| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0849/э |
| Дугаар | 889 |
| Огноо | 2018-12-13 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 889
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, улсын яллагч Н.Булганчимэг, шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батсайханы Гантулгад холбогдох эрүүгийн “1811021150964” дугаартай, 186/2018/0849/э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй 22 настай, бүрэн бус дунд боловсролтой, өндрийн цахилгаанчин мэргэжилтэй, "Сайн" кузов засварын газар будагчин ажилтай, ам бүл 1 ганцаараа, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 22 дугаар гудамжны 865 тоотод оршин суух хаягтай боловч Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд нийтийн байр түрээслэн амьдардаг, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогтой Батсайханы Гантулга /РД:ТА96040199/,
Холбогдсон хэргийн талаар:
Б.Г нь 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүрэг 12 дугаар хорооны нутаг Сургуулийн 1 дүгээр гудамжны 1 тоотод үйл ажиллагаа явуулдаг автомашин засварын газраас Тоёота приус 10 маркийн 88-33 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Р.Отгонбаярын:...би Гантулгыг 2018 оны 06 дугаар сарын эхээр ажилд авсан. Гантулга манай ажилд ороод автомашины кузов засах ажлыг хийдэг байсан. 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр би эхнэр Даваажавын хамтаар архи уучихсан байсан. Тэр үед манай эхнэр хэлэхдээ машины түлхүүр өгсөн чинь аваад явчихсан байна гэж хэлсэн. Тэгээд явснаас хойш хоёр хоногийн дараа гэмтлийн эмнэлгийн урд талын шатахуун түгээх газар орхисон байсан. Очоод үзэхэд машин асахгүй байсан. нийтдээ 110.000 төгрөгний зардал учирсан...гуйгаад аваад явахын оронд зөвшөөрөл авалгүй аваад явсан байсан гэх мэдүүлэг. /хх-23/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.Даваажавын:...тэр өдөр Гантулгад зөвшөөрөл өгч явуулаагүй. Тэр өдөр Гантулга гражид ажиллаж байгаад засвар хийсэн машиныг гаргах шаардлагатай байна машины түлхүүрээ өгөөч гээд авсан. Түүнээс өөрийнх нь ярьсан шиг ойрхон явчихаад ирье гэж гуйж авсан зүйл байхгүй. Машин байхгүй, Гантулга байхгүй болохоор нь би авчираад өгчих байх гэж бодоод хүлээсэн боловч ирэхгүй болохоор нь би утсаар ярихад би одоохон авчирч өгнө гэсэн. Авчираад өгчих байх гэж 2 хоног хүлээсэн боловч өгөөгүй гэх мэдүүлэг. /хх-26/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Баясгалангийн:..тэр машины жолооч эрэгтэй машинаа оролдож байгаад надруу ирээд машины түлхүүрээ өгсөн. Надад өгөхдөө манай найз ирээд авчихна танд түлүүрийг үлдээчихье гэж хэлсэн. Би түлхүүрийг нь авч үлдээд байж байхад үдээс хойш хүн ирэхгүй болохоор нь машины шилний хэсэгт байрлуулсан утас руу залгахад машинаа авах талаар хэлсэн. Орой 40 гаран насны хүн ирээд чирээд аваад явсан гэх мэдүүлэг. /хх-27/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Хавтас хэргээс: Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан гомдол, мэдээлэл /хх-9/, эд зүйлийн үнэлгээ хийлгэсэн баримт /хх-11/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-33/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-34/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүрэг 12 дугаар хорооны нутаг сургуулийн 1 дүгээр гудамжны 1 тоотод үйл ажиллагаа явуулдаг автомашин засварын газраас Тоёота приус 10 маркийн 88-33 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Р.Отгонбаярын:...би Гантулгыг 2018 оны 06 дугаар сарын эхээр ажилд авсан. Гантулга манай ажилд ороод автомашины кузов засах ажлыг хийдэг байсан. 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр би эхнэр Даваажавын хамтаар архи уучихсан байсан. Тэр үед манай эхнэр хэлэхдээ машины түлхүүр өгсөн чинь аваад явчихсан байна гэж хэлсэн. Тэгээд явснаас хойш хоёр хоногийн дараа гэмтлийн эмнэлгийн урд талын шатахуун түгээх газар орхисон байсан. Очоод үзэхэд машин асахгүй байсан. нийтдээ 110.000 төгрөгний зардал учирсан...гуйгаад аваад явахын оронд зөвшөөрөл авалгүй аваад явсан байсан гэх мэдүүлэг. /хх-23/, гэрч П.Даваажавын:...тэр өдөр Гантулгад зөвшөөрөл өгч явуулаагүй. Тэр өдөр Гантулга гражид ажиллаж байгаад засвар хийсэн машиныг гаргах шаардлагатай байна машины түлхүүрээ өгөөч гээд авсан. Түүнээс өөрийнх нь ярьсан шиг ойрхон явчихаад ирье гэж гуйж авсан зүйл байхгүй. Машин байхгүй, Гантулга байхгүй болохоор нь би авчираад өгчих байх гэж бодоод хүлээсэн боловч ирэхгүй болохоор нь би утсаар ярихад би одоохон авчирч өгнө гэсэн. Авчираад өгчих байх гэж 2 хоног хүлээсэн боловч өгөөгүй гэх мэдүүлэг. /хх-26/, гэрч Ж.Баясгалангийн:...тэр машины жолооч эрэгтэй машинаа оролдож байгаад надруу ирээд машины түлхүүрээ өгсөн. Надад өгөхдөө манай найз ирээд авчихна танд түлүүрийг үлдээчихье гэж хэлсэн. Би түлхүүрийг нь авч үлдээд байж байхад үдээс хойш хүн ирэхгүй болохоор нь машины шилний хэсэгт байрлуулсан утас руу залгахад машинаа авах талаар хэлсэн. Орой 40 гаран насны хүн ирээд чирээд аваад явсан гэх мэдүүлэг. /хх-27/, эд зүйлд үнэлгээ хийлгэсэн баримт, камерын бичлэг болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Гантулгыг тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Гантулгыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Хохирогч Р.Отгонбаяр нь хохиролд баримтаар 110.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.Г хүлээн зөвшөөрч төлж барагдуулах талаар арга хэмжээ авч хохирогчийн гэрт 2 удаа хохирлын мөнгийг хүргэж өгөхөөр очсон боловч хүн байхгүй байсан учраас хохирлыг мөнгийг шүүх хуралдаан дээр авчирсан талаар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд мэдүүлж байгааг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаж шүүгдэгч Б.Гас 110.000 төгрөгийг гаргуулж хохирогч Р.Отгонбаярт олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Батсайханы Гантулгыг тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Гантулгыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Б.Гас 110.000 /нэг зуун арван мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Р.Отгонбаярт олгосугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ