Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 890

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                   

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч М.Очбадрах, шүүгдэгч Ю.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хуучид овогт Юрэндондогийн Баярцэцэгт холбогдох эрүүгийн “1811030021074” дугаартай, 186/2018/0875/э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол улсын иргэн,1989 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, ажилтай, Luх Меd хувийн эмнэлэгт асрагч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 18-1 тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хуучид овогт Юнрэндондогийн Баярцэцэг /РДП:ЛА89070900/,

Холбогдсон хэргийн талаар;

Ю.Бнь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чикаго бааранд хохирогч Ж.Болормаатай маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь зүүн зовхи, хацар, хэвлийн зүүн хажуу талд зулгаралт, цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэг: Шүүгдэгч Ю.Бнь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн гэв.

 Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ж.Болормаагийн:....нөхрийн урд бүжиглээд, холдооч гээд хэл амаар доромжилсноос болж маргаан үүсч бид хоёр хоорондоо зууралдаж нэг нэгнийгээ үсдэхэд миний нүүрлүү гараараа 3-4 удаа цохиод авсан. Миний нүүрний зүүн хэсэгт улайж маажуулсан сорвитой, 2 талын чих дотор гадна хэсэгтээ маажуулсан мөн зүүн шанаа хэсэгт 2 ширхэг хумсны сорвитой шарх байсан. Намайг Баярцэцэг гэх эмэгтэй зодож миний биед гэмтэл учруулсан гэх мэдүүлэг. /хх-12/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч О.Чимэдцэрэнгийн:..манай найз Болормаа хажуу талын ширээнд үйлчлүүлж байсан эмэгтэйтэй нэг нэгнийгээ үснээс нь зулгаагаад сандал дээр зууралдаж байхаар нь очоод салгах гэтэл нэг залуу ирээд намайг хойшоо түлхээд хойшоо болоход Болормаатай маргалдаж байсан эмэгтэй миний үснээс доош дарахад баарны хамгаалагч нар ирээд бүгдийг нь  салгаад аваад явсан. Ж.Болормаа Баярцэцэг гэх эмэгтэйтэй харилцан нэг нэгнийгээ зодож цохиод байсан. Би зүгээр салгах гэж очсон. Түүний биед хүрээгүй гэх мэдүүлэг. /хх-16/,

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Р.Ариунболдын:...нөхрийн урд гараад бүжиглээд байхын зайлаач гичийнүүдээ гээд орилоод байсан ба Болормаа очоод чи юу гээд байгаа юм бэ, чи одоо гэтэл нөгөө эмэгтэй шууд Болормааг үсдээд доош нь дарсан. Манай хоёр найзыг бүжиглэж байхад тэр эмэгтэй нилээн согтсон байдалтай хэл амаар доромжилсноос болж маргаан үүссэн гэх мэдүүлэг. /хх-19/,

2.4. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч М.Батдоржийн:...хажуугийн ширээнд үйлчлүүлж байсан эмэгтэй бид нарын сууж байсан ширээний урд ирээд бүжиглээд байсан. Баярцэцэг тэр эмэгтэйд хандаж бид нарыг хаагаад байна, өөрийнхөө ширээний урд бүжиглэ гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэгсэн чинь тэр эмэгтэй бид нарын ширээн дээр ирээд маргаан үүсгээд Баярцэцэг тэр эмэгтэй хоёр хоорондоо үсдэлцээд зодоон болсон. Би салгах гэж дундуур нь орсон гэх мэдүүлэг.  /хх-24/,

2.5. Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12822 тоот актын: 

1. Ж.Болормаагийн биед зүүн зовхи, хацар, хэвлийн зүүн хажуу талд зулгаралт цус хуралт тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үед үүсгэгдэнэ.

           3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.  Цаашинд ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Ганболд гэсэн дүнэлт. /хх-29/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Хавтас хэргээс улсын яллагч:..шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 12 дугаар хуудас хохирогч Ж.Болормаагийн мэдүүлэг, 16 дугаар хуудас гэрч О.Чимэдцэрэнгийн мэдүүлэг, 19 дүгээр хуудас гэрч Р.Ариунболдын мэдүүлэг, 24 дүгээр хуудас гэрч М.Батдоржийн мэдүүлэг, 08 дугаар хуудас камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэ, 29 дүгээр хуудас №12822 дугаартай шинжээчийн дүгнэлт, 42 дугаар хуудас яллагдагч Ю.Баярцэцэгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв. 

 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Ю.Бнь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чикаго бааранд хохирогч Ж.Болормаатай маргалдаж, улмаар зодолдох явцдаа  түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хохирогч   Ж.Болормаагийн:....нөхрийн урд бүжиглээд, холдооч гээд хэл амаар доромжилсноос болж маргаан үүсч бид хоёр хоорондоо зууралдаж нэг нэгнийгээ үсдэхэд миний нүүрлүү гараараа 3-4 удаа цохиод авсан. Миний нүүрний зүүн хэсэгт улайж маажуулсан сорвитой, 2 талын чих дотор гадна хэсэгтээ маажуулсан мөн зүүн шанаа хэсэгт 2 ширхэг хумсны сорвитой шарх байсан. Намайг Баярцэцэг гэх эмэгтэй зодож миний биед гэмтэл учруулсан гэх мэдүүлэг. /хх-12/, гэрч О.Чимэдцэрэнгийн:...манай найз Болормаа хажуу талын ширээнд үйлчлүүлж байсан эмэгтэйтэй нэг нэгнийгээ үснээс нь зулгаагаад сандал дээр зууралдаж байхаар нь очоод салгах гэтэл нэг залуу ирээд намайг хойшоо түлхээд хойшоо болоход Болормаатай маргалдаж байсан эмэгтэй миний үснээс доош дарахад баарны хамгаалагч нар ирээд бүгдийг нь  салгаад аваад явсан. Ж.Болормаа Баярцэцэг гэх эмэгтэйтэй харилцан нэг нэгнийгээ зодож цохиод байсан. Би зүгээр салгах гэж очсон. Түүний биед хүрээгүй гэх мэдүүлэг. /хх-16/, гэрч Р.Ариунболдын:...нөхрийн урд гараад бүжиглээд байхын зайлаач гичийнүүдээ гээд орилоод байсан ба Болормаа очоод чи юу гээд байгаа юм бэ, чи одоо гэтэл нөгөө эмэгтэй шууд Болормааг үсдээд доош нь дарсан. Манай хоёр найзыг бүжиглэж байхад тэр эмэгтэй нилээн согтсон байдалтай хэл амаар доромжилсноос болж маргаан үүссэн гэх мэдүүлэг. /хх-19/, гэрч М.Батдоржийн:...хажуугийн ширээнд үйлчлүүлж байсан эмэгтэй бид нарын сууж байсан ширээний урд ирээд бүжиглээд байсан. Баярцэцэг тэр эмэгтэйд хандаж бид нарыг хаагаад байна, өөрийнхөө ширээний урд бүжиглэ гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэгсэн чинь тэр эмэгтэй бид нарын ширээн дээр ирээд маргаан үүсгээд Баярцэцэг тэр эмэгтэй хоёр хоорондоо үсдэлцээд зодоон болсон. Би салгах гэж дундуур нь орсон гэх мэдүүлэг.  /хх-24/, шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12822 тоот дүгнэлт болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ю.Баярцэцэгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Ж.Болормаа нь шүүгдэгч Ю.Баярцэцэгтэй эвлэрсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад  бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч Ю.Баярцэцэгийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 1 хоногийг дотор төлнө гэх хүсэлт гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаарзүйлийн 5, 8,9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хуучид овогт Юнрэндондогийн Баярцэцэгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ю.Баярцэцэгийг 450 /дөрвөн тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ю.Баярцэцэгт оногдуулсан торгох ялыг 1 хоногийг дотор төлөхөө илэрхийлсэнийг  дурдьсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ю.Бнь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Ю.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг СД-ийг  хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.Баярцэцэгт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         С.БАТЖАРГАЛ