Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 207/МА2023/00024

 

2023 03 16 207/МА2023/00024

 

 

С.Ц, Ч.М нарын

нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Хт

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.О даргалж, Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ................................ дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С.Ц, Ч.М нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Хт холбогдох,

О аймгийн Б сумын 4-р баг, Х .................... байр, ...тоот, ... м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг гэр бүлийн дундын өмч болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг,

Гуравдагч этгээд С.Цийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Ц, хариуцагч Ч.Х гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, Н.М, нарийн бичгийн дарга Г.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Ц, Ч.М нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Ц, Ч.М бид нар ам бүл 4-үүлээ, бидний ам бүлийн ...гишүүн нөхөр болон эцэг Н.Ч, хүү болон дүү Ч.Х, С.Ц, Ч.М нар юм. Бид ...хамт амьдарч байсан. Бид нэг гэр бүлийн гишүүн бөгөөд 20.................... онд О аймгийн Б сум, 4-р баг Х ....................-р байр, ...тоотод орших 2 өрөө орон сууцыг бид хамтран худалдаж авсан бөгөөд энэхүү 2 өрөө орон сууц нь бидний гэр бүлийн дундын өмч юм. Өрхийн тэргүүн болох Н.Ч нь ........ онд нас барсан учраас гэр бүлийн дундын өмчийг тогтоох шаардлагатай болсон. Иймд О аймгийн Б сум, 4-р баг Х .................... байр, ...тоотод орших 2 өрөө орон сууцыг бидний гэр бүлийн дундын өмч буюу талийгч Н.Ч, Ч.Х, С.Ц, Ч.М бидний гэр бүлийн дундын өмч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Ц шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлд дурдсан О аймаг Б сум Х баг 4-....................-...тоот хоёр өрөө байрыг өөрийн гэр бүлийн дундын хөрөнгө болгохыг тогтоох тухай нэхэмжлэл гаргасан үүнийг дэмжиж байгаа. Ч.М, Ч.Х нар нь аав Н.Ч, ээж С.Ц нарын хамт амьдардаг байсан. Н.Ч, С.Ц нар нь гэр бүл болоод 20 жил болсон. ........ онд Н.Ч нь бусдын гарт амиа алдсан. Тухайн хэрэг нь тус шүүхээр шийдвэрлэгдээд эрүүгийн хуульд заасан тохирсон ял шийтгэлийг авсан. Яагаад гэр бүлийн дундын өмчийг тогтоолгох шаардлага гарсан гэхээр талийгчийн ээж өв тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаад тус шүүхээр шийдвэрлүүлээд явж байгаа. Тиймээс тухайн гэр бүлийн дундын өмчийг тогтоогоод тухайн нэг хүнд оногдох хөрөнгийг тооцох шаардлага гарсан учраас тухайн нэхэмжлэлийг гаргасан. Зарим тохиолдолд үл хөдлөх хөрөнгө болон машин нь гэр бүлийн нэг гишүүний нэр дээр гэрчилгээг нь аваад явж байсан. Өөрсдөө бүрэн бүтэн байдлаар гэрчилгээнд нэрээ оруулаагүй байсан. Тэр хүн нь нэг өдөр байхгүй болсон. Тэр хүнийг нас барна гээд төсөөлж яваагүй байсан байх. Тэгээд гэр бүлийн өмч хөрөнгө гээд уужуу хандаж явсан байх. 4-....................-...тоот байрыг талийгч өөрийн төрсөн дүүгээсээ арилжааны гэрээгээр авсан байдаг. Сая Ч.Х хэлсэн бид аавынхаа талтай харилцаа холбоо муу, ээжийгээ төлөөлөөд Н.М өвийн хэрэг дээр явдаг. Хүсэлт хэлэлцээд гарахад энэ хүү рүү дайрч, орилж хашгичаж, миний ахын хөрөнгийг өг. Чи эхтэйгээ нийлээд байна уу гээд шүүх дотор хашгичиж хүүхдийг эвгүй байдалд оруулсан. Эрэгтэй хүүхэд учраас уйлалгүй гараад явсан асуудал байдаг. Ер нь хувь улсуудын харилцаа ямар байсан талаар Ч.Х сая хэлсэн. Миний ахын юм, миний дүүгийн юм, та нарын юм гэж байхгүй гэдэг зүйл ярьдаг. Тэгээд хүмүүсийн харилцаа таарамжгүй болсон. Тухайн үед Ч.Х-ийг алуурчин алуурчны хүүхэд гэж орилж хашгичдаг. Тухайн үед Эрүүгийн хэрэгт бас С.Ц руу дайрч чамаас болж миний хүүхэд үхсэн гэдэг.Эдгээр нөхцөл байдлууд яригдаж байсан. Би тухайн хэрэгт өмгөөлөгчөөр орж байсан. Гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасан С.Ц нь хүүхдийнхээ өвөөс өв өвлөх бүрэн эрхтэй. Анх Н.Ч, С.Ц нар 4-....................-...тоот байрыг голомт залгаж байгаа хүүдээ өгнө гэж авсан. Тиймээс Ч.Х-ийн нэр гэрчилгээнд орж байсан. Ч.М, С.Ц нарын хувьд байрны гэрчилгээнд нэр нь ороогүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Аав талийгаач Н.Ч, ээж Ц, эгч М бид ...хамт амьдарч байсан, нэг гэр бүлийн гишүүд юм. Аав Н.Ч нь ........ онд нас барсан, одоо би ээж, эгч нартайгаа хамт амьдардаг, энэ 4-....................-...тоотод байрлах 2 өрөө орон сууц нь бидний дундын эд хөрөнгө мөн юм, тийм учраас энэ байрыг бидний дундын өмч болохыг тогтоох шаардлагыг хүлээн зөвшөөрч байна... гэж тайлбарласан. гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ................................ дугаар шийдвэрээр:

Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 126 дугаар зүйлийн 126.1, 126.2, 126.2.4-т заасныг баримтлан О аймгийн Б сумын 4-р баг, Х .................... байр, ...тоот, ... м2талбайтай, 2 өрөө орон сууцыг Н.Ч, Ч.Х, С.Ц, Ч.М нарын гэр бүлийн дундын өмч болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд С.Ц шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

С.Ц, Ч.М нарын нэхэмжлэлтэй Ч.Хт холбогдох миний талийгаач хүү Н.Ч, түүний хүү Ч.Х нарын өмчлөлийн О аймгийн Б сумын Х багийн 4-....................-...тоот 2 өрөө орон сууцыг гэр бүлийн дундын хөрөнгө болохыг тогтоолгох шаардлага бүхий иргэний хэргийг О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ................................ дугаартай шийдвэрээр шүүгч Б.Д нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр миний нэхэмжлэлтэй, С.Ц, Ч.М, Ч.Х нарт холбогдох иргэний хэрэгт нотлох баримтаар ирсэнийг өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гоор дамжуулан мэдээд тус шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар дараах давж заалдах гомддыг гаргаж байна. Үүнд: Миний бие С.Ц нь өөрийн төрсөн хүү Н-гийн Ч-ыг 1963 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр С аймгийн Б суманд төрүүлсэн ба хүү Н.Ч нь ........ оны 03 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч СЦын хүргэн Т.Д-д зодуулж гавал тархины битүү гэмтлийн улмаас О аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн сэхээн амьдруулах тасагт ........ оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл эмчлүүлж байгаад нас барсан. Энэ үед хариуцагч С.Ц нь надад хэд хэдэн удаа талийгаачийн 4-....................-...тоот орон сууцыг та аваарай гэж хэлж байснаа миний хүүг нас бараад өвлөх хүсэлт гаргах үед уг хэлснээсээ буцаж, улмаар надад өгөхгүй, шүүхээрээ яв гэж хэлэх болсон тул миний бие О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хууль ёсны өвлөгч болохоо тогтоолгох, улмаар нотариатаас өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан ба тус шүүхээс намайг хуулъ ёсны өвлөгч болохыг тогтоосон О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 112...дугаартай шийдвэрээр намайг хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, улмаар О аймгийн тойргийн нотариатад гэрчилгээ олгохыг даалгаж шийдвэрлэсэн. Ийнхүү миний бие тус шүүхийн шийдвэрийн дагуу өөрийн төрсөн хүү Н-гийн Ч-ын өвлөгдөх хөрөнгөөс өөрт оногдох хэсгээ гаргуулахаар С.Ц, Ч.М, Ч.Х нарт холбогдуулан 98.750.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба энэ үед миний талийгаач хүү Н-гийн Ч-ын хуваарьт хөренгө болох Ү-210102....................5...улсын бүртгэлийн дугаартай О аймгийн Б сумын 8-р баг Б 11-р хороолол, Л апартмент ........тоотод байрлах 42,55 мкв талбай бүхий орон сууц нь С.Ц, Ч.Х, Н.Ч нарын нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн, мөн түүний хуваарь хөрөнгө болох Ү-............. дугаарт бүртгэлтэй, О аймаг, Б сум, 4-р баг Х баг 4-....................-...тоотод байрлах ..... мкв талбай бүхий 2 өрөө орон сууц нь Н.Ч, Ч.Х нарын нэр дээр улсын бүртгэлд бүртгэлтэй, мөн түүний хуваарьт хөрөнгө болох Я улсад үйлдвэрлэсэн L маркын ........УБЯ тээврийн хэрэгсэл нь Н.Чын нэр дээр өмчлөх эрхийн бүртгэлтэй, миний хүүгийн амьд ахуйдаа авахаар урьдчилгааг нь төлсөн У хот, Б дүүрэг, ....... хороо, ....... хороолол, Н гудамж, 40-р байр, 08 тоот орон сууцны төлбөр төлсөн баримтыг Б ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан тул миний бие уг гурван хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Гэтэл намайг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа С.Ц, Ч.М нар нь талийгаач хүүгийн минь хуваарьт хөрөнгө болох О аймаг, Б сум, 4-р баг Х баг 4-....................-...тоотод байрлах ..... мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг гэр бүлийн дундын хөрөнгө болгох гэж Ч.Хт холбогдуулан нэхэмжлэл гаргасан байдаг. Миний бие өндөр настай хөгшин хүний хувьд уг асуудлаар 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүсэлт гаргаж, өөрийн охин Н.Мг сонирхуулахаар оруулаад өөрөө шүүхийн гадаа сууж байтал шүүгч намайг оролцуулахгүй, эрх нь зөрчигдөхгүй гэж хэлээд гаргасан байсан. Ийнхүү шүүгч нь тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаа явуулж хоорондоо ашиг сонирхол нэгтэй, хоорондоо ямар ч маргаан байхгүй нэхэмжлэгч гэх С.Ц, Ч.М нар хүү, дүү болох Ч.Х нарыг байлцуулан, миний өвлөх авах хөрөнгийн хэмжээг бууруулах тэдний зохион байгуулалттайгаар явуулж байсан ажиллагааг үргэлжлүүлэн тус шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1250 дугаартай шийдвэрийг гаргасан байна. Миний хувьд уг шийдвэр гараагүй байсан бол талийгаач хүүгийн минь хуваарьт хөрөнгө болох Ү-............. дугаарт бүртгэлтэй, О аймаг, Б сум, 4-р баг Х баг 4-....................-...тоотод байрлах ..... мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өвлөгчийн хувьд хоёрны нэгийг өвлөх ёстой байтал одоо энэ шийдвэрийн дагуу шууд уг үл хөдлөх хөрөнгийн дөрөвний нэгээс оногдох хэсгийг өвлөх болгон бууруулж намайг хохироож байна. Ийнхүү уг хэргийг шийдвэрлэхдээ мөн намайг оролцуулахгүйгээр ээж, эгч, дүү нарын хоорондох ямар ч маргаангүй асуудлыг, тэдний эрх ашиг нь хохироогүй, шүүхээр хэлэлцэн шийдвэрлэх шаардлагагүй, улмаар миний өвлөх хөрөнгийн хэмжээг бууруулах зорилготой ажиллагааг шүүх намайг оролцуулахгүйгээр ямар ч маргаан мэтгэлцээн явуулахгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэ утгаараа миний тус шүүх хуралдаанд оролцож, уг хөрөнгө нь хуваарьт хөрөнгө болохыг тогтоолгох талаар мэтгэлцэх, нотлох баримт гаргах, бүрдүүлэх эрхийг хязгаарласан туйлын их гомдолтой байна. Давж заалдах гомдол гаргах эрхийн тухайд: Миний бие С.Ц, Ч.М нарын нэхэмжлэлтэй Ч.Хт холбогдох миний талийгаач хүү Н.Ч, түүний хүү Ч.Х нарын өмчлөлийн О аймгийн Б сумын Х багийн 4-....................-...тоот 2 өрөө орон сууцыг гэр бүлийн дундын хөрөнгө болохыг тогтоолгох шаардлага бүхий иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцох хүсэлтэй болохоо хангалттай тодорхой илэрхийлсэн ба уг хэрэгт миний гаргасан хүсэлт, түүнийг шийдвэрлэсэн захирамж, тус захирамжийг хүчингүй болгуулах талаарх хүсэлт, гомдол авагдсан байх учиртай. Үүнээс үзвэл миний бие эрх хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдөж болзошгүй гэж үзэж хүсэлт гаргаснаар тухайн хэргийн оролцогч болохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан байна. Учир нь анхан шатны шүүхээс ...миний эрхийг зөрчигдөхгүй... гэж үзэж болох ч зөрчигдөх эсэхийг шүүхийн шийдвэр гарсны дараа нэхэмжлэлиин шаарддагыг хэрхэн шиивэрлэснээс хамаарч дүгнэх учиртай. Нэгэнт хууль тогтоогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3-т зааснаар гуравдагч этгээдийг оролцуулах асуудлыг шүүх шийдвэрлэснээр бус хуулиар оролцох ёстой гэж үзэж тодорхойлсон байна. Иймээс тухайн хэрэгт намайг оролцуулахгүй гэх шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2022/05316 дугаартай захирамж нь миний эрхийг шууд хязгаарласан хууль бус тул давж заалдах гомдол гаргах эрхийг хязгаарлахгүй гэж үзэж байна. Давж заалдах гомдол гаргах хугацааны тухайд: миний бие тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлтийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан ба хүсэлт гаргаж байх үед уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан болох гэж байгааг мэдээд охин Н.Мг шүүх хуралдаанд сонирхож суулгасан. Гэтэл намайг оролцуулахгүй гэж шүүгч нь амаар хэлээд шүүх хурлаа үргэлжлүүлж, С.Ц нь шүүхийн хүлээлгийн танхимд миний охин Н.Мгийн биед халдаж, тэд маргалдаж танхайрч улмаар цааш нь шүүх хуралд миний охин болон намайг оролдуулахгүйгээр шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг миний бие өөрийн нэхэмжлэлтэй хэргээс 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдсэн. Иймээс миний хувьд тус шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрх 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн нээгдсэн тул давж заалдах гомдол гаргах хугацааг өнгөрөөгүй гэж үзэхээр байна. Нөгөө талаас миний бие өндөр настай бөгөөд биеийн эрүүл мэндийн байдлаас хамаарч шүүхээр байнга очиж чадахгүй, одоогоор эмнэлэгт хэвтэж байгаа тул уг ажиллагаанд өөрийн охиноор уг гомдлыг хүргүүлж байгааг хүлээн авна уу. Иймээс О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ................................ дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Уг гомдлыг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэх шүүх хуралдаанд өмгөөлөгч сонгон авч оролцох хүсэлтэй байгаа тул шүүх хуралдааны товыг урьдчилан мэдэгдэнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч С.Ц, Ч.М нар нь хариуцагч Ч.Хт холбогдуулан О аймгийн Б сумын ...дүгээр баг, Х .................... байр, ...тоот, ... м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг гэр бүлийн дундын өмч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4., Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1., 126 дугаар зүйлийн 126.1., 126.2., 126.2.4.-т заасныг баримтлан О аймгийн Б сумын 4-р баг, Х .................... байр, ...тоот, ... м2 талбайтай 2 өрөө орон сууцыг Н.Ч, Ч.Х, С.Ц, Ч.М нарын гэр бүлийн дундын өмч болохыг тогтоож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Анхан шатны шүүхэд 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр тухайн хэрэгт гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг С.Ц гаргажээ.

2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шүүгчийн захирамжаар С.Цийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.-т ...шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно... гэж заасныг зөрчжээ.

Гуравдагч этгээд С.Цийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гомдлыг хүлээн авах боломжтой юм.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гуравдагч этгээд С.Цийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ................................ дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар гуравдагч этгээд С.Цийн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1...хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 1...хоног өнгөрснөөс хойш 1...хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.О

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б