Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 207/МА2023/00027

 

2023 03 23 207/МА2023/00027

 

 

 

О ХХК-ийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.О даргалж, Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2022/.... дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч: О ХХК-ийн дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлттэй,

Нэхэмжлэгч: О аймгийн Т-ын хэлтэс /РД:................/-ийн Т-ын өр төлбөр 339.168.927,83 төгрөг гаргуулах тухай,

Нэхэмжлэгч: О аймгийн ЭОНӨХК /РД:...................../-ийн Т-ын өр төлбөр 16.486.815 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үндсэн төлбөр 9.121.022,35 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 8.109.670, 74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 313.101,80 төгрөг, даатгалын хураамж 559.750,50 төгрөг, нотариатын төлбөр 25.200 төгрөг, орчуулгын хөлс 16.000 төгрөг нийт 18.144.754,39 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ы гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-, хэрэг бүртгэгч Ц.О, нарийн бичгийн дарга Н.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч О ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Хүсэлт гаргагч О ХХК нь дампуурсанд тооцуулж, татан буулгах тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Улсын бүртгэлийн 2011003068 дугаартай, 2659743 регистрийн дугаартай О ХХК нь 2000 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ресторан, хүнсний явуулын үйлчилгээ, хүнс, ундаа, тамхи голлосон төрөлжсөн бус барааны жижиглэн худалдаа, даавуу, бөс барааны төрөлжсөн барааны бөөний худалдаа, хүнс, ундаа, тамхины бөөний худалдаа, гэрийн мод үйлдвэрлэл, барилга угсралтын үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр 58.500 төгрөгийн дүрмийн сантай 1 /нэг/ гишүүнтэйгээр байгуулагдсан. Манай компани 2010 оноос эхэлж барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. О ХХК-ийн үйл ажиллагаа 2015 оноос доголдож эхэлсэн бөгөөд бизнесийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, компанийн үйл ажиллагааг тогтворжуулах олон талын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн ч дэлхий нийтийг хамарсан цар тахал үүнээс үүдэлтэй эдийн засгийн хямрал, барилгын материал, хүнсний бүтээгдэхүүний хомсдол, үнийн огцом өсөлт зэргээс шалтгаалж компанийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн явуулах боломжгүй нөхцөл үүсэн бий болсон тул О ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

Төлбөрийн чадваргүй болсон үндэслэл: Компани хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж төлбөрийн чадваргүй болсон бөгөөд тэдгээрийн хамгийн сөрөг үр нөлөө бол эдийн засгийн хямрал, барилгын материал, хүнсний бүтээгдэхүүний хомсдол, үнийн огцом өсөлт зэргээс шалтгаалах ажил үйлчилгээ үзүүлэхдээ гарах зардлын тооцооллыг буруу хийснээс үүдэж гэрээний үнээс ашиг олохгүй, алдагдал хүлээсэн байна. Компанид зорилго, зорилт, эдийн засгийн тооцоолол, зөв төлөвлөлт байхгүй, мөн удирдлагын буруу арга барил, санхүүгийн сахилга бат хангалтгүй байсан зэрэг нь компанийг төлбөрийн чадваргүй болгосон үзэж удирдлагын зүгээс дүгнэж байна. Компанийн нэр дээр Ү-................... улсын бүртгэлийн дугаартай О аймаг, Б сум, У баг Ч төв хаягт бүртгэлтэй ........... м2 үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй боловч Хаан банкинд зээлийн барьцаанд бүртгэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тусгай тэмдэглэл хийгдсэн. Эргэлтийн хөрөнгө байхгүй байна. Компанийн өр төлбөр, авлагын хэмжээ: Тус компани нь О аймгийн Т-ын хэлтэст 2011-2021 оны хооронд үүссэн 239.759.321,56 төгрөгийн өр төлбөртэй бөгөөд үүнээс НӨАТ 174.941.372,70 төгрөг, аж ахуй нэгжийн албан Т- 28.014.149,29 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн албан Т- 8.333.234,34 төгрөг, цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын албан Т- 10.346.036,00 төгрөг байна. Бусдаас авлага байхгүй. О" ХХК нь алдагдалтай ажилласантай холбогдуулан гэрээт байгууллагууд манай компаниас үйлчилгээ авахаа зогсоож гэрээгээ цуцалсан тул компанийг дахин хөрөнгөжүүлэх боломжгүй тул дахин хөрөнгөжүүлэхгүй байх саналтай байна. Мөн компани нь Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэсэн зохицуулалтад нийцэж байгаа тул компанийг төлбөрийн чадваргүйд тооцож, дампууруулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч О аймгийн Т-ын хэлтэс:

О ХХК-д холбогдуулан Т-ын өр төлбөр 339.168.927,83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: 2659743 тоот регистрийн дугаартай О ХХК нь 2005 онд үүсгэн байгуулагдаж тус хэлтэст бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар 339.168.927,83 төгрөгийн албан Т-ын өртэй байх бөгөөд 2021 оны 01 дүгээр сард нийт 1.193.688,4 төгрөгийн албан Т- төлж үлдэгдэл албан Т-аа хуулийн хугацаандаа төлөөгүй бөгөөд Т-ын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Т- төлөгч холбогдох Т-ын хуулиар төлбөл зохих Т-ын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө гэж заасан Т- төлөгчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 142/Ш32022/03605 дугаартай захирамжаар төлбөрийн чадваргүй болсонд тооцох захирамж гарсан байх бөгөөд хэрэг гүйцэтгэгчийн нэхэмжлэгчийн санхүү, эдийн засгийн байдал, түүнд өгсөн дүгнэлт, төлбөрийн чадварын талаарх дүгнэлтэд үндэслэн төлбөрийн чадваргүй болсонд тооцож байгаа нь Т-ын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.23 Т- төлөхөөс зугтах гэж Т- төлөгч Т- төлөхгүй байх, төлөх Т-ын хэмжээг бууруулах, эсхүл нуух зорилгоор Т-ын хууль тогтоомж зөрчих үйлдэл, эс үйлдэхүйг заалтыг зөрчих боломжийг О ХХК-д олгосон үйлдэл гэж үзэж байна. Мөн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дугаар142/Ш32018/01013 шүүхийн шүүгчийн захирамж, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дугаар 142/Ш32019/00096 шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжаар 60 557 431 төгрөгийн өрийг төлүүлэх тухай хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хэвээр байгаа юм. Иймд О ХХК-аас 339.168.927,83 төгрөгийн албан Т-ын өрийг гаргуулан төсөвт төлүүлэхээр хуулийн дагуу нэхэмжлэл гаргаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ЭОНӨХК:

О ХХК-д холбогдуулан 16.486.815 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: Гэрээний үүргээ биелүүлээгүй О ХХК нь манай компанид өөрийн хэрэглээний цахилгаан, цэвэр ус, бохир ус татан зайлуулсны төлбөр 16.486.815 төгрөгийг нэхэмжилж байна. Маргааны үндэслэл: Засгын газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Коронавируст халдвар /ковид-19/ цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгж байгууллагад дэмжлэг үзүүлэх зарим арга хэмжээний тухай 211 дугаар тогтоолоор Банк бус санхүүгийн байгууллага төрийн хөнгөлөлтөд хамрагдуулахааргүй зохицуулсан тул О ХХК-ийн байранд үйл ажиллагаа явуулдаг Т банк, Голомт банк-ны 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 12 дугаар сар хүртэлх хэрэглээний төлбөр болох 3.675.392 төгрөг, О ХХК-ийн 2021 оны 12 дугаар сараас эхлэн хэрэглээний төлбөрөө төлөлгүй 2022 оны 07 дугаар сарын байдлаар өөрийн хэрэглээний Цахилгаан цэвэр ус, бохир ус татан зайлуулсны төлбөр нийт 16.486.815 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хэрэг гүйцэтгэгч Ц.Оын дүгнэлтэд:

...О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 142/Ш32022/ дугаар захирамжаар О ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр томилогдож, Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-13.1.6-д зааснаар хүсэлт гаргагч компанийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг гаргаж байна. Дараах дүгнэлтийг гаргахдаа О ХХК-ийн талаарх 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт, түүний санхүүгийн байдал, төлбөрийн чадваргүй болсон талаарх хийсэн дүгнэлт, санхүүгийн тайлан, эрх бүхий байгууллагуудаас шүүхэд ирсэн лавлагаа, бичгийн нотлох баримтуудад үндэслэн Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан дүгнэлтийг дараах байдлаар гаргасан болно. 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр "О ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2018-2020 онуудын санхүүгийн тайлан балансад төлбөрийн чадварын шинжилгээ хийж, өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцож төлбөрийн чадваргүй болсон талаар дүгнэсэн бөгөөд тус компани Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг хангаж өөрийн хөрөнгийн 620.03%-тай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон. О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 03605 дугаартай шүүгчийн захирамжаар "О'' ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсонд тооцсон ба уг шүүгчийн захирамж хүчин төгөлдөр хэвээр байна. Тус компанийг төлбөрийн чадваргүй болоход хүргэсэн шалтгааныг дараах нөхцөл байдлаас шалтгаалсан гэж дүгнэж байна.

1. О ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2018-2020 оны санхүүгийн тайлангуудаас харахад тус компанийн бусдад өгөх өглөг буюу өр төлбөрүүд 2018 оноос өмнө үүссэн байх ба 2018 онд 711.559.300 төгрөгийн, 2019 онд 562.785.700 төгрөгийн, 2020 онд 761.482.600 төгрөгийн тус тус өр төлбөртэй алдагдалтай ажиллаж ирсэн нь төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болжээ.

2. Тус компанийн эргэлтийн хөрөнгийн харьцаа нь бүрэн алдагдсан, зохистой харьцаанаас 300 дахин бага үзүүлэлт санхүүгийн шинжилгээгээр гарч байгаа нь ч үүнийг нотолж байна.

3. Алдагдал их хэмжээгээр хуримтлагдсан, богино хугацаат өр төлбөрийг барагдуулах санхүүгийн боломж байхгүй, дээр нь 2016 онд компанийн нэр дээр бүртгэлтэй газрыг барьцаалж иргэн О.Б-ААСаас зээлийн гэрээгээр 224.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр авсан байх бөгөөд одоог хүртэл тус зээлийг төлж барагдуулж чадаагүй байна. Энэ нь тус компанийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, зээлийн төлөлтийг хийх боломжгүй байдалд хүргэсэн ба зөвхөн гадны эх үүсвэрээс хэт хамааралтай, өөрөө бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон байна.

4. Компанийн хувьцаа эзэмшигч нь компаний үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, өр төлбөрийг хугацаанд барагдуулах талаар санаачлагагүй ажилласнаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болж зогсонги байдалд оруулж төлбөрийн чадваргүй болох шалтгаан болсон байна.

Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт хариуцагчийг дахин хөнгөрүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл... хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байдаг. Хүсэлт гаргагч, хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй болно. Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг хавтаст хэрэгт байгаа байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус О ХХК нь 2018 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон байх ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс О ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна. гэжээ.

 

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2022/.... дугаар шийдвэрээр:

Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт зааснаар О ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж, Т-ын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.-д зааснаар О ХХК-с 278 611 496 төгрөг гаргуулан О аймгийн Т-ын хэлтэст олгож, нэхэмжлэлээс 60 557 431 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2.-т зааснаар О ХХК-с 7 044 083,39 төгрөг гаргуулан ЭОНӨХК-д олгож, нэхэмжлэлээс 9 442 731 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хүсэлт гаргагчийн төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч О аймгийн Т-ын хэлтэс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч О ХХК-иас 1 551 007 төгрөг гаргуулан улсын орлогод, 127 655 төгрөг гаргуулан ЭОНӨХК-д олгож, Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 33 дугаар зүйлийн 33.2, 38 дугаар зүйлд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц О ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасан тухай нийтэд мэдээлж, компанийг татан буулгах, хариуцагчийн эд хөрөнгийг захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч Ц.Оод шилжүүлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б- давж заалдсан гомдолдоо:

О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2022/.... дугаар шийдвэрийг гардан авч хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргана: 33.1.1.энэ хуулийн 23.1-д заасан этгээд дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй; мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 .Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжпүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл дараах этгээд хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байдаг. Аж ахуйн нэгжийг дахин хөрөнгөжүүлэхэд хариуцагчийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх санхүү, удирдлагын болон бусад боломж, тэдгээрийн тооцоо, өөрчлөн байгуулагдсан аж ахуйн нэгжийн хэтийн төлөвийн талаар тусгана гэж хуульд заасан. Нэхэмжлэгч байгууллагын хувьд Т- төлөгчийн төлөгчийн төлсөн, төлбөл зохих албан Т-ыг хуулийн дагуу хураан барагдуулж улсын төсөвт төвлөрүүлэх, Т- төлөгчдөд Т-ын хууль, журмын талаар хуулийн зөвлөгөө өгч ажиллах үндсэн үүрэгтэй төсвийн байгууллага юм. Т- төлөгчийг дахин хөрөнгөжүүлэхэд шаардагдах санхүүгийн чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн тусгайлсан төлөвлөгөө гаргах хууль зүйн хувьд болон чиг үүргийн хувьд боломжгүй юм. Шүүх Т- төлөгчийн үндсэн хуулиар хүлээсэн үүрэг, Т-ын ерөнхий хуульд заасан үүргээ биелүүлэх тал дээр хэрхэн санал, санаачилга гаргасан, эсвэл гаргаж болох тухай огт үнэлэлт өгөөгүйгээр дампууруулах шийдвэрийг гаргасан байна. О ХХК нь өөрөө эсвэл, хэрэг гүйцэтгэгч үндсэн үүргийнхээ дагуу дахин хөрөнгөжүүлэх, Т- төлөх үүргээ биелүүлэх ямар боломж эрэлхийлсэн байдал болон энэ нөхцөл байдлыг шүүх огт авч үзсэнгүй мөн дүгнэж ач холбогдол өгөлгүйгээр шийдвэр гаргасан. Т- төлөгч нь үйл ажиллагаа явуулах хугацаандаа өөрт олж болох ашгаа авчаад түүндээ ногдуулсан албан Т-аа төлөхгүйгээр албан Т- төлөхөөс зайлсхийж байгаа нь энэ хэргээс харагдаж болохоор байна гэж үзэж байна. Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтлөх нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 6.1 дэх заалтад заасан. Өөрөөр хэлбэл санхүүгийн тайлагналын олон улсын стандартад тодорхойлсноор аж ахуйн нэгжийн эдийн засгийн нөөцийн нөхцөл байдал болон ажил гүйлгээ, бусад үйл явцын үр нөлөөг гарсан тухайн тайлант үед нь илэрхийлэхээс биш мөнгө хүлээн авсан, төлбөр хийгдсэн өөр цаг хугацаанд бүртгэдэггүй суурь юм. Иймд тухайн үед биелүүлэх ёстой байсан хуулийг эс биелүүлснээр одоо дампуурах хүсэлтийг хангах нь учир дутагдалтай байна. Т-ын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.Т- төлөгч холбогдох Т-ын хуулиар төлбөл зохих Т-ын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө-д заасан Т- төлөгчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх боломжийг хуулиар олгож болохгүй. Тиймээс О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгон Т- төлөгчийн хуулиар хүлээсэн үүргийг биелүүлэхийг шаардах нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байгаа тул холбогдох шийдвэрийг хүчингүй болгон шийдэж өгнө үү. Шүүх хуралдаанд нэмэлт тайлбар гарган оролцоно гэжээ.

 

ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх тухай хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч О аймгийн Т-ын хэлтэс нь О ХХК-иас Т-ын өр 339.168.927 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч О аймгийн ЭОНӨХК ус дулааны үнэ 16.486.815 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус гаргажээ.

Шүүх Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1. дэх хэсэгт зааснаар О ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж, Т-ын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.-д зааснаар О ХХК-иас 278.611.496 төгрөг гаргуулж О аймгийн Т-ын хэлтэст, 16.486.815 төгрөгийг гаргуулж ЭОНӨХК-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Дампууруулах үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй, хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтын талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй, Ч төв- хэд хэдэн байгууллага түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг, түрээсийн орлого олдог, Т-ын тайланд тодорхой орлого олсон талаар тайлагнасан гэсэн нэхэмжлэгч Т-ын хэлтсийн татгалзал тайлбарт хүсэлт гаргагч О ХХК няцаасан нотлох баримт гаргаагүй.

Хүсэлт гаргагч О ХХК нь 2000 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ресторан, хүнсний явуулын үйлчилгээ, хүнс, ундаа, тамхи голлосон төрөлжсөн бус барааны жижиглэн худалдаа, даавуу бөс барааны төрөлжсөн худалдаа, гэрийн мод үйлдвэрлэл, барилга угсралтын үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр 58500 төгрөгийн дүрмийн сантай 1 гишүүнтэй байгуулагджээ.

Хүсэлт гаргагч О ХХК нь дампууруулах болсон үндэслэлээ 2010 оноос барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2015 оноос компанийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн бөгөөд бизнесийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, тогтворжуулах талаар олон талт үйл ажиллагаа явуулж арга хэмжээ авч хэрэгжүүлсэн хэдий ч дэлхий нийтийг хамарсан цар тахал, үүнээс үүдэлтэй эдийн засгийн хямрал, барилгын материал, хүнсний бүтээгдэхүүний хомсдол, үнийн огцом өсөлт зэргээс шалтгаалан компанийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн явуулж чадахгүй нөхцөл байдал бий болсон гэсэн тайлбар гарган тодорхойлсон байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд хүсэлт гаргагч О ХХК О аймгийн Т-ын хэлтэст 339.168.927 төгрөгийн өртэй, энэ нь 2011-2021 оны хооронд үүссэн, 239.759.321 төгрөг нь Т-ын өр байх ба үүний НӨАТ 174.941.372 төгрөг, аж ахуйн нэгжийн албан Т- 28.014.149 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн албан Т- 8.333.234,34 төгрөг, цалин хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын албан Т- 10.346.036 төгрөгийн өр байх ба үүнээс 2021 оны 01 дүгээр сард 1.193.688 төгрөгийн Т-ын өр төлснөөс өөрөөр төлж барагдуулаагүй, мөн хэрэглээний цахилгаан, цэвэр бохир ус татан зайлуулсны төлбөр 16.486.815 төгрөгийн өртэй, төлж барагдуулаагүй байна.

Анхан шатны шүүх 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр О ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсонд тооцох тухай шүүгчийн захирамж гаргаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх, нэхэмжлэгчдийн анхны хурлыг зохион байгуулах талаар шийдвэрлэжээ. Энэ хугацаанд ЭОНӨХК, Т-ын хэлтэс хоёр өр төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, мөн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 5708 дугаар захирамжаар хэрэг гүйцэтгэгчийг томилсон, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт гарсан зэрэг үйл баримт тогтоогджээ.

Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр О ХХК нь бусдад өгөх өглөг буюу өр төлбөрүүд 2018 оноос өмнө үүссэн бөгөөд 2018 онд 711.559.300 төгрөг, 2019 онд 562.785.700 төгрөг, 2020 онд 761.482.600 төгрөгийн тус тус өр төлбөртэй, алдагдалтай ажилласан нь төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болсон, эргэлтийн хөрөнгийн харьцаа нь бүрэн алдагдсан, зохистой харьцаанаас 300 дахин бага үзүүлэлт санхүүгийн шинжилгээгээр гарсан, алдагдал их хэмжээгээр хуримтлагдсан, богино хугацаат өр төлбөрийг барагдуулах боломж байхгүйн дээр 2016 онд компанийн нэр дээр бүртгэлтэй газрыг барьцаалж иргэн О.Б-ААСаас зээлийн гэрээгээр 224.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай 4 хувийн хүүтэй зээлж авсан, одоо хүртэл төлж барагдуулаагүй. Энэ нь компанийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, зээлийн төлөлтийг хийх боломжгүй байдалд хүргэсэн ба зөвхөн гадны эх үүсвэрээс хэт хамааралтай, өөрөө бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон.

О ХХК нь 2018 оноос хойш төлбөрийн чадваргүй болж, өр төлбөрөө төлөх чадваргүй болсон байх ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс О ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэсэн дүгнэлт гаргажээ.

Анхан шатны шүүх хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэнд үндэслэн О ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргасан нь Дампуурлын тухай хуульд нийцээгүй, үндэслэлгүй байна.

Хүсэлт гаргагч О ХХК-д шүүхээс хэрэг гүйцэтгэгчээр томилсон хэрэг гүйцэтгэгч нь Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх, үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байна. Тухайлбал хариуцагчийн эд хөрөнгө, холбогдох баримт бичгийг хамгаалалтанд авах, тооллого явуулах, шаардлагатай тохиолдолд хариуцагчийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийх ажлыг зохион байгуулах, шаардлагатай мэдээ, баримтыг хариуцагчаас гаргуулах, хариуцагчийн эд хөрөнгийг үнэлэх зэрэг хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүйгээс дүгнэлт хуульд нийцэж гараагүй байхад компанийг төлбөрийн чадваргүй гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд авто тээврийн үндэсний төвөөс гаргаж өгсөн тээврийн хэрэгслийн лавлагаагаар нэр бүхий 10 төрлийн тээврийн хэрэгсэлтэй /хавтаст хэргийн 64-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа өмнөх өмчлөгчөөр гэсэн лавлагаагаар 6 төрлийн авто машинтай /хавтаст хэргийн 64-р хуудасны ар тал/, улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар О аймаг Б сум 3-р баг У баг 22 дугаар байр Ч төв үйлчилгээний зориулалттай ...........м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгөтэй /хавтаст хэргийн 69-р хуудас/, тухайн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болох байранд хэд хэдэн байгууллага түрээсэлж үйл ажиллагаа явуулж байгаа, түрээсийн орлого олдог гэсэн нэхэмжлэгч О аймгийн Т-ын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт хүсэлт гаргагч О ХХК няцаалт хийгээгүй, холбогдох нотлох баримт гаргаагүй. Энэ талаар хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэнд дурдагдаагүй.

Мөн хавтаст хэргийн 31 дүгээр талд авагдсан орлогын дэлгэрэнгүй тайланд тодорхой орлого тусгагдсан. /2020 оны 4 дүгээр улирлын тайлан/, /хавтаст хэргийн 30-31-р хуудас/, компанийн орлого зарлагын талаар хэрэг бүртгэгчийн дүгнэлтэнд дурдагдаагүй. Эдгээр нотлох баримтуудаас дүгнэхэд тодорхой орлоготой, эд хөрөнгөтэй болох нь тогтоогдож байхад төлбөрийн чадваргүйд тооцох боломжгүй юм.

Аж ахуйн нэгж компанийн орлогын дэлгэрэнгүй тайлангаар тайлагнасан орлого хэрхэн зарлагадсан нь тодорхойгүй, /Т-ын хэлтсийн төлөөлөгч уг орлогыг 1.000.000 төгрөгөөр тайлагнасан гэж мэтгэлцэж байгаа бөгөөд хэрэгт авагдсан баримтаар мянган төгрөгөөр тооцсон харагдаж байгаа/ бусад байгууллагад байр түрээслүүлж түрээсийн орлого олдог талаар үндэслэл бүхий дүгнэлт гараагүй байх ба тухайн орлогоос хариуцагчийн хүлээсэн албан Т- ногдох Т-аа төлөөгүй хүндэтгэн үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Хүсэлт гаргагчийн бусдад төлөх өр төлбөр нь Т-, ус дулаан, цахилгааны өр байх бөгөөд төлбөрийн чадваргүйд тооцож шүүгчийн захирамж гарч нийтэд мэдээлэхэд О аймгийн Т-ын хэлтэс, ЭОНӨХК-иас өөр нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаагүй.

Т- төлөгч Т-аа төлөөгүй нь хүсэлт гаргагч компанийн удирдлагын өөрийнх нь буруутай үйл ажиллагаатай холбоотой болох нь хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр тогтоогдсон, бусдаас шалтгаалаагүй нь баримтаар нотлогдсон.

Т-ын ерөнхий хуульд зааснаар Т- төлөгч нь Т-аа төлөх үүрэгтэй тул хэрэгт цугларсан нотлох баримтуудаар компанийг дампуурсанд тооцож, татан буулгах үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр нотлох баримтуудыг хангалттай бүрдүүлж нотолсны үндсэн дээр хүсэлтийг хангах эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2022/.... дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгч О аймгийн Т-ын хэлтэс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.О

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ШҮҮГЧ С.У