Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 278

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Бугат сум, 4-р баг, *******од оршин суух ******* овгийн *******-н ******* /РД:*******/

 

Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум ******* тоотод оршин суух ******* овгийн ******* /РД:*******/

 

Тоёото Ланд круйзер-80 маркийн автомашин гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, автомашины өмчлөх эрхээ олж авах, 2 ширхэг шар манан хөөрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийн үндсэн нэхэмжлэлийг 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн аваад, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгээд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , нарийн бичгийн дарга О.Мөнхбаяр нар оролцов.                      

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.******* би өөрийн танил т өөрийн өмчлөлийн 77-99 УБН улсын дугаартай Тоёото Ланд круйзер-80 маркийн автомашиныг тохиролцооны үндсэн дээр унуулж байгаа юм. Улмаар автомашинаа нэхэхэд өгөхгүй зугтаад байгаа учир ын хууль бус өмчлөлөөс Тоёото Ланд круйзер-80 маркийн 77-99 УБН автомашиныг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан тайлбартаа: Л.******* нь т холбогдуулан 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ын хууль бус өмчлөлөөс өөрийн өмчлөлийн Тоёото Ланд круйзер-80 77-99 УБН улсын дугаартай авто машиныг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнтэй холбогдуулан хууль ёсны баримт, лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй учраас авто тээврийн газраас лавлагаа авсан. Мөн жолоочийн хариуцлагын даатгалын гэрээний эх хувь зэрэг нэхэмжлэгчид байсан нотлох баримтуудыг хууль заасан нотлох баримтын хүрээнд шүүхэд гаргаж өгсөн. Хэрвээ энэ машиныг биет байдлаар өгөх боломжгүй гэж үзэж байгаа бол үнийг нь төлж болно гэсэн заалт байдаг учраас албан ёсны үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэж хавтас хэрэгт үнэлгээг гаргаж өгсөн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Л.*******ын нэр дээр машин байдаг тухай авто тээврийн газраас лавлагаа гарсан байдаг. нь Улаанбаатарын дугаараа хадгалах, ломбарданд тавихын тулд Л.*******ын нэр дээр шилжүүлсэн гэдгээ баримтаар нотолсон зүйл огт байхгүй. Тиймээс хариуцагчийн хариу тайлбар бүхэлдээ үгүйсгэгдэж байгаа. Үндсэн нэхэмжлэлээ бүрэн дэмжиж байна, нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй гэж бодож байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт зааснаар өмчлөгч нь бусдын хууль бус өмчлөлөөс өөрийн өмчийг шаардах эрхтэй. Хэрвээ шаардаад өгөхгүй бол шүүхэд хандах эрхтэй гэсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Л.******* нь миний эзэмшлийн 77-99 УБН улсын дугаартай Тоёото Ланд круйзер-80 маркийн автомашиныг өөрийн өмчлөлийн ба надад тохиролцооны үндсэн дээр унуулж байгаа гэж үндэслэлгүй нэхэмжлэл гаргажээ. Уг машиныг би 2014 оны 09 дүгээр сард өөрийн найз аас төлбөрийг нь бүрэн барагдуулж худалдаж авсан ба намайг авах үед уг машины гэрчилгээ нь Ганбатын төрсөн эгч ийн нэр дээр байсан. Би өөрийн нэр дээр шилжүүлэн авах гэтэл улсын дугаар нь солигдох гээд байсан учир шилжүүлэг хийгээгүй. Энэ талаар бид хоёр бичгээр тохиролцсон. Ингээд 2015 оны 03 дугаар сарын үед мөнгөний хэрэг гараад Улаанбаатар хотод машин барьцаалан зээлдэх газар барьцаалуулж мөнгө авахаар болтол өөрийн нэр дээр зээл авахуулахаас татгалзсан. Ингээд тухайн үед хамтран ажиллаж байсан Л.*******ын нэр дээр машины гэрчилгээг шилжүүлэн зээл авсан. Зээлийг миний бие төлж дууссаны дараа машинаа шилжүүлэхийг удаа дараа шаардсан боловч надад гэрчилгээг шилжүүлж өгөөгүй ба эцэст нь шүүхэд өөрийн машиныг надад унуулж байсан мэт нэхэмжлэл гаргасан байна гэжээ.

 

Хариуцагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хариу тайлбартаа: Миний эзэмшиж байгаа машин Л.******* гэж хүний нэр дээр явдаг боловч миний өөрийн унаж хэрэглэж байгаа Тоёото Ланд круйзер-80 машиныг надаас нэхэмжилсэн. Энэ асуудал дээр би санал нийлэхгүй байгаа. Хэрвээ Л.******* өөрийнхөө машин гэж үзэж байгаа бол энэ машиныг хэзээ, хаанаас хэдэн төгрөгөөр худалдан авч өөрийн нэр дээр шилжүүлсэн юм бэ? гэдэг нотлох баримтыг би шаардаж байна. Хоёрдугаарт машины мөнгөн дүнгээр хөрөнгийн үнэлгээний газраар үнэлгээ гаргуулсан байна. Машин байхгүй байхад үнэлгээг яаж гаргасан юм бэ? гэдэг нь сонин санагдаж байна. Энэ машин бол миний машин. Би унаж явж байгаад ломбарданд тавих шаардлагатай болж Л.*******ын нэр дээр тавьсан. Машинаа ломбардад тавих болсон шалтгаан нь бид Шивээ хүрэн хилийн боомт дээр ажил хийж байхад орос машин буюу УАЗ-469 болон фургон машин хэрэг болсон юм. Тэгээд бид машин авахаар Улаанбаатар хот орсон. Миний нэхэмжлэл дээр дурдсан 2 хөөрөг байх ёстой. Тэр 2 хөөргийг зарж машин болгуулахаар өгч явуулсан боловч зарагдаагүй гэсэн. Би эргэж очоод машинаа Баянзүрх дүүргийн ломбарданд тавих болсон. Л.*******ын нэр дээр машинаа шилжүүлж ломбарданд тавиад 2014 оны 03 дугаар сарын эхээр  УАЗ-469 машин, фургон машин хоёрыг Улаанбаатар хотоос ломбарданд тавьсан мөнгөөрөө авчирсан юм. Дараа нь 2014 оны 05 дугаар сард ломбардныхаа мөнгийг төлж чадахгүй болсон учир Өмнөговь аймгийн Хаан банк дахь салбараас 10.000.000 төгрөгийг зээл хийж ломбардны мөнгийг төлсөн байгаа. Тэгээд эргээд машинаа шилжүүлж авья гэтэл Л.******* машины гэрчилгээ миний нэр дээр гарсан учраас энэ бол миний машин, хууль ёсны өмчлөгч нь би гэсэн тайлбарыг надад өгсөн. Ийм асуудал болсон юм. Машин миний нэр дээр анх байгаагүй. Яагаад гэвэл би Өмнөговь аймгийн регистрийн дугаартай учир Улаанбаатарын хотын азын дугаарыг нь авч үлдэхийн тулд анхны эзэмшигч ийн нэр дээр хэвээр нь байлгаж байсан юм. Би , нараас 19.000.000 төгрөгөөр энэ машиныг худалдаж авсан. Энэ талаар нотлох баримтаа хавтас хэрэгт гаргаж өгсөн байгаа гэв.

 

Сөрөг нэхэмжлэгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.******* нь Шар манан дунд гарын хоёр ширхэг хөөргийг 2015 оны 01 дүгээр сарын сүүлээр Улаанбаатар хотод зарж өгнө гэж авч яваад өгөөгүй. 2015 оны 01 дүгээр сарын сүүлээр миний эзэмшлийн Ганхүүгийн Ганчимэгийн нэр дээр байдаг 77-99 УБН улсын дугаартай Тоёото Ланд круйзер-80 маркийн автомашиныг авто ломбарданд тавьж мөнгөний шаардлага гарсан тул уг машиныг худалдсан нь өөрийн нэр тавихыг зөвшөөрөөгүй тул Улаанбаатар хотын харъяат Л.*******ын нэр дээр шилжүүлсэн. “Баян-Агт” авто ломбардад 2015 оны 03 дугаар сарын эхээр тавьж би өөрийн хэрэгцээний 5000000 төгрөгийг авч 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “Баян-Агт” авто ломбардын 5018086007 тоот дансанд 6912500 төгрөгийг төлж барагдуулан буцааж ийн нэр дээр шилжүүлж авах болсноо хэлэхэд гэрчилгээ болон бүх зүйл нь миний нэр дээр хаагуур ч явсан миний машин болсон гэж утсаар ойлгомжгүй тайлбар хийсэн. Одоо энэ машины нэрийг болон өмчлөгчийн эрхийг буцаан авах хүсэлтэй байна. Л.*******д нэр шилжүүлэх болсон учир нь 77-99 УБН улсын дугаарыг хадгалж үлдэхийг хүссэн болно.

Миний гаргасан сөрөг нэхэмжлэл Тоёото Ланд круйзер-80 машинтай нягт холбоотой. Би машинаа Л.******* гэж хүнд зарж, наймаа хийсэн удаа байхгүй. Энэ машиныг би гэж хүнээс худалдаж авсан. Нотлох баримтууд нь хавтас хэрэгт байгаа. Хоёрдугаарт хөөрөгний хувьд 2 шар манан хөөрөг байх ёстой. Л.******* 2 хөөрөг надад байгаа, буцааж өгнө гэсэн тайлбар гаргасан байсан. Хөөргийг Өмнөговь аймагт үнэлүүлэхэд 7.500.000 төгрөг болно гэж үнэлсэн байгаа. Машины тухай нотлох баримтуудыг хавтас хэрэгт гаргаж өгсөн байгаа. Нэг эргэлзээтэй зүйл бол Л.******* гэж хүн Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүрэгт харьяалалтай амьдарч байсан. Яагаад ч юм нэхэмжлэл гаргахын өмнө харьяалалаа сольсон байсан. Машины хувьд би мөнгийг нь төлж худалдаж авсан, миний өмч, худалдан авсан гэрээ нь хүртэл надад байгаа. Тийм учраас энэ машин Л.*******ын өмч биш гэсэн байр суурин дээрээ хатуу зогсоно. 2 хөөргөө буцаан авахад бэлэн байна гэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Л.******* нь т холбогдох нэхэмжлэлээ бүрэн дэмжиж байна. Энэ хүн гэрчүүдээр тайлбарлуулж дээр машиныг өөрийн гэж нотолж байгааг үгүйсгэж байна. Иргэний хууль болон Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль дүрмийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, албан ёсоор өмчлөөд байгаа эзэн нь Л.******* өөрөө мөн болох нотлох баримтаа бүрэн дүүрэн нотолсон. Түүнчлэн сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Би Отгонбаатараас гар дээрээ юм уу бусдаар дамжуулж авсан хөрөнгө, мөнгө аль нь ч байхгүй учир үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

машинаа ломбарданд тавихын тулд Л.*******ын нэр дээр шилжүүлсэн тухай гэрээ хэлцэл хавтас хэрэгт байхгүй байгаа. Мөн , нар машиныг анх өмчилж, эзэмшиж байсан тухай баримт байхгүй. Хариуцагч нь эх сурвалжаа зааж ярьж чадахгүй байна. Бодит нотлох баримтын хүрээнд ярих ёстой байх. Хоёрдугаарт 2 хөөрөгний тухай ярьж байна. 2 хөөргийг Л.******* биет байдлаар нь над руу шилжүүлсэн байгаа. Би хариуцлага алдаад Улаанбаатар хотоос авчирна гэж байгаад мартаад ирсэн байна. Шүүх дээр баруун, зүүн гараараа солилцоод т өгье гэж бодож байсан юм. 2 хөөрөг бүрэн бүтнээрээ байгаа учраас хүлээгээд авч болно гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Авто тээврийн үндэсний төвөөс гаргаж өгсөн Тээврийн хэрэгслийн /машинаар/ “7799УБН, Тоёото Ланд круйзер-80, арлын дугаар NDJ810028745, үйлдвэрлэсэн он 1992, хар ногоон өнгөтэй, эзэмшигч нь ******* овогтой *******, регистр *******, хаяг УБ, СХД 27, 21-р хороолол, Хүнс Трейд б/а 33, утас 96660238” гэж бичигдсэн лавлагаа, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ, “Мастер үнэлгээ” ХХК-ны автомашин техникийн үнэлгээний “Тоёото Ланд круйзер-80 маркийн автомашины зах зээлийн дундаж үнэ 12 000 000 төгрөг” гэсэн тайлан, “Мастер үнэлгээ” ХХК-д 35000 төгрөг төлсөн бэлэн мөнгөний орлогын баримт, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар,  “Вендо” ХХК-ны 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Ө16-5 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 ширхэг хөөргийг харуулсан зураг/, үндсэн нэхэмжлэлийн хариу тайлбар, 0730 УБД улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ /эх хувиар/, Голомт бакны төлбөрийн баримтууд, дансны хуулгууд, Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, мөнгөн шилжүүлэг хийсэн баримт, Итгэмжлэл, , Л.*******, Б.Болдбаяр, С.Энхбат нарын иргэний үнэмлэхийн хуулбарууд зэргийг шинжлэн судлав.

 

Үндэслэх нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Л.******* хариуцагч аас өөрийн өмчлөлийн гэх 77-99 УБН улсын дугаартай Тоёото Ланд круйзер-80 маркийн автомашиныг гаргуулахыг шаарджээ.

Хариуцагч маргааны зүйл болсон эд хөрөнгийн өмчлөлийн талаар маргаж өмчлөх эрхээ буцааж авах, 2 ширхэг шар манан хөөрөг гаргуулах сөрөг шаардлага гаргаж маргадаг.

       

Нэхэмжлэгч Л.******* түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин шүүхэд 77-99 УБН улсын дугаартай Тоёото Ланд круйзер-80 маркийн автомашин нь миний өмчлөлийнх, машины гэрчилгээн дээр миний нэр байгаа, бүх татваруудыг би төлдөг. Хэрэв машиныг өгөх боломжгүй бол түүний үнэ 12 000 000 төгрөг гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хоёр ширхэг шар манан хөөрөг гэх эд зүйлийг Л.******* буцааж хүлээлгэж өгөөрэй гэснийг миний хариуцлагагүйгээс мартаж ирсэн байна. Үүнийг тоо ширхэг байдлаар нь буцаагаад өгчихнө, машины өмчлөх эрхийг буцаан авах шаардлагын хувьд нь өмчлөгч биш. Мөн , нараас уг машиныг худалдаж авсан гэдэг. Тэд нар ч өмчлөгч байсан гэдгийг нотолсон баримт хэрэгт байхгүй учир шаардах эрхгүй гэж үзэж байгаа гэсэн тайлбар гаргадаг. Өөрийн гаргасан тайлбаруудаа дараахь баримтуудаар нотолдог. Үүнд:

-Авто тээврийн үндэсний төвөөс гаргаж өгсөн Тээврийн хэрэгслийн /машинаар/ “7799УБН, Тоёото Ланд круйзер-80, арлын дугаар NDJ810028745, үйлдвэрлэсэн он 1992, хар ногоон өнгөтэй, эзэмшигч нь ******* овогтой *******, регистр *******, хаяг УБ, СХД 27, 21-р хороолол, Хүнс Трейд б/а 33, утас 96660238” гэж бичигдсэн лавлагаа

-Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ

-“Мастер үнэлгээ” ХХК-ны автомашин техникийн үнэлгээний “Тоёото Ланд круйзер-80 маркийн автомашины зах зээлийн дундаж үнэ 12 000 000 төгрөг” гэсэн тайлан,

-“Мастер үнэлгээ” ХХК-д 35000 төгрөг төлсөн бэлэн мөнгөний орлогын баримт

-Хариу тайлбар зэрэг болно.

    

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага тайлбарыг үгүйсгэн “тухайн машины өмчлөгч нь би өөрөө. Уг машины бичиг баримт гэдэг хүний нэр дээр байгаад түүний ах гэдэг хүн унаж эзэмшиж байсныг би түүнээс 19 сая төгрөгөөр худалдан авч одоо эзэмшээд ашиглаад унаж байгаа. Хотын дугаарыг хадгалах үүднээс ийн нэр дээрээс өөртөө шилжүүлж аваагүй байсан.

 

Л.*******той хамтран бизнес хийж байх үед мөнгөний хэрэгцээ гарч Тоёото Ланд круйзер-80 маркийн автомашинаа ломбарданд тавих шаардлага гарч ээс гуйхад зөвшөөрөөгүй. Тэгээд мөн дугаарыг нь хадгалж үлдэх гээд Л.*******ын нэр дээр шилжүүлж “Баян-Агт” авто ломбарданд тавьж мөнгө авч тэр мөнгөөрөө 07-30 УБД улсын дугаартай УАЗ 469, 26-07 ТӨА улсын дугаартай фургон зэрэг авто машинуудыг авч тэр машинуудыг ч гэсэн Л.*******ын нэр дээр гэрчилгээг нь гаргуулж авсан байсан. Тоёото Ланд круйзер-80 машины өмчлөгч нь би мөн учир өмчлөх эрхээ буцаан авна мөн 2 ширхэг шар манан хөөргөө авна” гэсэн тайлбар, сөрөг шаардлага гарган үүнийгээ дараахь баримтуудаар нотолдог.

 

-Гэрч ийн “77-99 УБН улсын дугаартай Тоёото Ланд круйзер-80 автомашиныг манай төрсөн дүү нь анх худалдаж аваад машиныг уг дугаараар нь байлгана гээд Улаанбаатар хотын хаягтай миний нэр дээр шилжүүлсэн байсан. 2015 оны 03 дугаар сарын эхээр ******* гэж хүний нэр дээр шилжүүлнэ гээд намайг авахаар утсаар ярьсан. ******* манай ажил дээр ирээд намайг аваад нотариат ороод 8000000 төгрөгөөр авсан гэсэн чинь нотариатч нь 8000000 төгрөгийн үнэтэй Ланд крузер гэж машин байхгүй гээд тэд хоорондоо маргалдсан. Тэгээд болиод гараад явсан. Маргааш өглөө нь Цирк дээр ирээд нэр шилжүүлнэ гээд Авто тээврийн газар дээр очоод нэрийг Отгонбаатар манай найз байгаа гээд *******ын нэр дээр шилжүүлсэн. Б.Отгонбаатар нь төлбөр мөнгийг бүрэн барагдуулсан. машинаа ломбардны барьцаанд таны нэр дээр тавичих уу гээд надаас гуйхаар нь би зөвшөөрөөгүй. Найдвартай өөр хүн олоод нэрээ шшилжүүлж ав гэсэн. Тэгсэн чинь ******* гэж хүний нэр дээр шилжүүлнэ гээд аваад ирсэн. Үүнээс хойш юу болсон талаар нь би мэдэхүй. Машины гэрчилгээг Л.*******ын нэр дээр шилжүүлээд гэрчилгээ бичиг баримтыг нь түүнд хүлээлгэж өгөөд Цирк дээрээс бид салсан. Л.******* надад мөнгө төгрөг өгөөгүй. Өөр эд зүйл ч өгөөгүй. Надад бол юу ч өгөөгүй. нь над дээр ирээд нэг удаа ломбардны барьцаанд миний нэр дээр тавих санал тавихад нь би зөвшөөрөөгүй” гэсэн мэдүүлэг,

-Гэрч ын “Би 2013 оны 07 дугаар сард 77-99 УБН улсын дугаартай Тоёото Ланд круйзер-80 автомашиныг худалдаж аваад 2014 оны 10 дугаар сарын үед найз т зарсан. Машиныг 19.000.000 төгрөгөөр зарж төлбөр мөнгийг нь бэлнээр авсан. Бэлэн бусаад үлдэгдэл мөнгийг бэлэн бусаар авч төлбөр мөнгийг дуусгасан. Төлбөр мөнгийг бол бүрэн барагдуулсан. Машины гэрчилгээг Улаанбаатарын дугаартай машин байсан. Би өөрөө орон нутагт амьдардаг болохоор Улаанбаатар хотын хаягтай төрсөн эгч ийн нэр дээр шилжүүлж авсан байсан. нь хуучин дугаар дээр нь хэвээр нь байлгана гээд эгчийн чинь нэр дээр байж байг гэсэн. Машины гэрчилгээг манай эгчийн нэр дээр байхад нь очоод ломбардны барьцаанд таны нэр дээр тавъя гээд гуйхад нь эгч зөвшөөрөөгүй явуулсан байсан. Тэгээд Улаанбаатарын хаягтай хүний нэр дээр байлгах гээд Л.*******ын нэр дээр шилжүүлсэн байсан. өөрөө Л.*******ын нэр дээр шилжүүлнэ гээд манай эгч дээр очоод тэд гэрчилгээг шилжүүлж авсан байсан. Мөнгө төгрөг өгсөн талаар нь би мэдэхгүй байна. ******* өөрөө гэрчилгээг шилжүүлэх асуудлаар мөнгө төгрөгөө өгч шилжүүлсэн байх гэж бодож байна. нь манай эгч дээр очоод машиныг таны нэр дээр ломбардны барьцаанд тавичих уу гэдэг саналыг тавьсан байсан. Манай эгч зөвшөөрөөгүй явуулсан байсан гэсэн мэдүүлэг,

-“Вендо” ХХК-ны 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Ө16-5 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, үнэлгээ

-Гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 ширхэг хөөргийг харуулсан зураг/,

-0730 УБД улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, /эх хувиар/

-Голомт бакны төлбөрийн баримтууд, дансны хуулгууд,

-Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, мөнгөн шилжүүлэг хийсэн баримт,

-Итгэмжлэл,

-Хариу тайлбар зэрэг болно.    

 

Талууд 7799 УБН улсын дугаартай Тоёото Ланд круйзер-80 маркийн машины өмчлөх эрхийн талаар маргадаг.

 

Машин нь хөдлөх эд хөрөнгө тул Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлсэнээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсч, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” мөн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт дараахь тохиолдолд эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ гээд 111.2.1 дэх хэсэгт өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр... хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжинэ гэжээ.

 

Маргааны зүйл болсон 7799 УБН улсын дугаартай, TOYOTA Land Cruiser 80 маркийн автомашины бичиг баримт нь Л.*******ын нэр дээр байдаг болох нь Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар нотлогддог. Уг машиныг хариуцагч эзэмшиж ашиглаж байгаа болох талуудын тайлбараар нотлогддог. Тухайн машины өмчлөх эрх аас Л.*******д шилжсэн гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлсэнээр үүсэх тул бичиг баримтанд Л.******* гэж бичигдсэнээр өмчлөх эрх Л.*******д шилжсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Л.******* өмчлөгч биш байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус өмчлөлөөс эд хөрөнгөө шаардах эрхгүй байна.

 

Шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамтруулан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч ыг 7799 УБН улсын дугаартай, Тоёото Ланд круйзер-80 маркийн автомашины машины өмчлөгч гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь уг машиныг гэгчээс худалдан авсан болох нь гэрч , гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул тухайн хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх т шилжиж өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Харин уг машиныг өөрөө эзэмшиж ашиглаж байгаа болох нь нэхэмжлэгч хариуцагчийн тайлбараар нотлогддог тул өмчлөгчийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд өмчлөх эрхээ буцаан авах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.  

 

Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Л.******* хөөрөгний үнийн талаар маргаагүй, эд зүйлийг биетээр нь өгөхөөр болсон нь түүний тайлбараар нотлогддог тул түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн 2 ширхэг шар манан хөөрөг эсвэл үнэ 7500000 төгрөгийг сөрөг нэхэмжлэгчийн хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.  

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагад Л.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 292950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 7500000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамжаас 67475 төгрөгийг Л.*******оос гаргуулан т олгож, 67475 төгрөг болон өмчлөх эрхийг буцаан авах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70200 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 87800 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулж т тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Л.*******ын нэхэмжлэлтэй т холбогдох 77-99 УБН улсын дугаартай Тоёото Ланд круйзер-80 маркийн автомашиныг бусдын хууль бус эзэмшлээс гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар ын өмчлөх эрхийг буцаан авах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар 2 ширхэг хөөрөг буюу үнэ 7500000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Л.*******оос гаргуулан сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч т олгосугай.

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.*******, нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200, 292950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Л.*******оос 67475, орон нутгийн төсвийн орлогоос 87800 төгрөгийг тус тус гаргуулж т олгосугай. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Р.УРАНЧИМЭГ