Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 298

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж

 

Нэхэмжлэгч: Өмнөговь айгмийн Номгон сум, *******т оршин суух, ******* овгийн ******* /РД: *******/

 

Ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн аваад, 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах М.Сугирсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Өмнөговь аймгийн Номгон сумын Сангийн далай нэгдэлд 1972 оноос илгээлтийн эзнээр очиж ямаачин, тэмээчин, худгийн моторчин, *******ийн засаг даргаар тус тус ажиллаж улсад нийт 24 жил ажилласан. Одоо өндөр насны  тэтгэврээ тогтоолгох гэтэл миний 1972-1974, 1977-1980, 1990-1995 онуудад ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэрт бичээгүйн улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна.  Иймд миний 1972 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 25-ны өдөр, 1977 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 07 дугаар сарыг хүртэл тэмээчин, Номгон сумын Сангийн далай нэгдэлд малчин мөн Номгон сумын сангийн далай нэгдлийн Төхөм бригадад 1993 оны 07 дугаар сараас 1995  оны 01 дүгээр сарын хүртэл багийн засаг даргаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэмж гаргах тайлбаргүй. Би 1972 онд малчин болж 1974 онд цэрэгт явсан. 1975 онд Өмнөговь аймгийн Номгон сумын захиргаа шатсан болохоор бичиг баримт шатаж олдохоо больсон. Би Номгон сумын *******т 1972-1974 онд ямаачнаар ажиллаад 1974 оноос цэргийн алба хааж 1976 оны 06 дугаар сараас *******т өнөөдрийг хүртэл малчнаар ажиллаж байна. Наашаа, цаашаа шилжиж ажилласан зүйл байхгүй. Нэг багт, нэг бууцан дээр малаа маллаад өнөөдрийг хүртэл аж төрж байна. 1980 оноос 1990 оны хооронд бас малчин байсан. Тасралтгүй ажиллаж байсан учир энэ онуудаа бас тогтоолгох хүсэлтэй байгаа гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ******* нь 1972 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг дуустал, 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Номгон сумын *******т ямаачин, худгийн моторчин, багийн засаг даргаар ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараахи нотлох баримтууд авагджээ. Үүнд:

 

1.Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 203 дугаартай “******* нь Өмнөговь аймгийн Номгон сумын Сангийн далай нэгдэлд 1972-1974 онуудад малчнаар, 1977-1992 онуудад малчин, худгийн моторчноор, 1993 оноос 1995 онуудад Номгон багийн Засаг даргаар ажиллаж байхдаа дараах цалинг авч байсан байна. Үүнд: 1972 оны 1-12 саруудад 362 төгрөг, 1973 оны 1-12 саруудад 35-558 төгрөг, 1974 оны 1-5 саруудад 54-110 төгрөг, 12 сард 125 төгрөг, 1977 оны 9-12 саруудад 135-337 төгрөг, 1978 оны 1-12 саруудад 81-929 төгрөг, 1979 оны 1-12 саруудад 51-1536 төгрөг, 1980 оны 1-12 саруудад 35-1600 төгрөг, 1981 оны 1-12 саруудад 82-818 төгрөг, 1982 оны 1-12 саруудад 75-942 төгрөг, 1983 оны 1-12 саруудад 80-961 төгрөг, 1984 оны 1-5 саруудад 104-702 төгрөг, 7-12 саруудад 101-1447 төгрөг, 1985 оны 1-4 саруудад 180 төгрөг, 6-8 саруудад 180-360 төгрөг, 10-12 саруудад 180-360 төгрөг, 1986 оны 1-12 саруудад 180-250 төгрөг, 1987 оны 1-12 саруудад 180-320 төгрөг, 1988 оны 1-9 саруудад 180 төгрөг, 1989 оны 1-6 саруудад 180 төгрөг, 8-12 саруудад 180-250 төгрөг, 1990 оны 3 сард 15 төгрөг, 8-11 саруудад 150-200 төгрөг ,1991 оны 1-5 саруудад 650-4000 төгрөг, 7-12 саруудад 600-6518 төгрөг, 1992 онд 1-12 саруудад 4500 төгрөг, 1993 оны 7-12 саруудад 3800 төгрөг, 1994 оны 1-12 саруудад 8840-13970 төгрөг, 1995 оны 1 сард 4570 төгрөг” гэж бичигдсэн архивын лавлагаа,  

2.Өмнөговь айгмийн Номгон сумын Сангийн далай нэгдлийн даргын 1984 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “1. Төхөм бригадын Гурван хар тээгийн худгийн моторчноор Цэмбэлноровыг 1984 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс ...томилон ажиллуулсугай” гэж бичигдсэн 36 дугаартай тушаал,   

3. Өмнөговь аймгийн Номгон сумын *******ийн Засаг даргын тодорхойлолт,

4. Өмнөговь аймгийн Номгон сумын Нийгмийн даатгалын албаны улсын байцаагчийн тодорхойлолт,

5. Монгол Улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 000000083 дугаартай “******* нь БХЯ-ны сайдын 1974 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн н/126 дугаартай тушаалаар Өмнөговь аймгаас 1974 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 119 дүгээр ангид алба хааж мөн сайдын 1977 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн н/121 дүгээр тушаалаар 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 262100 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэж бичигдсэн лавлагаа,

6.Гэрч *******ын “******* нь Өмнөговь аймгийн Номгон сумын Сангийн далай нэгдэлд 1972 онд малчнаар ажилд орж ажилласан. Ямаачнаар ажиллаж байгаад бригадын даргаар ажиллах болсон. 2 жил бригадын даргаар ажиллаад түүнээс хойш тэмээчнээр ажилласан. Тэмээчнээр 1993 оныг хүртэл тасралтгүй ажилласан. 1993 оноос хойш хувьчлал болж хувиараа мал маллаж одоог хүртэл малаа маллаж байгаа” гэсэн мэдүүлэг

7.Гэрч*******гийн “******* нь Өмнөговь аймгийн Номгон сумын Сангийн далай нэгдлийн Төхөм бригадад 1972 оны 06 дугаар сард 8-р ангиа төгсөөд илгээлтээр гарч тэмээчнээр анх ажилд орсон. Тэмээчнээр ажиллаж байгаад ямаачин, худгийн моторчин зэрэг ажлуудыг хийж байсан. Улмаар 1993 оноос 1995 оныг дуустал 2 жил Төхөм бригадын даргаар ажилласан. Үүнээс хойш малчин болж одоог хүртэл хувиараа малаа маллаж байна” гэсэн мэдүүлэг,

8.Нэхэмжлэгч *******, гэрч *******,******* нарын иргэний үнэмлэхний хуулбар, гэрчүүдийн болон нэхэмжлэгчийн оршин суугаа газрын талаархи багийн засаг даргын тодорхойлолт, гэрчүүдийн *******ын ажиллаж байсан талаар бичсэн тодорхойлолт

9.Гэрч*******гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Охины Цэрэнжаргал гэгчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг болно.

 

Нэхэмжлэгч ******* хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас түүний ажилласан хугацаа нь ажилласан жилд орж тооцогдохгүй болж тэтгэвэр тогтоолгох боломжгүй байдал бий болжээ. Нэхэмжлэгч нь ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоолгох боломжгүй байх тул хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч ******* нь 1972 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг дуустал, 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Номгон сумын *******т ямаачин, худгийн моторчин, багийн засаг даргаар ажиллаж байсан болох нь:

 

- Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 203 дугаартай “******* нь Өмнөговь аймгийн Номгон сумын Сангийн далай нэгдэлд 1972-1974 онуудад малчнаар, 1977-1992 онуудад малчин, худгийн моторчноор, 1993 оноос 1995 онуудад Номгон багийн Засаг даргаар ажиллаж байхдаа дараах цалинг авч байсан байна. Үүнд: 1972 оны 1-12 саруудад 362 төгрөг, 1973 оны 1-12 саруудад 35-558 төгрөг, 1974 оны 1-5 саруудад 54-110 төгрөг, 12 сард 125 төгрөг, 1977 оны 9-12 саруудад 135-337 төгрөг, 1978 оны 1-12 саруудад 81-929 төгрөг, 1979 оны 1-12 саруудад 51-1536 төгрөг, 1980 оны 1-12 саруудад 35-1600 төгрөг, 1981 оны 1-12 саруудад 82-818 төгрөг, 1982 оны 1-12 саруудад 75-942 төгрөг, 1983 оны 1-12 саруудад 80-961 төгрөг, 1984 оны 1-5 саруудад 104-702 төгрөг, 7-12 саруудад 101-1447 төгрөг, 1985 оны 1-4 саруудад 180 төгрөг, 6-8 саруудад 180-360 төгрөг, 10-12 саруудад 180-360 төгрөг, 1986 оны 1-12 саруудад 180-250 төгрөг, 1987 оны 1-12 саруудад 180-320 төгрөг, 1988 оны 1-9 саруудад 180 төгрөг, 1989 оны 1-6 саруудад 180 төгрөг, 8-12 саруудад 180-250 төгрөг, 1990 оны 3 сард 15 төгрөг, 8-11 саруудад 150-200 төгрөг ,1991 оны 1-5 саруудад 650-4000 төгрөг, 7-12 саруудад 600-6518 төгрөг, 1992 онд 1-12 саруудад 4500 төгрөг, 1993 оны 7-12 саруудад 3800 төгрөг, 1994 оны 1-12 саруудад 8840-13970 төгрөг, 1995 оны 1 сард 4570 төгрөг” гэж бичигдсэн архивын лавлагаа, 

-Өмнөговь айгмийн Номгон сумын Сангийн далай нэгдлийн даргын 1984 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “1. Төхөм бригадын Гурван хар тээгийн худгийн моторчноор Цэмбэлноровыг 1984 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс ...томилон ажиллуулсугай” гэж бичигдсэн 36 дугаартай тушаал,  

-Монгол Улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 000000083 дугаартай “******* нь БХЯ-ны сайдын 1974 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн н/126 дугаартай тушаалаар Өмнөговь аймгаас 1974 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 119 дүгээр ангид алба хааж мөн сайдын 1977 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн н/121 дүгээр тушаалаар 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 262100 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэж бичигдсэн лавлагаа,

-Гэрч *******ын “******* нь Өмнөговь аймгийн Номгон сумын Сангийн далай нэгдэлд 1972 онд малчнаар ажилд орж ажилласан. Ямаачнаар ажиллаж байгаад бригадын даргаар ажиллах болсон. 2 жил бригадын даргаар ажиллаад түүнээс хойш тэмээчнээр ажилласан. Тэмээчнээр 1993 оныг хүртэл тасралтгүй ажилласан. 1993 оноос хойш хувьчлал болж хувиараа мал маллаж одоог хүртэл малаа маллаж байгаа” гэсэн мэдүүлэг

-Гэрч*******гийн “******* нь Өмнөговь аймгийн Номгон сумын Сангийн далай нэгдлийн Төхөм бригадад 1972 оны 06 дугаар сард 8-р ангиа төгсөөд илгээлтээр гарч тэмээчнээр анх ажилд орсон. Тэмээчнээр ажиллаж байгаад ямаачин, худгийн моторчин зэрэг ажлуудыг хийж байсан. Улмаар 1993 оноос 1995 оныг дуустал 2 жил Төхөм бригадын даргаар ажилласан. Үүнээс хойш малчин болж одоог хүртэл хувиараа малаа маллаж байна” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Гэрч *******,******* нарын оршин суугаа хаягийн талаар бичигдсэн багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарууд хэрэгт авагдсан байх бөгөөд энэ нь гэрчүүдийг өөрийн биеэр шүүхэд ирж мэдүүлэг өгсөн болохыг нотолж байна.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр *******,******* нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч******* нь нэхэмжлэгчтэй нэг нэг сум, нэг нэгдэл, бригадад хамт ажиллаж байсан талаар мэдүүлдэг бөгөөд энэ нь*******гийн хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байдлаар нотлогддог. Иймд гэрч*******г нэхэмжлэгч *******ын ажиллаж байсан талаар сайн мэдэх боломжтой гэж үзсэн. Гэрч *******,******* нарт хууль сануулж хуульд заасан арга журмын дагуу мэдүүлэг авсан байх тул шүүх тэдний мэдүүлгийг үнэн зөв, ач холбогдолтой гэж шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Иймд *******ыг 1972 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг дуустал, 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь айгмийн Номгон сумын *******т ямаачин, худгийн моторчин, багийн засаг даргаар ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 203 дугаартай архивын лавлагаа,  Өмнөговь айгмийн Номгон сумын Сангийн далай нэгдлийн даргын 1984 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн тушаал, Монгол Улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 000000083 дугаартай лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтууд нь бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаж нотариатаар гэрчлүүлсэн, хуульд заасан арга журмын дагуу авагдсан, хэрэгт ач холбогдолтой байх тул дээрхи баримтуудыг шүүх үнэлсэн болно.

 

Хавтас хэрэгт Охины Цэрэнжаргал гэгчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар авагдсан байх бөгөөд энэ нь хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй нотлох баримт байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овгийн *******ыг 1972 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг дуустал, 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Номгон сумын *******т ямаачин, худгийн моторчин, багийн засаг даргаар ажиллаж байсныг тогтоосугай.

2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Р.УРАНЧИМЭГ