Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 279

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Булган сумын *******т оршин суух ******* овгийн ******* /РД: *******/ 

 

Хариуцагч: Өмнөговь аймгийн Булган сумын *******т оршин суух ******* овгийн ******* /РД: *******

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгээд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, нарийн бичгийн дарга О.Мөнхбаяр нар оролцов.                      

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******тэй 2002 онд танилцаж айл гэр болж амьдарсан. Хамт амьдарна гэж намайг хууран мэхэлсэн. 2003 оны 06 дугаар сарын 08-ны өдөр охин Цэрэнбаяр төрсөн. Охин Цэрэнбаяр нь одоог хүртэл ээжтэйгээ амьдардаг. Мөнгө өгнө гэж худал хэлж хууран мэхэлсэн. *******гээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хүсэлтдээ: ******* би 1999 онд Ч.Ганцэцэгтэй гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Би Өнөрцэцэгтэй амьдарна, сууна гэж хуурч мэхлээгүй. Өнөрцэцэгийн хүүхдийн өөрийн хүүхэд гэдэгт итгэхгүй байна. Тийм учраас 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 200000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 400000 төгрөг өгсөн тул энэ мөнгөө эргүүлэн авч шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Манай охины эцэг нь ******* мөн. Одоо 7 дугаар ангид сурдаг. Өөр нэмж ярих зүйл байхгүй гэв.

 

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүн намайг эхнэрээсээ салаад ир гэдэг байсан. Миний хүүхэд гэдгийг надад сүүлд хэлсэн. Бид 2013 онд хүүхдийн тэтгэлэг төлөх асуудал дээр харилцан тохиролцсон байсан. Ноднин хүүхдэдээ тэтгэлэг өгч чадаагүй учраас энэ хүн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх. Миний хүүхэд мөн учраас тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгч *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, охин ын төрсний гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймгийн Булган сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тухай хүсэлт, хариуцагч *******гийн шинжилгээ хийлгэх хүсэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 04/241 дугаартай албан тоот, хариуцагч *******гийн 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн дахин шинжилгээ хийлгэх хүсэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 04/1534 дугаартай албан тоот, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2964 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргийг шинжлэн судлав.  

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* нь *******гээс охин т тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд ханджээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд *******, ******* нар нь 2002 оноос хамтран амьдарч, энэ хугацаанд 2003 оны 06 дугаар сарын 08-ны өдөр охин төрсөн, эцэг нь ******* мөн  болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2964 тоот “...******* нь ын биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,99 хувийн магадлалтай байна..” гэж бичигдсэн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд тэдний хэн нэг нь хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа тохиолдолд энэ үүргээ биелүүлэх үүрэгтэй.

 

Иймд ******* нь хүүхдээ тэжээн тэтгэх буюу тэтгэлэг төлөх үүрэгтэй байх тул хариуцагч *******гээс хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин ыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 

2003 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин нь одоо 12 нас 11 сар 25 хоногтой байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн үнийг “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд уг тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүн”-гээр тодорхойлно гэжээ. Охин нь 11 нас өнгөрсөн байх тул хариуцагч *******гээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тухайн хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тодорхойлогдож байх тул улсын тэмдэгтийн хураамжид 46496 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 

******* нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж 46496 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******гээс 2003 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин ыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар ******* нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж 46496 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 46496 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Р.УРАНЧИМЭГ