санд МN000710019571 гэсэн дугаараар бүртгэгдсэн Түвшинбат овогтой Төрболдын зүүн гарын дунд хурууны хээний дардастай тохирч байна. Криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Д.Нямдагва  гэсэн  дүгнэлт.      /хх-36/, эд зүйлийн үнэлгээ, зэрэг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Т.Тыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хохирогч Э.Тогтохням нь  гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг шүүх хуралдаанд гаргаж байх тул   шүүгдэгчийг  бусдад учруулсан хохирлыг  нөхөн төлсөн гэм хорыг арилгасан байна гэж  шүүх үзлээ.

              Шүүгдэгч Т.Т нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдэн ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн  баримт хураагдаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.           

Монгол УлсынЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Чингүүнжав овогт Түвшинбатын Төрболдыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч  Т.Тыг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Т.Тод оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.           

4. Шүүгдэгч Т.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус   дурдсугай.

5. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Тод  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж эдлэх ялыг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

           

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.БАТЖАРГАЛ