Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 299

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

                                             хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би

 

         Нэхэмжлэгч: “*******”, регистр: *******,

                                 Улаанбатар хот Сүхбаатар дүүрэг, 2-р хороо,

 

          Хариуцагч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг  ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* /РД: *******/

 

4166116 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч “*******” шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Таван толгой” ХХК-нд жолоочоор ажиллаж байсан иргэн ******* 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 3017-2013/138 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 7500000 төгрөгийн зээлийг 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авсан. Зээлийг хувийн хэрэглээний зориулалтаар олгосон бөгөөд зээлийн гэрээг хуульд заасан журмын дагуу бичгээр байгуулсан. Уг зээлийн гэрээний хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дууссан боловч зээлдэгч ******* нь зээлийн гэрээний дагуу үүргээ гүйцэтгээгүй болно. Иймд зээлийн гэрээний үүрэгт өнөөдрийн байдлаар үндсэн зээл 3508214 төгрөг, зээлийн үндсэн хүү 590184 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67718 төгрөг, нийт 4166116 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 81608 төгрөгийн хамт зээлдэгч *******ээс нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие *******наас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 4166116 төгрөгийн мөнгөн дүн дээр маргаан байхгүй. Уг мөнгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй төлж барагдуулна гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн “Миний бие *******наас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 4166116 төгрөгийн мөнгөн дүн дээр маргаан байхгүй. Уг мөнгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй төлж барагдуулна” гэсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Хариуцагч ******* нь “*******”-ны 4166116 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* нь 4166116 төгрөгийг нэхэмжлэгч “*******” -нд төлж хохиролгүй болго гэж захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******”-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81608 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 40804 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 40804 төгрөгийг тус тус гаргуулж “*******”-нд олгосугай.

 

  1. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Р.УРАНЧИМЭГ