Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 270

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би

Нэхэмжлэгч: “*******” ХХК

Хариуцагч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* /РД: КЮ74031365/

Хариуцагч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* /РД: *******/

2033686.79 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч “*******” шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* *******, ******* нар нь *******тай 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 1180008421 тоот зээлийн гэрээ байгуулан 5600000 төгрөгийн өрхийн зээлийг жилийн 30 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авсан.

Улмаар зээлдэгч нь *******тэй байгуулсан 110008421 тоот зээлийн гэрээний үүргээ зөрчиж 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөлгүйгээр 204 хоногийн хугацаа хэтрүүлээд байна.

Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийнх нь дагуу зээлдэгчээс ******* нь удаа дараа зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхийг шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ гүйцэтгэлгүй өдийг хүрлээ. Зээлдэгч нь банктай байгуулсан 1180008421 тоот зээлийн гэрээний 3.2.1, 4.1, 4.2 зэрэг заалтуудыг тус тус зөрчөөд байна. Зээлдэгч нь зээлийн төлбөрөө төлөлгүй хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж буй тул ******* зээлийн гэрээний гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна. 1180008421 тоот зээлийн гэрээний 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1707227.79 төгрөг, хүү 298765 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20194 төгрөг, гэрээ нотариатаар баталгаажуулсаны төлбөр 7500 төгрөг нийт 2033686,79 төгрөгийг Эрдэнэ-Очир овогтой *******, нараас гаргуулах болон 1180008421 тоот зээлийн гэрээнд заасан барьцаа хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч Э.*******, нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Э.*******, бидний *******тай хийсэн зээлийн гэрээний үлдэгдэл 2033686 төгрөг 79 мөнгө төгрөгийг төлж барагдуулна. Барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Үндэслэх нь:

Хариуцагч Э.*******, нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн “Э.*******, бидний *******тай хийсэн зээлийн гэрээний үлдэгдэл 2033686 төгрөг 79 мөнгө төгрөгийг төлж барагдуулна. Барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хариуцагч Э.*******, нар нь “*******” ХХК-ны 2033686.79 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.*******, нар нь 2033686,79 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-нд төлж хохиролгүй болго гэж захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгөөр хангуулж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхийг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47488,99 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******, нараас улсын тэмдэгтийн хураамжид 23744,5 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 23744,5 төгрөгийг тус тус гаргуулж “*******” ХХК-нд олгосугай.
  4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Р.УРАНЧИМЭГ